Засаг дарга М.Бадамсүрэн айлын хашаанд тулган ШТС барьсан “Гранд Восток Монголиа”-г яагаад хамгаалаад байна вэ...
Яаж ч бодсон Засаг дарга иргэнийхээ талд ормоор санагдах юм. Хэрвээ иргэдийнхээ төлөө ажиллана хэмээн амлаж гарч ирсэнээ мартаагүй бол...Мөн яаж ч хамгаалсан гэх гэр хорооллын айлын хашаанд тулган ШТС барьсан “Гранд Восток Монголиа” компанийг зөвтгөх хууль эрхзүйн үндэс алга. Монгол улсын стандартаар Монгол Улсад Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм” болон “Шатахуун түгээх станц, Техникийн ерөнхий шаардлага” MNS 4628:2013 үндэсний стандартыг гэж бий. Уг ”Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм”-ын хүснэгтийн 13-т гэр хорооллын айлын байшингаас “хатуу түлшээр галладаг байрнаас” 50 метр зайд байна гэж нарийвчлан заасан байдаг. Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг Музейн баруун талд байршилтай газарт хашаа байшинтай иргэн Л.Н-ын хашаанд 2015 оны намраас эхлэн яг зэргэлдээ зүүн талд нь ШТС-ын барилгын ажил эхэлж, улмаар 2016 оны зун ашиглалтад оржээ. Дараа нь шүүхийн шинжээчид маргаан бүхий газарт үзлэг хэмжилт хийхэд иргэний хашаанаас түгээгүүр хүртэлх зай 36 метр 20 см, мөн хашаанаас шатахууны газар доорх сав хүртэл /худаг/ 55 метр 10 см байгаа нь тогтоогдсон байна. Тухайн иргэн нь хашаа байшиндаа зуныулиралд нар салхинд гарахаар очиход аймшигтай байдал угтжээ. Шатахууны үнэр нэлдээ үнэртэжхаалга цонхоор нь орж ирдэг. Хашаандаа гарах, хаалга цонхоо ч нээх аргагүй болж улмаар тэсэлгүй 10 хоногийн дараа нүүхэд хүрчээ. Шатахууны ууршилтаас 150 орчим төрлийн химийн хорт нэгдлүүд агаарт ялгарч, эргэн тойрны 100 метр газарт тархаж, амьсгалын замын төрөл бүрийн өвчлөлийн шалтгаан болдог. Бензол гэх бодис нь хүний эрүүл мэндэд нэн хортой, ялангуяа бага насны хүүхдэд цусны хорт хавдрын үндсэн шалтгаан болдог нь олон улсын судалгааны байгууллагуудаас хийсэн судалгаагаар батлагдсан. Шатахуун, дизелийн түлш нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон хүний эрүүл мэндэд нэн хортой бодис юм. Ийнхүү амьдрах аргагүй болсон иргэн айлын хашаанд тулган ШТС барьж чаддаг хуулиас давсан эрх мэдэлтэй компаний араас хөөцөлджээ. ШТС барьсан газрыг өмнө нэр бүхий иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсныг нь “Гранд Восток Монголиа” компанийг үүсгэн байгуулагч Ц.Содбаяр худалдан авсан гэжээ. Худалдаж авангуутаа гэр бүлийн зориулалтын газарт шууд л компанийхаа ШТС-ыг барьжээ. Үүнд хэдэн хууль ноцтойгоор зөрчигдсөн агаад Хэрлэн сумын удирдлага ч холбогдож байна. Гэр бүлийн хэрэгцээнд иргэдэд өмчлүүлсэн газрын зориулалтыг нь өөрчилж, шатахуун түгээх станц барих буюу өөр зориулалттай болгох эрх шат шатны Засаг даргад олгогдоогүй. Ц.Содбаяр нь газар худалдаж аваад “Гранд Восток Монголиа” руугаа шилжүүлсэн. Хууль ёсоор өмнөх эзэд нь эзэмших эрхээсээ татгалзсанаар уг газар нь төрийн мэдлийх болсон. Хэрвээ компани нь уг газарт ШТС барих гэж байгаа газрыг нь хуулийн дагуу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтанд оролцож авах ёстой байсан. Гэсэн ч ямар ч дуудлага худалдаа болсонгүй. Түүнээс гадна маргаан бүхий газарт ШТС, түүнтэй төстэй барилга байгууламж барих нь хотын ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байжээ. Энэ нь Хэрлэн сумын ИХТ-ийн Ажлын албаны дарга Т.Болдын “...тус сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Бумбат “Б” 0-03а, 0-04, 0-05, 0-06 тоотод байрлах 2800 мкв газар дээр шатахуун түгээх станц барих талаар тусгагдаагүй болно” гэсэн №72 тоот, Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазарын “...сум болон хотын гудамж, хорооллын газрын төлөвлөлт нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэгт тусгагдан хийгддэг, .... дээрх газар нь иргэдийн өмчлөлд олгогдсон газар байсан тул Хэрлэн сумын Газар зохион байгуулалтын 2016 оны тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна” гэсэн №528 тоот албан бичгээр тус батлагддаг. Гэтэл тухайн үеийн сумын удирдлага нь хувийн компанид шууд өгсөн байна. Цаг хугацааг нь харахад дээрхи явдал нь алдарт “Уулаа” хэмээх П.Мөнхтөрийг сумын Засаг дарга байх үед хийгдсэн байж магадгүй байна. Хэрвээ энэ үнэн бол Дорнод даяар алдартай энэ эрийг иймэрхүү зүйл хөнгөхөн хийчихнэ гэдэг. ийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус шүүхэд ирүүлжээ. Айлын хашаанд тулган барьсан ШТС нь иргэдийн эрүүл мэндэд ямар хортойг ярих нь илүүц биз. Гэтэл үүнийг ойлгохгүй аймгийн Засаг дарга байдаг нь гайхалтай. Аргаа барьсан иргэн хувийн компанид хууль зөрчин газар өгсөн Хэрлэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд ханджээ. Засаг даргатан өргөдлийг нь хоёр сар дарж “хэвтээд” эцэст нь 2016 оны 9-р сарын 30-ны өдрийн №5/1594 тоот албан бичгээр “...таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Энэ хоёр сарын дотор хохирсон иргэний талд орох уу, мөнгөтэй хувийн компаний талд орох уу гэдгээ “тунгаасан” биз...Таны сонголт тандаа л мэргэн байх болтугай. Харин эрүүл мэндээрээ хохирч байгаа, амьдрах эрхээ хязгаарлуулж байгаа нэгэн гэр бүл, шат шатандаа хууль зөрчигдсөн газар олголтын зөв эсэхийг хууль шийднэ.
НУУЦ.мн