Нууц мэдээллийн уурхай

Б.Чойжилсүрэн: Цомхотгол 20 орчим мянган төрийн албан хаагчийг хамрана

Нийтэлсэн: 2016-08-26 04:53:07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авч байна.

 
Л.Энх-Амгалан: Ирэх дөрвөн жилд Монгол хүний амьдрал яаж сайжрах вэ гэсэн бодлогын баримт бичгээ ярьж байна. Үүнийг улстөржүүлээд өнгөрмөөргүй байгаа юм. Дөрвөн жилийн хугацааны бодлогын баримт бичгийг бидний хэлж ярьж байгаа үг, үйлдэл бүхэн хариуцлагатай байх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд бидний алдсан алдаа бол УИХ-ын танхимыг хэрүүл, шүүхийн танхим болгосноос болсон. Зэсийн үнэ 4-5 дахин унаагүй шүү дээ. Хариуцлагагүй хүмүүсийн үг үйлдлээс болж бид эдийн засгаа муутгасан.
 
Б.Чойжилсүрэн: 20 орчим төрийн албан хаагчдыг цомхотгоно. Мэдээж хүн ажлаас халбал ард нь амьдрал яригддаг учир энэ талаар судлах болно.
 
Б.Саранчимэг: Ямар үе шаттайгаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх вэ. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад байгууллагын цэцэрлэг ажиллуулахад аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлөх үү.  
 
Ж.Мөнхбат: Байгууллагын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой асуудал олон улсад нэвтэрсэн зүйл юм билээ. Засгийн газар байгууллагын цэцэрлэгийг өөрөөс нь эхлүүлье гэх уриалга гаргаж байгаа. Аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэгтэй байвал урамшуулах бодлого барина. 2017 оноос томоохон хотхон, барилгууд цэцэрлэгтээ байх стандарт мөрдүүлнэ.
 
Д.Цогтбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг богино хугацаанд бэлтгэж оруулж ирсэн нь сайн. Хямрал гэдэг хятадаар боломж, эрсдэл гэсэн ханз гэж би ойлгосон. Энэ хөтөлбөрийн эцсийн зорилго юу вэ. Хямралын өмнөх эдийн засаг, нийгмийн тогтолцоог буцаагаад тогтоох гэж байна уу. Эсвэл эсрэгээр нь хийх гэж байна уу. Гададын хөрөнгө оруулагчийг хэрхэн дэмжихээр тусгасан бэ.
 
Ж.Эрдэнэбат: Монгол Улсад зөвхөн эрчим хүчний салбарт гэхэд 40-50 төсөл байна. Аль төслөө барьж явах вэ гэдгээ мэдэхгүй байснаас доголдол үүсэх жишээтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлсэн. Бусад улсын нөхцөл байдлаас илүү эрхзүйн орчин бүрдүүлээд байхад орж ирэхгүй байгаа шалтгаан нь итгэлцлийн асуудал. Засгийн газарт ярьж байгаад энэ асуудлыг судалж, шийдэх ажлын хэсэг байгуулахаар болсон. Уул уурхайн салбар гэж ялгаад хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулагчийг дэмжих бодлого нь чухал байх ёстой. Тиймээс энэ талаар анхаарч ажиллана.
 
Ж.Мөнхбат: Монголд үйлдвэрлэв гэсэн агуулгаар эх оронч худалдан авалтыг хэрэгжүүлнэ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших