Нууц мэдээллийн уурхай

Хөрс судлаач Ш.Пүрэвсүрэн : Гацууртын ордод хүнцэл ашиглах нь маш хортой

Нийтэлсэн: 2016-01-11 05:32:29

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан уг хуулийн төсөлд 3000-аас доош хүн амтай суманд намын анхан шатны байгууллага байгуулахыг хориглосон. Энэ босгыг илүү өндөрсгөх шаардлагатай гэж тэд үзэж буй аж. Мөн Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ тухай “Засгийн газрын тухай хуульд орон гарсан сайдын томилгоог 30 хоногийн дотор багтаан шийдэхээр заасан байдаг. Засгийн газар, УИХ хуулиа мөрдөх ёстой, хуульд заасан хугацаа дуусчихаад байна. Тийм учраас Ерөнхий сайдад шаардлага тавина” гэлээ. УИХ-аар энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Эл асуудлыг дэмжих боломжгүйгээ Х.Болорчулуун гишүүн онцлов.

Тэрээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай төлбөрт шилжүүлж борлуулалтын гурван хувь авахаар болж байгаа нь татвар биш, хураамж юм. 11 хувийн татварыг гурван хувь руу оруулсан нь чамлалттай. Нөгөө талаас Гацууртын ордыг ашиглахын тулд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах талбайн хэмжээг бууруулсан. 37 мянган га талбайг хамруулж Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах ёстой байтал 11 мянган га болгож бууруулсан нь хамгаалалтад авсан нэр зүүж буй хэрэг гэлээ. Мөн Гацууртын ордыг ашигласан нөхцөлд хүнцэл гэх аюулт бодис агаарт дэгдэж хүн амьтанд асар их хор дагуулах болно гэдгийг хэлээд судлаач Ш.Пүрэвсүрэн, Р.Байгальмаа нарыг хуралд оролцуулж байгаагаа танилцуулсан юм. Ш.Пүрэвсүрэн нь хөрс судлаач аж. Тэрээр “Ноён ууланд хүнцэлийн хэмжээ 8000 дахин их. Гацууртын ордыг ашиглахаар тэсэлж дэлбэлж эхлэхэд хүнцэл ил гарч наранд гаран улмаар бороо орж урвалд ороход асар их аюул дагуулна. Хаад ихсийг хүнцэлээр хордуулдаг байсан. Хүнцэлийн нэг чанар нь шарилыг муутгадаггүй. Энэ чанарыг нь мэдэж Ноён ууланд хүннүгийн үеийн булшийг онголсон байж болох талтай. Хүнцэл газрын гүндээ хортой биш” гэсэн юм.

 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших