Нууц мэдээллийн уурхай

Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг Монголд булшлах эсэхийг хэлэлцэнэ

Нийтэлсэн: 2016-03-29 00:53:21

Энэ сарын 31-нээс 4-р сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалт АНУ-ын санаачилгаар 2010 оноос хоёр жил тутам зохиогдож байгаа бөгөөд энэ удаагийн дөрөв дэх чуулган зорилгоо гүйцэлдүүлж чадвал сүүлийнх болох учиртай. Ийм чуулган хийх санаачилгыг 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэвшүүлэн тавьж, 2010 онд анхны чуулганыг мөн Вашингтон хотноо хийж байсан юм. Тухайн үед дөрвөн жилийн хугацаанд гурван удаа чуулган хийж, дэлхий ниймийг цөмийн аюулаас найдвартай бүрэн хамгаалах, улс орнуудын түншлэлийг бий болгох зорилт тавьж байсан ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Энэ удаагийн БНХАУ-ын дарга Си Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Казахстаны “мөнхийн” ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, БНСУ-ын Пак Гын Хе, Японы Шинзо Абе нар байгаа. Энэ долоо хоногт болох Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ажиллах хүсэлт тавьсан. Дэлхийн улс орнууд энэ конвенцод нэгдэн орсоор байгаа ч хүчин төгөлдөр болоход есөн орны санал дутаж байгаа юм. Тиймээс Монгол улс энэ асуудалд анхаарал хандуулж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах зорилгоор ээлжит бус чуулгын зарлаж цөмийн асуудлаарх конвенц, протоколуудад нэгдэн орох гэж байна. Нэн ялангуяа энэ он гарсаар Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршиж, хоёр ч удаа пуужин харваж дэлхийн амар амгаланг эвдээд байгаа энэ үед цөмийн асуудлаарх Азийн бүс нутгийн орнуудын нэгдмэл байр суурь чухал байгаа. Энэ хуралд манай ерөнхийлөгч мөн оролцоно. Түүнийг энэ хуралд хэлэх үгтэй очуулахын тулд ээлжит бус чуулган зарлан энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.

 NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших