Монголд том компаниудын дайсагналцлын жишээнд Мобиком Скайтел хоёрыг дурдаж болно. Үүрэн телефоны хоёр том компани бие биенээ хэрхэн их үзэн яддаг нь өнгөрсөн хавар Тедигийн байранд гарсан Берлиний хананы гэх тулаанаас тод харагдсан.
Nike VS Reebok
Энэ хоёр компаний дайсагналцлаас болж 1992 оны Олимпийн наадамд алдарт сагсан бөмбөгчин Майкл Жордан маш хүнд байдалд орж байжээ. Хэрвээ нөхцөл байдлаас ухаалгаар гарах энэ аргыг олоогүй бол асар их торгуульд ч унаж болох байсан гэдэг. Тэрээр тухайн үед Nike фирмийн нүүр царай болж маш том гэрээ байгуулаад байсан. Гэтэл Олимпод оролцох шигшээ багийн тоглолтын албан ёсны хувцсыг Reebok хангахаар гэрээ байгуулсан байжээ. Хэдийгээр энэ нь Майклаас хамаарахгүй ч тэрээр уг хувцсыг медаль гардуулах арга хэмжээнд заавал өмсөх үүрэгтэй болжээ. Олимпийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтыг дэлхий даяар гурван тэрбум хүн үзсэн тул Америкийн шигшээгийн лидер тоглогч фирмийх нь лого бүхий хувцастай аваргын тавцнаа гарах нь Reebok-д маш том сурталчилгаа болох байжээ. Гэтэл Nike-гийн фэйс болсон Майклд энэ нь гэрээгээр хатуу хориглосон заалт байлаа. Гэсэн ч тэрээр маш мэргэн арга бодож олсон нь хэдийгээр Reebok-ийн хувцастай гарсан ч логог нь Америкийн далбаагаар халхалсанаар “уснаас хуурай” гарч чаджээ. Энэ арга нь түүнийг Nike-аас авсан олон сая доллараа буцаан алдах аюулаас аварсан бол Reebok Майкл Жорданд бараг дайн зарлах шахсан.
McDonald’s VS Burger King
1980-иад онд киноны бяцхан Баффи Burger King-ын бургерийн мах нь McDonald’s-аас 20 хувиар их гэсэн сурталчилгаанд тогложээ. Маш аймшигтай доромжлуулсан гэж үзсэн McDonald’s тэр дороо шүүхдэн бяцхан охиныг насан туршдаа өөрсдийнх нь ресторонд хөл тавихыг хориглосон шийдвэр гаргуулж байжээ.
Apple VS Microsoft
Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтсийн эхнэр Мелинда үр хүүхдүүддээ болон гэрийн үйлчлэгч нартаа гэрт нь Apple гэсэн логотой нэг ч нэг зүйл оруулах хэрэглэхийг хориглосон журмаа олон жил мөрдүүлж байгаа гэнэ.
Ford VS GM
Ford-ын ТУЗ-ийн дарга Жим Фарли хажуугийн дүүрэгт нь General Motors-ын ТУЗ-ийн дарга нүүж ирсэнийг мэдээд ойр хавийн хүүхдүүдэд холгүйхэн маш буруу компанид ажилладаг тун үл бүтэх хүн амьдарч байгаа тухай сэрэмжлүүлэн ярьж байсан гэдэг. Улмаар тэр ярианд нь итгэсэн хүүхдүүд Албин чөтгөрийн баярын үеэр General Motors-ын ТУЗ-ийн даргын байшингийн хаалганы бариулд ад чөтгөрийн дүрс дүрс нааж үүнийхээ төлөө Жим Фарлигаас шагнал авч байжээ.
Coca-Cola VS Pepsi
Энэ хоёр компаний дайсагналцал олон арван жилийн өмнө ТУЗ-төйгаа түнжин хагарсан Coca-Cola-гийн дэд ерөнхийлөгч ажлаасаа гараад Pepsi-д орж өндөр албан тушаал авсанаас болжээ. Мэдээж хуучин компанийхаа сайн муугийн тухай олон зүйл бурсан. Үүнээс хойш Coca-Cola-д Pepsi гэж шивнэж хэлсэн хүнийг хүртэл урвагч хэмээн хардаж сэжиглэдэг болсон гэнэ.
Adidas VS Puma
Германы Херцогенаурах хотоос гаралтай ах дүү хоёр дэлхийн алдартай хоёр брэндийг үүсгэсэн. Хотын иргэд нь хоёр компанид хуваагдан ажилладаг байсан. Ах дүү хоёрын дайсагналцлаас болж Adidas-д ажилладаг залуу Puma-д ажилладаг сүйт бүсгүйтэйгээ гэрлэж чадахгүй байдалд хүртэл орж байжээ. Мөн Adidas-ынхан ордог бааранд өрсөлдөгч компанийхан орох юм бол бөөн зодоон үүсдэг, азаар хэрүүл маргаан гараагүй тохиолдолд зүгээр л тэдэнд үйлчлэхээс татгалздаг байжээ.
Visa VS Mastercard
Энэ хоёр компаний дайсагналцлын шалтгаан нь хамтран гаргах гэж байсан «Entree» гэдэг зээлийн картнаас болжээ. Хоёр компаний хамтын төсөл байсан энэ картанд хэнийх нь лого дээр нь байх вэ гэдгээс болж зөрчилдөн улмаар төсөл нь зогсож дайсагналцал эхэлжээ.
Blockbuster VS Netflix
Энэ хоёр компаний дайсагналцал ТУЗ-ийн дарга нарынх нь маргаанаас болжээ. Netflix-ын ТУЗ-ийн даргын тэтгэвэрдээ гарах нас нь болсон ч Blockbuster-тэй хийж байсан гэрээгээ дуусгахын тулд “нөхдөө хутга шөвөгний дунд орхихгүй” гэсэн гэнэ. Ам дамжсан яриаг сонссон Blockbuster-ын ТУЗ-ийн дарга хариу барьж орон нутгийн хэвлэлд доорхи шог зургийг нийтлүүлснээр жинхэнэ дайсагналцал эхэлжээ.
Dunkin’ Donuts VS Starbucks
2008 онд Dunkin’ Donuts-ийнхан “Найздаа хайртай бол Starbucks битгий уулгаарай” гэсэн бичигтэй подволк гаргаж байсан бол хариуд нь Starbucks “Өмнөд Америкийн тариачдыг шулж гаргаж авсан Dunkin’ Donuts кофе нь үнэтэйгаа адилхан хямд байдаг” гэсэн зарлал нийтлүүлж байжээ.
Energizer VS Duracell
Уг нь Duracell эхэлж сурталчилгаандаа туулай ашиглаж байсан ч зохиогчийн эрхийг нь Energizer түрүүлээд авчихжээ. Хөөрхий Duracell алдарт туулайтай рекламаа Америкт цацах эрхээ алдсанаар хоёр компани дайтах нь холгүй юм болжээ.
НУУЦ.мн