Нууц мэдээллийн уурхай

Татвар нэмж халамж урамшуулыг хасах төсөл өргөн барилаа

Нийтэлсэн: 2016-08-23 09:56:29

Эдийн засгийн хүндрлийн улмаас засаг төр иргэдийнхээ бүсийг чангалах зам руу оржээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Тэгвэл энэхүү төсөлд саяхан батлагдсан Хамтын тэтгэврийн хууль буюу Олон улсад “Тэтгэврийн өв залгамжлал”-ийн тухай хуулийг цуцлах цаашлаад Хадгаламж болоод Хувь хүний орлогын албан татвар, суудлын автомашинд оногдуулах татварыг хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай заажээ.

Төсөлд тусгагдсанаар 2017-2018 онд “ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ” чиглэлээр дараах арга хэмжээг авна гэжээ. Үүнд:
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10-25 хувь болгон өөрчлөх
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах системийг нэвтрүүлэх
Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамаарч 3-15 хувийн татвар нэмэгдүүлэх,
Хөдөлгүүрийн багтаамж өндөртэй (4500см3-ээс дээш) суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах
Харин ЗАРЛАГА БУУРУУЛАХ чиглэлээр:
Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх
Дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 5 пунктээр нэмэгдүүлэх, . 
Тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус  9.5 хувь болгох,
Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул уг хуулийг хүчингүй болгох,
Эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуулалд жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах гэж төсөлд заажээ.
2012 оноос хойш яригдсан Тэтгэврийн өв залгамжлал буюу Хамтын тэтгэврийн тухай хууль 2015 оны 12 дугаар сард батлагдсан. Хэрэв анх яригдсан даруйдаа батлагдсан бол 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байв. Гэвч хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ынхан завсарлага авсан зэрэг олон шалтгааны эцэст батлагдаж ирэх 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжихээр болсон. Гэтэл МАН-ын Засгийн газар ирэх оноос хэрэгжих Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлахаар болжээ. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэхэд 53.3-75.6 тэрбум төгрөгөөр тэтгэврийн сангийн зардал нэмэгдэж, алдагдал мөн нэмэгдэхээр байна гэжээ. Уг нь хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг олон ахмадууд хүлээж байсан. Хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо  бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж, бодит хувь хэмжээг мөн Засгийн газар шийдвэрлэхээр байсан. Албан ёсоор гэр бүлээ батлуулаад 15 жил болсон хүмүүс энэ хуульд хамрагдах бөгөөд хэн нэгэн нь нас барсан тохиолдолд хань ижил нь тэтгэврийх нь тодорхой хувийг авах хууль байсан юм. Гэтэл МАН-ын Засгийн газар олон ахмадын хүсэн хүлээж байсан хуулийн төслийг хүчингүй болгож байна.
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших