Нууц мэдээллийн уурхай

Д.Цогтбаатар: Боловсрол, эрүүл мэнд, ажлын байрны төлөө ажиллана

Нийтэлсэн: 2016-09-02 00:13:41

УИХ-ын гишүүн Д.ЦогтбаатарСүхбаатар дүүргийн 45, 11, 6 дугаар дунд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн хувьд  физик,  математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Монголын цөөн сургуулиудын нэг юм. Тус сургууль  нь элсэгчддээ  өндөр шалгуур тавьдаг, жил бүрийн олимпиад болон  улсын тэмцээнд амжилттай оролцдог онцлогтой аж. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож сурагчдад хэрэглээний  10 компьютер бэлэглэсэн юм. Тэрбээр, “ Эрдмийн их өргөө гэдэг хүүхэд насанд хамгийн сайхан нь байдаг. Энэ өргөөнөөс  хүүхэд бүр хүн болон төлөвшдөг. Ялангуяа дунд сургуулийн сурагч байхдаа сайн сурах юм бол насан туршдаа амжилттай ажиллаж хөдөлмөрлөнө гэсэн үг. Энд зориуд нэг зүйлийг дурсч ярья гэж бодлоо. Миний нэг  найз гадаад оронд явж байхдаа ууланд төөрчихөж. Хоёр хоног ууланд төөрч будилж явахдаа өөрийн сурсан зүйлээрээ амьд мэнд гарсан гэдэг. Яаж амьд гарсан бэ гэхээр дунд сургуульд байхдаа хичээлдээ шамдан суралцсаны хүчинд хортой, хоргүй мөөгийг ялган идэж, замаа олохын тулд бултлаг бут ургамлыг даган явсаар хүрсэн газраа очсон байна. Энэ жишээ эрдэм номын оройгүй их ач тустай гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс хүүхэд багачууд та бүхэн эрдэм номдоо шамдан суралцаарай” гэв. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хувьд Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойргоос нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан бөгөөд сонгогдсон дүүргийнхээ иргэдийн ирээдүйн баталгааны талаар  гурван зүйлийг онцлон  юм. Тэрбээр, Сүхбаатар дүүргийн сургуулиудын хувьд боловсролын тогтолцоо харьцангуй гайгүй. Нийслэлийн 6 дугаар сургууль гэхэд  стандартын төвшинд ойртсон байдлаар ч,хүүхдүүдийн тоо багш нарын ачаалал харьцангуй гайгүй  байна. Бусад сургууль дээр хүүхдийн тоо хэтэрсэн, багш нар ачаалал ихтэй ажиллаж байгаа асуудал бий. Гэхдээ бид эдийн засгийн хямрал гээд боловсролын салбарыг анхаарахгүй байж болохгүй. Миний хувьд ирэх дөрвөн жилд сонгогчдынхоо боловсрол, эрүүл мэнд, ажлын байранд анхаарал хандуулж ажиллана. Эдгээр гурван зүйл бол хүний эрхийн суурь чиглэлүүд юм. Мөн тэрээр анги дүүргэлт хэтэрхий  их байгаагаас үүдэн багш  нар ачаалал  ихтэй, сургалтын хүртээмж үр өгөөж нь харьцангуй багасах эрсдэл байна.  Хэдийгээр хямралтай хүнд байгаач гэсэн  энэ дөрвөн жилд боловсрол эрүүл мэндийн сарлбарт зайлшгүй  анхаарч  ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон юм

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших