Нууц мэдээллийн уурхай

Оросд Соросын сангийн ивээлээр хэвлэгдсэн 10 мянган номыг шатаалаа

Нийтэлсэн: 2016-01-20 04:03:15

1938 онд Германы нацистууд “Болор шөнө” ажиллагааг явуулж жүүд иргэдийн дэлгүүр банкыг дээрэмдэж ном зохиолыг нь галдан шатаасан. Тэгвэл Путины “Эх оронч жил” хэмээн зарласан 2016 оны эхний өдрүүдэд Америкийн тэрбумтан Жорж Соросын сангийн ивээн тэтгэлэг, санхүүжилтээр хэвлэгдсэн ном зохиолыг галдан шатаалаа. 21-р зуунд дэлхийн соёлт том гүрэнд гарамгүй энэ ажиллагааг Оросын ерөнхийлөгчийн Баруун-хойд холбооны бүс дэх бүрэн эрхт төлөөлөгч Андей Травниковын өгсөн чиглэлийн дагуу явагдсан нь сөрөг хүчнийхэнд тодорхой болжээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн орон нутгийн эрх баричгдад явуулсан албан тоотод “Оросын залуусын эх оронч үзлийг сулруулж харийн үзэл суртлыг хавчуулах гэсэн зорилготой, Оросын түүхийн тодорхой үеийг зориудаар мушгин гуйвуулсан” дээрхи ном бүтээлүүдийг харьяа нутгийнхаа бүх шатны сургуулиас хураан авахыг чиглэл болгосон байжээ.   Ийнхүү Оросд эх оронч жил ном шатаах хөдөлгөөнөөр эхэлжээ. Галдан шатаагчдыг Коми улсынхан тэргүүлсэн гэнэ. Эхлээд улсын хэмжээний бүх их дээд сургууль номын санд “мониторинг” хийгээд Соросын сангийн ивээлээр хэвлэгдсэн «Обновление гуманитарного образования в России»  зэрэг 413 ширхэг номыг Ухтинскийн техникийн ИС, Воркутын политехникумаас хураан авчээ. Хураагдсан номнуудыг тэр дор нь шатаасан гэнэ. Воркутын Эдийн засгийн коллежийн хашаанд 53 номыг шатаажээ. Воркутын их сургуулийн проректор Лев Якобсоны «Экономика общественного сектора. Основы теории государственных финансов» бүтээлийг ердөө Соросын сангийн дэмжлэгээр хэвлэгдсэн гэдэг шалтгаанаар л хураан авчээ. Гэтэл проректор нь 2004 онд Оросын эдийн засгийн салбарын шилдэг эрдэмтнээр шалгарч бүр Путины гараас шагналаа авч байжээ. Харин бодит байдал дээрээ Сорос л  хүнд хэцүү 1990-2000 онд Оросын олон мянган эрдэмтдийг тэжээж байсан гэнэ. “Соросын сангийн шугмаар бидний  бүтээлийг ивээн тэтгэн хэвлүүлж мөнгөн шагнал олгож байсны ачаар л олон эрдэмтэн Оросоос дүрвэлгүй үлдсэн” хэмээн Санкт-Петербургийн түүхч Андрей Демидов олон нийтэд ханджээ. Ном бүтээлээ хураалгасан эрдэмтдийн тооцоогор одоогоор Санкт-Петербург болон Коми улсын хэмжээнд 10 мянган ном бүтээлийг эрх баригчид хураан авсан гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших