Нууц мэдээллийн уурхай

Охиныхоо төрсөн өдөрт очих гэсэн аав өөрийгөө шуудангаар 63 цагт 21 мянган км-д “илгээсэн” гайхалтай түүхээс...

Нийтэлсэн: 2016-11-05 02:43:10

1960-иад оны дунд үед болсон энэ явдал нь дэлхийн шуудангийн түүхэнд гарсан хамгийн гайхалтай түүхд тооцогддог. Бүх зүйл Австралийн жад шидэгч Рэйжинальд Жэймс тэмцээний дараа Лондонд сохор ззос ч үгүй үлдсэнээс эхэлжээ. Гэтэл охиных нь нэг насны нь төрсөн өдөр хэзээ мөдгүй болох гэж байсан тул ямар нэгэн аргаар заавал ч үгүй амжиж очихоор шийджээ. 1964 онд нутагтаа Рэж Снайперс хэмээн алдаршсан австрали жадчин  Рэйжинальд Жэймс хүнд гэмтлийн дараа хурдавчилсэн хөтөлбөрөөр формдоо орж улмаар улсынхаа шигшээ багт багтан Токиогийн олимпод оролцохоор Лондонд иржээ.
 
 
Гэтэл төлөвлөгөө нь эхнээсээ л бүтэлгүйдэж англичуудтай хамтарсан нь бурууджээ. Сэргэлт ч авч чадаагүй тул Олимпоп оролцох нь бүү хэл нутаг буцах зардалгүй үлдсэн байна. Зардлын мөнгөө олохын тулд Хитроу олон улсын нисэх буудалд ажилласан ч цуглуулсан мөнгөө хамаг бичиг баримтын хамт автобусанд суйлуулж нэгмөсөн баларчээ. Охиных нь төрсөн өдрийн баяр ойртож байсан тул ахин ажил хийж мөнгө олох бичиг баримтаа хөөцөлдөх цаг үлдсэнгүй. Ингээд хүлээн авагч мөнгийг төлнө гэсэн нөхцлөөр өөрөө өөрийгөө шуудангийн хайрцагт хийгээд шуудангаар илгээх аугаа санааг бодож олсон байна. Илгээмжинд ингэж хэвтээд явахаар төлөвлөн зурган төлөвлөгөө боловсруулжээ.
 
 
Хитроу нисэх буудалд ажиллаж байхдаа гэрийн болон зэрлэг амьтдыг иймэрхүү байдлаар тээвэрлэдэгийг олонтоо харжээ.
-Хэрвээ амьтад 2-3 хоног тэсэж байгаа бол би ч гэсэн чадах ёстой, чадахаас өөр арга байхгүй гэж өөртөө тушаасан-
Энэ аугаа төлөвлөгөөгөө ганцаараа хэрэгжүүлж чадахгүй тул найзын хувьд англи уадчин Жон МакКорлид хандаж туслахыг гуйжээ. Англи тамирчин аргаүй байдалд орсон найзынхаа гуйлтаар 1,5 х 0,9 х 0,75  хэмжээтэй хайрцагийг нь гэртээ хэд хоног дархалж хийж өгчээ. Хайрцагийг илгээмжээр зөвшөөрөгдсөн хамгийн том хэмжээгээр хийсэн байна. Дотор нь өвдгөө эвхээд дээшээ харж хэвтэх эсвэл хөлөө эвхээд сууж болохоор хийжээ. Ачилт буулгалтын үед эвдэрч гэмтэхээс сэргийлж реминээр давхарлаж багласнаас гадна ослын үед дотор талаасаа онгойлгох хаалга бас хийлгүүлсэн. Хүнсний тухайд нөөшилсөн гоймон хоёр, боодол жигнэмэг, шокалод, ус болон бие засахад хэрэглэх хоосон сав бэлджээ.
 
 
Хайрцаган дээрээ “хагарах аюултай” гэж бичээд хүлээн авагчаар нь Австралийн нэгэн компаний захирал ноён Грэхэм гэсэн хуурамч хаяг өгсөн байна. Нисэхээсээ долоо хоногийн өмнөөс жадчин биеэ бэлдэн хоолоо сойж эхэлжээ. Ингээд 1964 оны 10-р сарын 17-нд Лондонгийн Хитроу нисэх буудлаас хүн өөрөө өөрийгөө шуудангийн хайрцаганд хийж онгоцоор илгээсэн хамгийн гайхалтай аялал эхэлжээ. Үзлэг шалгалтыг амжилттай давсан ч онгоцны ачааны хэсэг аичгдсаны дараа нислэг нь 28 цаг саатаж эхний хүндрэл эхэлжээ. Air India компаний Лондон-Перт/баруун Австралийн хамгийн том хот/ чиглэлийн нислэг яагаад саатаад байгааг хайрцаганд орсон жадчин мэдэх арга байсангүй. Эцэст нь арай гэж Парис руу ниссэн байна. Замд жадчин хайрцагнаасаа гарч дасгал хөдөлгөөн хийж бас хөнгөнөөр бие засжээ. Гайхалтай нь тэрээр шингэнтэй саваа хайрцаган дээрээ мартаад орсоныг франц ачигчид сэжиглэсэнгүй. Тэд савтай “бэлгийг” англи ачигчид  өөрсөдөд явуулж дамшиглалаа хэмээн баахан хараал ерөөл болоод өнгөрчээ. Дараагийн аймшигт сорилт Энэтхэгийн Бомбэй хотод буудаллахад болжээ. Дүрэм журмыг хайхардаггүй энэтхэг ачигчид буулгахдаа “хагарах аюултай” гэсэн бичгийг нь тоолгүй хайрцагийг доош харуулаад тавьчихжээ. Ингээд доошоо харсан байдалтайгаар өдрийн ид халуун наранд дөрвөн цаг тарчилсан гэнэ.
 
 
Эцэст онгоц хөөрч Австралийн Перт хотыг чиглэн нисжээ. Төрөлх тивдээ буусны дараа онгоцоор ирсэн ачаа тээшийг ангарт оруулсан байна. Ангарын хаалга хаагдмагц л цэвэр агаар усгүйдэж үхэх шахаж байсан жадчин суга үсрэн гарч уух юм хайн тэмтчжээ. Азаар хажууханд нь хайрцагтай пиво өрөөстэй байсанд бушуухан нэгийг нь задлан цангаагаа тайлахын хамт битүү давчуу хайрцаганд агаараар 63 цаг аялж 21 мянган км зайг эсэн мэнд туулсанаа тэмдэглэсэн гэнэ. Аялалын турш байнга аз ивээж байсан гэнэ. Ачигчдын үлдээсэн мужааны багажаар хаалгыг нь онгойлгоод ангараас гарчээ. Нислэгийн талбайгаар чөлөөтэй алхаж байгаа гадны хүнийг нэг ч ажилтан нь анзаарсангүйд нисэх буудалд орж хүмүүстэй хутгалджээ. Халаасандаа сохор зоос үгүй түүнийг төрөлх хот Аделайд орох замаар алхаж явахад нь нэгэн лам таарч машиндаа суулгажээ. Ийнхүү гэртээ эсэн мэнд ирж охиныхоо төрсөн өдрийн баяраас хоцроогүй түүнийг сайхан сэтгэлт англи найз нь бариад өгчихжээ. Хайрцаг хийж өгсөн найз нь хайрцаганд орж нисээд сураггүй алга болсонд нь санаа зовж хэл мэдээ ирэхгүй удсанд тэсэлгүй The Telegraph сонинд ажилладаг сэтгүүлч найздаа бүхнийг яриад хэвлэлээр цацан амьд эсэхийг нь тодруулж өгөхийг хүссэн байна.
 
 
Болсон явдлын тухай шуугиан бүтэн сарын турш Англи, Австралийн сонингуудын нэгдүгээр нүүрнээс буусангүй. Хуулийнхан шуудангийн хууль зөрчсөн, хил хууль бусаар нэвтэрсэн, үнэ төлбөргүй зорчисон хэмээн Рэйжинальдыг баривчилсан ч охиныхоо төрсөн өдөрт амжиж ирэх гэж асар их зориг тэвчээр гаргасан аавыг өмгөөлөх хөдөлгөөнийг хэвлэлийнхэн дэгдээжээ. Удалгүй олон нийтийн шахалтаар жадчинг суллаж нисэх компани ч гаргасан өргөдлөө татан авсан. Ийнхүү тухайн үедээ Австралийн хамгийн алдартай хүн болж байсан Рэйжинальд жад шидэлтийн төрлөөр хоёр ч удаа улсынхаа аварга болжээ. Харин спортоос холдсоны  таагүй хэрэгт хутгалдан нэрээ хөөдөж эхэлсэн. Хоёр жилийн дараа 1,2 сая долларын үнэ хүрэх хар тамхи нисэх буудлаар нэвтрүүлэх гэж байгаад хамтрагчидын хамт баригджээ. Барьцаагаар суллагдан батлан даалтанд байхдаа Филиппин лүү оргон зайлсан байна. Хэдэн сарын дараа Энэтхэгт баригдсан ч ахин барьцаа өгч суллагдаад ахин зугтжээ. 1987 онд Шри-Ланкад хуурцаганд нуусан хар тамхитайгаар францын хуурамч иргэний үнэмлэх ашиглан  хил нэвтрэх гэж байгаа баригдсан. Шүүхээс цаазын ял авсан ч аз ивээж Австрали иргэнээ шилжүүлж авч чаджээ. Нутагтаа ирээд гурван жил шоронд суусан. 2012 онд гэртээ хар тамхи тарьсан хэргээр баригдсан ч нотлох баримт хангалтгүй хэмээгдэн шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Өдгөө 72 настай жадчин төрөлөх хотдоо нам гүмхэн амьдардаг гэнэ.
 
 
 
NUUTS
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших