Нууц мэдээллийн уурхай

М. Батчимэг гишүүнээс болж Эрдэнэтийн АН сонгуульд унах нь

Нийтэлсэн: 2016-06-10 09:17:34

2014 оны 12-р сард Орхон аймгийн АН-ын хорооны хуралдаанаарнамын дарга Г. Зоригт саналаараа ажлаа өгөх болж, тухайн үедээчимээ шуугиан багатай ч дараа дуулиан нь сонсогдохнамын даргын сонгууль явагдсан.

Угсонгуулийн дараагаар“Орхон аймгийн Ардчилсан намын хорооны төлөвшил, улс төрийн соёлыг харуулсан, бие биедээ зарчмын шаардлага тавьж хариуцлага нэхсэн, ажил хэрэгч хурал боллоо” гэж ярилцлага өгч байсан намын шинэ дарга УИХ-н гишүүн М. Батчимэгийн “ЗЭС” нь тун удалгүй цухуйж эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл орон нутгийн намын байгууллагыг удирдах гэж биш ердөө дараагийн сонгуулийн тойргоо “тордох” л зорилготойгоор хаа байсан Улаанбаатарт байдаг хүн аймагт нь ирсэн гэдэг нь Орхоны ардчилсан намынханд тодорхой болжээ.

Энэ асуудал даамжирсаар сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд аймгийн АН-ын намын хорооны хурал болж, намын дарга УИХ-ын гишүүн М.Батчимэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Харин байдал буруу тийшээ эргэж буйгмэдэрсэн эрхэм гишүүн хурлыг хааж, намын тамгаа аваад хурлыг орхин гарсан гэнэ. Түүнийг өөрийнх нь итгэлт зарим нөхөд нь даган хурлыг орхисон ч намын бага хурал үргэлжлүүлэн хуралджээ. Улмаар олонхийн саналаар М.Батчимэгийн оронд С.Дангаасүрэнг томилох шийдвэрийг гаргажээ.

 орхон аймгийн Ардчилсан нам

Гэсэн хэдий ч намын дарга асан М.Батчимэг даргын ажлаа өгөхгүй нэг хэсэг гүрийсэн ч арга буюу тамга тэмдгээ өөрийнбаруун гар Г.Батмөнхөд шилжүүлсэн байна.

Ийнхүү эхэлсэн намын даргын суудал, тамга, тэмдгийн тэмцэл Орхон аймгийн АН-ыг сонгуульд хоёр тусдаа жагсаалтаар нэр дэвшүүлэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн АН хороо 33 мандаттай тойрогт фракцуудынх нь хоёр тусдаа тодруулсан нийтдээ тойрог давхардсан 51 нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн хороонд ирүүлсэн гэнэ. Ийнхүү 2 өөр материал хаалга, цонхоор зэрэг орж ирсэн нь төөрөгдөл үүсгэсэн. Дээр нь Сонгуулийн хороо цонхоор өгсөн материалыг албан ёсных гэж үзсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэнэ.Ингээд л тус шүүхээс шийдвэр гартал нэр дэвшигчдийн үнэмлэхээ авч чадахгүй хүлээх болсон байна.

Анх удаагаа Улаанбаатарт амьдарч, ажилладаг намын даргатай болсон нь явсаар байгаад энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох эсэх дээр нь хүргэсэн түүх нэг ийм. Харин хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур эрхэм гишүүн аль хэдийнэ Улаанбаатарт тойрог олоод сурталчилгаагаа эхэлчихсэн явж байгаа гэнэ.

Хамгийн анх аймгийн намын хорооны дарга болоход нь Та Улаанбаатар хотоос яаж ажлаа явуулах вэ? гэсэн асуултанд  “Тэгэхээр би хувьдаа бол аливаа байгууллагын удирдлага хамт олны тэргүүнд яваа хүн өөрөө сайн ажилладаг хүнийг дарга лидер гэдэггүй. Хамгийн гол нь хамт олноо сайн зохион байгуулж хүмүүстэй байгаа нөөц бололцоог зөв илрүүлж багийг урагшаа эв нэгдэлтэй хөдөлгөж чаддаг тэр хүнийг удирдагч гэж боддог.Тийм учраас энэ баг хамт олноо би зөв зохион байгуулаад явахад бол ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн өнөөдөр мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ үед бүх талаар холбогдоод ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна. Ер нь тэгээд ч Улаанбаатар Эрдэнэт хоёр чинь хол газар биш шүү дээ.” гэж хариулж байсан.

Харин хэлж байснаас нь эсрэгээр Улаанбаатар Эрдэнэт хоёр хоорондоохэт хол газар болж таарсан уу? ямартай ч аймгийн намыг 2 хувааж, сонгуулийн өмнөхөн хорлож орхисон эрхэм гишүүн зүгээр ч бас Улаанбаатарт яваад ирээгүй бололтой. Ард нь үлдсэн аймгийн иргэдийн дунд УИХ-н эрхэм гишүүний ёс зүйд нийцэхээргүй адал явдал үлдээгээд ирсэн хэмээх яриа аль хэдийнэ тархаад амжсан байна лээ.

2016 оны сонгуульд орон нутагт ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа энэ үед намыг нь бутаргаж хаяад, өрсөлдөгчдөд нь үнэгүй хоол, өгөөш болгон одсон эрхэм гишүүнийг Эрдэнэтийн ардчилагчид дахин эргэж ирэхээргүй боллоо гэцгээж байгаа гэсэн шүү.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших