Нууц мэдээллийн уурхай

Морины хөшөөнөөс болоод Москвад суух элчин сайд Ш.Алтангэрэл татагдсан явдлаас...

Нийтэлсэн: 2017-01-20 02:27:18

Өчигдөрөөс УИХ-ын чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. 2000 онд баталсан уг хуулийг цаг үетэй уялдуулан шинэчлэх үүргийг Засгийн газарт өгчээ. Үүний дагуу Засгийн газраас хуульд дөрвөн зүйл бүхий нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж, өргөн барьжээ.  Хуралдааны үеэр Ж.Энхбаяр гишүүн дилломат төлөлөгчийн газрыг хэт олноор нээсэн, үүнтэй уялдаад ажиллах боловсон хүчний шалгуур суларсан тухай бодитой шүүмжлэл хэлэсэн. Энэ нь оны өмнөхөн хэрүүлийн алим болж байсан Индонези, Бразил улсад суугаа Элчин сайдын яамд, Япон улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгах тухай асуудалтай холбогддог.  Дээрхи ЭСЯ, Консулын газрыг татан буулгахыг АН-ынхан ихэд эсргүүцсэн. Татан буугдахдаа хүрсэн ЭСЯ-даас Индонезид суугаа элчин сайд Ш.Батэцэцэг хамгаалалтын идэвхитэй ажиллагаа өрнүүлсэн бол Бразильд суугаа Ч.Сосормаа нь бараг дуугараагүй.

Тэндээ ч байгаа үгүй мэдэгдэхгүй шахуу суудаг. Энэ улсад бразиль иргэнтэй гэр бүл болсон гарын таван хуруунд багтах тооны сонгол эмэгтэйчүүд л бий. Тэд нь амьдралаа хөөгөөд завгүй тул ЭСЯ, Сосормаа хоёртой холбогдож суух завгүй,  ЭСЯ нээгдсэнийг мэдээгүй шахам яваа. Тав зургаан хүний эрх ашгийг хамгалах гэж тив алгасан  ЭСЯ нээснийг элчин сайдаар томилогдсон хүн нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсантай холбож үзэхэд сонин гаргалгаа гарна. Бразильд нээгдсэн ЭСЯ-ны анхны “үйлчлүүлэгчид” нь Риогийн Олимп үзэх гэж ирсэн төрийн албан хаагчид нэртэй энэ намынхан л байсан. Үүнтэй адилаар Хятадын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах нь зөв. 

Хайлаарын консул Д.Ганболдын ах нь Бээжинд элчин сайдаар суугаа Д.Ганхуяг. Эрээн, Хөх хотод том консулын газар байхад элчингийн дүү монголчууд цөөн очдог, визны орлого багатай хотод төрийн мөнгө үрж суух нь илүүц биз. Ер нь сүүлийн үеийн гадаад томилгоонууд тодорхой нэг нам, хувь хүнд зориулагдсан байдлаар хийгддэг болсон. Оросд суугаа элчин сайд Б.Дэлгэрмаагийн хийж байгаа ажлуудаас олон нийтэд мэдэгдсэн нь подваль хаалганы нээлт гэхэд болно.

Өмнөх элчин Ш.Алтангэрэл тийм ч муу ажиллаж байгаагүй. Гэхдээ их буу чирсэн морины хөшөөнөөс л болоод Ерөнхийлөгч дуудчихсан гэдэг. Ялалтын 70 жилийн ойгоор тухайн үеийн ЗХУ-д бэлэглэсэн монгол морьдод зориулсан хөшөөг Москва хотын аятайхан газарт  нээх том ажил гарсан. Хөшөөг Хятадад захиалан хийлгэж Москвад хүргүүлэхэд чамгүй их мөнгө зарцуулсан. Нээлтийг нь Путины урилгаар ялалтын баярт оролцохоор очих Ерөнхийлөгч хийх байлаа.

Гэсэн ч нээлт болоогүй, ЭСЯ-ны хашаанд нээсэн болоод өнгөрсөн. Учир нь Ш.Алтангэрэл яаж ч зүтгээд хөшөө байрлуулах газар олж чадаагүй байсаар ялалтын баярыг хүргэсэн.  10 сая гарсан хүнтэй, газрын асуудал нь хурцадсан хотод хөшөө байрлуулах нь тийм ч амар биш байсан. Хотын захиргаанаас ганц нэг газар зааж өгсөн ч тэр нь манайханд таалагдаагүй. Ингээд ялалтын баярт оролцохоор Ерөнхийлөгчийг ирэхэд сүр дуулиантай нээх хөшөө нь Москва хотын нэр хүндтэй газарт бус харин Монголын элчингийн хашаанд байж таарсан. Элчин сайд нь Ерөнхийлөгчийн нээх хөшөөний газрыг олоогүй мөртлөө элчингийн хашаан дотор Оросд хэлмэгдсэн өвөөдөө зориулсан дурсгалын бяцхан самбар байруулсан гэх яриа ч сонсогджээ. Тухайн үед Ерөнхийлөгч асуудал үүсгээгүй ч буцаж ирсэнийх нь дараа Ш.Алтангэрэл эргүүлэн татагдсан юм.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 2
  1. lkagva /103.26.193.202/ 2017-01-24 16:06:09

    erdenebaatar medee uguud bna

  2. unshigch /83.79.33.250/ 2017-01-25 12:03:33

    hend ch togddoggyi Heden guilgachinguud 1 negiigee muulan ur***daj delhiig toirch guilgaa guitsgaana.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших