Нууц мэдээллийн уурхай

Хүний их эмч Б.Одгэрэл: Эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах хэрэгтэй

Нийтэлсэн: 2016-10-21 10:12:37

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн ойлголтыг судалж, тухайн салбарт гарч буй эрх зүйн зөрчлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж байгаа залуу боловсон хүчин “Эрүүл мэнд, эрх зүй” төвийн тэргүүн Хүний Их Эмч, Эрх зүйч Б.Одгэрэлээс Монголын эмч, эмнэлгийн ажидтнуудын хууль эрх зүйн мэдлэг ямар байгаа, цаашид хэрхэх шаардлагатай талаар зарим асуултад хариулт авлаа

-Эмнэлгийн эрх зүй гэж юуг хэлэх вэ. Бие даасан ойлголт бий юу?

-Эмнэлгийн эрх зүй гэх нэр томъёо шинэ мэт сонсогдож байгаа боловч бидний амьдралд аль эрт бий болсон эрх зүйн нэг төрөл юм. Тэгэхээр эмнэлгийн эрх зүй гэж эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтан албан хаагчидтай холбогдон гарч буй бүхий л эрх зүйн харилцааг  хэлнэ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, журам, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, энэ салбарын хөдөлмөрийн эрх зүй, донор, зовлонгүй үхүүлэх буюу эвтаназийн асуудал, эмчийн ёс зүйн тухай гээд маш өргөн хүрээтэй ойлголтууд энд багтдаг.

– Манай улсын эмч, мэргэжилтнүүдийн энэ талаарх хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Бусад улс оронтой харьцуулахад, тэр тусмаа өндөр хөгжилтэй орны эмч нарын хуулийн мэдлэг маш өндөр байдаг. Тэд хууль эрх зүйн  зөрчлийн асуудлаас өөрсдийгөө хамгаалж ажлаа сэтгэл тайван гүйцэтгэх нөхцлийг өөртөө  бүрдүүлж чаддаг. Харин манай оронд эмчийн гэмт хэрэг болон үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил цөөнгүй тохиолддог боловч эмч, эрүүл мэндийн салбарын ажилтны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас тухайн нөхцөлд эрхээ бүрэн хамгаалж чадахгүй байна. Мөн хууль хяналтын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн салбарын ойлголт сул, эмнэлгийн эрх зүйн мэдлэг тааруу байгаагаас асуудалд үндэслэлгүй хандах нэг шалтгаан болж байна.

-Тэгвэл цаашид энэ тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай юм бол?

-Юун түрүүнд эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах нэн шаардлагатай. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын эрх зүйн асуудалд зөвлөгөө өгөх, сургалт явуулах “Эрүүл мэнд, эрх зүй”  төвийг нээн ажиллуулж байна. Мөн эмч, эмнэлгийн салбартай холбоотой эрх зүйн зөрчилд өмгөөлөл хийх, энэ асуудалд илүү ул суурьтай хандах, туршлагатай өмгөөлөгч нарыг бэлтгэж байгаа.  Түүнчлэн эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, журам гээд бүхий л эрх зүйн актуудыг эмхэтгэн боловсруулж  гарын авлага гаргахаар ажиллаж байна.

-Та эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмч нарт холбоотой заалтын талаар юу хэлэх вэ?

-Бодит байдал дээрх эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчин, эмч нарын нөхцөлд хатуурхсан заалт болов уу гэж хувьдаа үзэж байна. Хариуцлагын асуудал мэдээж маш чухал. Гэхдээ тухайн заалт нь хариуцлагыг биш айдас түгшүүрийг нэмж байна уу даа гэж харж байна. Гэхдээ одоогоор Эрүүгийн хуульд бол өөрчлөлт ороогүй мөрдөгдөх хугацаа хойшилсон. Энэ асуудалд эмч мэргэжилтнүүд ч гэсэн нэлээн нухацтай хандаж байгаа.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших