Нууц мэдээллийн уурхай

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

Нийтэлсэн: 2016-09-09 00:23:23

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан байна. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн юм.
Мөн өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул иргэний нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгчид шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргахаас гадна хяналтын журмаар гомдол гаргах эрх олгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байна Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хэсгээс барьцаалагчийн эрхэд халдсан “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн өгүүлбэрийг хасах өөрчлөлтийг тусгасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн тул зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох тухай Иргэний хуулийн зохицуулалтыг буцаан сэргээх үүднээс Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших