Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тайлангийн хуралд сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Зоригт болон яамны бусад газрын дарга нар оролцов.Энэ үеэр тэд өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгааг дахин явуулах болсныг танилцууллаа. Энэ хүрээнд 2016 ондоо багтаан, эмзэг бүлгийн болон гэр хороололд амьдардаг айл өрхөөр явж, орлогын бус амьжиргаа тогтоох асуулгад хариулт авах юм байна.
Тэгвэл шинэчилсэн амьжиргааны түвшин тогтоох аргачлалаар ингэж эрэмбэлэх ажээ.
Тухайн өрхийн тэргүүний боловсрол
Ажил эрхлэлтийн байдал
Орон сууц, гэр хорооллын алинд нь амьдарч байгаа эсэх
Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, өмчтэй эсэх
Тухайн өрх эзэмшсэн газартай эсэх
Ундны усаа худгаас авдаг эсэх
Удаан эдэлгээтэй цахилгаан бараа, бүтээгдэхүүнтэй эсэх 53 үзүүлэлтийг харгалзан тухайн өрхийн амьжиргааны түвшинг тогтоох юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн сарын орлогыг харгалзан үзэхгүй орлогын бус аргаар ингэж тооцох нь илүү бодитой судалгаа гарна гэж ХНХЯ-нынхан үзсэн. Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа 5,7 тэрбум төгрөгөөр ийм судалгаа хийгээд аав нь сахлын машинтай тул хүүхдэд нь мөнгө өгөхгүй хэмээн баахан хүүхдийг хассан. Одоо Н.Номтойбаяр хичнээн хүүхдийг ямар шалтгаанаар хасах зорилгоор ийм судалгаа явуулж байгаа бол... Энэхүү нүсэр судалгаа нь хоёр зорилготой мэт байна. Нэгд эцэг эх нь боломжтой нэрээр аль болох олон хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнөөс хасах мөн судалгаа хийх нэрээр төсвийн мөнгийгүр ашиггүй зарцуулах гэсэн байж болзошгүй гэх хардлага төрүүлж эхэллээ.
НУУЦ.мн