Нууц мэдээллийн уурхай

Ц.Мөнх-Оргил уснаас "хуурай" үлдэх үү....

Нийтэлсэн: 2012-01-09 01:38:49

Сонгууль дөхөхийн хэрээр долдугаар сарын 01-ний хэрэг олны анхаарлыг татаж, гол буруутан нь хөшигний ард үлдэж, цагдаа нар үүрэг гүйцэтгэсэн гэдэг утгаар буруутгагдах болов уу. Улс төрчдийн “увайгүй” үйлдлийн хохирогч болон жирийн иргэд хохирч, шүүх прокурор цагдаагийн дарга нарт ял тохоод өнгөрөх үү гэсэн олон таамаглал дэвшүүлж байна. Уг нь эдүгээ УИХ-ын “зөөлөн сэнтийд” заларч буй Ц.Мөнх-Оргил гишүүнийг энэ хэргээс салгаж ойлгох учир үгүй. Тэрбээр тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд  2008 оны долдугаар сарын 01-ний үймээний үеэр амиа алдсан дөрвөн иргэний үхэлд буруутай, түүнийг хариуцлага алдсан тухай  яригдаж байх ёстой. Гэтэл тухайн үед дарга нараас шууд өгөгдсөн үүргийг биелүүлсэн цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэрэг гурван жилийн хугацаанд гурван ч удаа зүйл анги нь өөрчлөгдсөн. Цагдаагийн алба хаагчдын яллахыг завдсан энэ хэрэгт тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд генералд ХЗДХ-ийн сайд, Онц байдлын штабыг ахалж байсан Ц.Мөнх-Оргил л гагц үүрэг өгөх эрхтэй гэдгийг хуульчид бүү хэл энгийн иргэд ч ойлгоно. Цагдаагийн алба хаагчид тэдгээр талийгаачдыг буудан амийг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаж байгаа ч шудрага ёсны үүднээс тэдэнд тушаал өгсөн хүнд ч хариуцлага тооцох ёстой. Гэвч тэдэнд буудах тушаалыг хэн өгсөн талаар огт яригдахгүй үлдэж байна. Тиймээс тушаал гүйцэтгэгчид биш тушаал өгсөн албан тушаалтан өнөөдөр хариуцлага хүлээх ёстой гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад хариуцлагатай албан тушаалтнууд ойлгож байгаа биз ээ. Тэрч бүү хэл  одоогийн Хууль зүйн сайд нь иргэдийн өмнөөс галт зэвсэг хэрэглэхийг хуульчлах хүсэлтэйгээ илэрхийлэх мэт “Тэгээд усаар шүрших юм уу ” гэсэн тайлбарыг ч хэлж байсан удаатай. Үнэндээ Монгол улсад ард түмэн, жирийн албан хаагчид л хууль үйлчилдэгээс эрх баригч, мөнгөтэй нэгэнд огт хамаардаггүй гэдгийг дээрх хэрэг батлан харуулж байна даа.

П.Мөрөн NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших