Нууц мэдээллийн уурхай

Өмнөговь аймгийн ИТХ 3 тэрбум 639 сая төгрөгний төлбөрд уналаа

Нийтэлсэн: 2016-01-13 02:30:43

АН аймгийн эрхийг завсаргүй наймдахь жилдээ атгаж байгаа Өмнөговьд төрийн албаныхны  урагшгүй бүтэлгүйн гайгаар  ИТХ нь 3 тэрбум 639 сая төгрөгний өрөнд унажээ. 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа ИТХ-ын даргаар “Тавантолгой” компаний гүйцтэгэх захирал Х.Түмэнбаяр сонгогдсон. Дараахан нь алдарт “Ажнай”-тайгаа муудалцсан тул суудлаасаа хусагдаж одоогийн дарга Л.Батчулуун ирсэн. Эрх мэдэл ашиг сонирхлоо буцаацалдсан орон нутгийн олигархиудын өрсөлдөөнд аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага суларч чадавхигүй болжээ. Эрхзүйн болон тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж түүнээсээ болж асар их хэмжээний өр төлбөрд унаад байна. Бүр суулдээ  гадна гаргасан шийдвэр тогтоолоо хамгаалж чадахгүй доод шатны байгууллага руугаа түлхсэн өрөвдөлтэй байдалд оржээ. Тус аймгийн  Ханхонгор сумын нутаг Балгасан голын улаан нуурын орчмын хэсэг газрыг ИТХ-ын шийдвэрээр Даланзадгад хотын ундны усны эх үүсвэр байгаа гэх шалтгаанаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Гэтэл уг газар нь тус суманд хайгууль хийж байсан “Пибоди Винсвей Ресорсез” компаний хайгуулын хоёр ч талбайтай давхцсан гэнэ. Ашигт малтмалын тухай хуулиар хэрвээ хайгуул, ашиглалтын талбайг тусгай хамгаалалтанд авбал тухайн компанид нөхөн төлбөрийг нь нэг жилийн дотор төлөхөөр заасан байдаг. Үүнийг тухайн үеийн ИТХ-ынхан мэдэж байсан байж таарна. Гэсэн хууль эрхзүйн хувьд эргээд өөрсдөө унах шийдвэр гаргачихаад өдгөө зургаадахь жилдээ зугтаж бултаж байгаа гэнэ. Энэ зуур аудитын байгууллагаас тогтоосон нөхөн олговорын хэмжээ нь өссөөр 3.6 тэрбум гарчээ. Нэгэнт хуультай тул “Пибоди” нь  ИТХ-ээс мөнгөө нэхэмжилсэн . Асар их төлбөрд гарцаагүй унахаа мэдсэн хурлынхан асуудлыг өөрсдөөсөө зайлуулж сум руу түлхжээ. Тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хирнээ нөхөн төлбөр нэхэгдэхээр хайгуулиа үргэлжүүл гэжээ. Гэтэл сумын удирдлага нь Балгасан гол орчмын газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авсан ИТХ-ын тогтоол хүчин төгөлдөр байгаа цагт танай компаний байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэдэг гэнэ. Хэрвээ сум нь энэ төлөвлөгөөг батлахгүй бол АМГ хайгууль хийх зөвшөөрлийг өгдөггүй аж.  Энэ асуудлаар компани ИТХ-д хандахаар сумын удирдлагын талаар бидэнд гомдол гаргах ёстой байсан гэх мэт маш хариуцлагагүй шалтаг хэлдэг гэнэ. Хэрвээ “Пибоди” компаний хайгуулын бүсэд Даланзадгад хотын ундны усны эх үүсвэр орсон л юм бол ИТХ нь 3.6 тэрбумаас айлгүй гаргасан шийдвэрээ хамгаалах байсан. Гэтэл их мөнгөний тоо сонсонгуутаа айн хулчийж хайгуулиа үргэлжүүлж болох тухай буулт хийсэн тайлбар тавиад сууж байгаа нь энэ аймгийн ИТХ-ын чадамжийг харуулж байгаа хэрэг юм.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших