Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Стэнд бай”-тай хамт төсвийг эрүүлжүүлэх болон хөгжлийн бусад хөтөлбөрийг давхар хэрэгжүүлэх шаардлагатай

Нийтэлсэн: 2016-11-02 04:20:18

ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал хэлэлцээрийн шатнаас хэрэгжилтийн шатруу явж эхэллээ. Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлтэй үед энэ хөтөлбөрт хамрагдах нь хамгийн зөв гарц гэж үзэж байгаа бөгөөд улстөрчдийн хувьд ч өөр өөрийн байр суурийг илэрхийлээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодрууллаа.

-УИХ-аар 2017 оны төсөв хэлэлцэж эхлэсэн энэ мөчид Монгол улсын Засгийн газар ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар саналаа өгч, хэлэлцээр хийгдэж байгаа тухай яригдаж эхэллээ. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
 
- “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах яриа хэлэлцээр, судалгааны ажлууд хийгдэж байгаа. Хамрагдах талаар эцэслэн шийдэгдээгүй байна гэдэг мэдээллийг авсан. Миний хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах саналыг дэмжиж байгаа. Гэхдээ бид тал талаас нь эргэцүүлж хэлэлцүүлж байж шийдвэр гаргах нь зөв байх.
 
-Монголчууд өнөөдөр энэ хөтөлбөрөөр амьсгалж, "Стэнд бай"-д хамрагдах нь зөв буруу эсэх дээр саналаа хэлцгээж байна. Энэ хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгөөч?
 
- “Стэнд бай” хөтөлбөр Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк хамтран гадаад өрөө төлж чадахаа больсон, эдийн засаг нь хүндэрсэн, буурай хөгжилтэй орнуудад туслах санаачлагын дагуу хэрэгжиж эхэлсэн. Гол зорилго нь өрийн дарамт нь хяналтаас гарсан нэн ядуу оронд туслах. Өнөөдрийн байдлаар энэхүү санаачлагад хамрагдах эрхийг 36 орон аваад байгаагийн 30 нь Африкийн улс орнууд байна.  Тухайлбал Афганистан,  Болив, Бурунди, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад, Конго, Ардчилсан Конго, Зааны Ясан Эрэг,  Мали, Этиоп, Гвиней, Гондурас, Мадагаскар,  Сомали, Судан Улс гэх мэт.  Дээр нь Сири, Украйн, Грек зэрэг Европын 6-н улс багтаж байна. Эдгээр орнуудад нийтдээ 76 тэрбум долларын зээл олгоод байгаа юм билээ. Энэ Африкийн улс орнуудын дийлэнх нь газар доорхи баялагаа зөв ашиглаж чадаагүйгээс үүдэлтэй ядуурал шүү дээ. Манайх ч тэдний нэг болоод байна.
 
-Манай улсын хувьд өмнө нь бас энэ хөтөлбөрт хамрагдаж байсан. Ямар үр дүн үзүүлж байсан юм бол?
 
- Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж, нийт 195.7 сая долларын зээл авсан. Үүний 136.3 сая  нь хөнгөлөлтгүй, жирийн зээл байсан гэдэг мэдээлэл бий. Хамгийн сүүлд ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөр 2010 онд хэрэгжиж дууссан. Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас төсвийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор манай Засгийн газар 2009 оноос ОУВС-тай хамтран “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, төсвийн алдагдал бууран, төлбөрийн тэнцэл сайжирсан. Мөн гадаад валютын нөөц нэмэгдэж, инфляцийн түвшний өсөлт саармагжиж, хугацаа хэтэрсэн гадаад өр төлбөрөө шийдэж чадсан байна. Гэхдээ энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өсөж эхэлсэн үетэй бас холбоотой. Энэ удаа Стэнд бай-д хамрагдвал 3 дахь удаагийнх болох юм.  
 
-Энэ хөтөлбөрийн  шалгуур үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Хугацааны хувьд 36 сар гэдэг ч ихэвчлэн 12-24 сарын хугацаанд төлөгдөхөөр заасан байдаг. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр богино хугацаанд зээл авч байгаа улс орнууд ОУВС-тай тодорхой хүрээнд тохиролцсон асуудлаараа “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулдаг. Энэхүү шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс орон хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг танах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээлийн хүү нэмэх гэхчилэн асуудлууд багтдаг. Энэ нь төсвийн алдагдлыг бууруулж, сахилга батыг чангаруулдаг сайн талтай ч, халамжийн бодлогыг багасгах, зээлийн хүүг нэмэх нь ард иргэдэд болон жижиг дунд бизнес эрхлэгчид хүндрэлтэй тусдаг. Үндсэндээ ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар хэмнэлтийн хатуу горимд орж, бүсээ чангална. Валютын Сангийн тооцоогоор бүх зүйл хэрэгжиж, санхүүгийн эрх чөлөө тодорхой хэмжээгээр хязгаарлагдана гэсэн болгоомжлол бий. Үүнээс болж ард түмний дургүйцэл эсэргүүцэл гарч байсныг Грекийн жишээ харуулдаг.
 
-Тэгэхээр ОУВСантай хийх хэлэлцээрээ өнөөдрийн нөхцөлтэйгээ уялдуулж маш сайн тохиролцох ёстой гэсэн үг үү. “Стэнд бай” хэрэгжсэнээр эдийн засаг сайжрах баталгаа бий юу?
 
-Тэгэлгүй яахав. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засгийн сахилга бат талаасаа сайн зүйлүүд олон боловч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол жижиг бизнес эрхлэгчид, иргэдийн нуруун дээрх ачаа хүндрэнэ гэсэн үг. Яг ийм хөтөлбөрт хамрагдсан Грек, Сири,  Украины асуудал одоо хүртэл дэлхий нийтийг түгшээсээр байна. Ийм учраас ОУВСантай хэлэлцээр хийхдээ эдгээр эрсдэлийг тооцож, одоо байгаа нөхцлөөс дордуулахгүйгээр дарамт үүсгэхгүй байх талаас нь бодолцох учиртай. Төрийн байгууллагуудын хувьд бүтцийн өөрчлөлт хийхийг шаардах нь гарцаагүй бөгөөд үр ашиггүй зардлыг танах замаар татвар нэмэхгүй байхыг хичээх нь зөв юм гэж үзэж байна. Гэхдээ зөвхөн "Стэнд бай"-д найдах биш дунд, урт хугацаанд хандивлагч, донор орнуудтай хэлэлцээр хийж урт хугацааны хөгжлийн зээл авах, хөрөнгө оруулалт татах, дэлхийн болон бүс нутгийн тэргүүлэгч орнууд, хөршүүдтэйгээ харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай. Дотооддоо төсвийн шинэ эх үүсвэр олох, орлогыг нэмэгдүүлж зардлын реформ хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг хөгжлийн бусад хөтөлбөрийг давхар хэрэгжүүлж, олон талт арга хэмжээ авч байж эдийн засгаа эрүүлжүүлж, төсвөө нэмэгдүүлж чадах юм.   
 
 
 
                                                                                  И.Цэлмэг
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших