Нууц мэдээллийн уурхай

Сталины амь насанд 10 удаа халдаж байжээ

Нийтэлсэн: 2015-12-23 03:57:54

ЗХУ-ын ард түмний эцэг цуст дарангуйлагч, их жолоодогч И.Сталин маш хартай хянуур хэнд ч хэзээ ч итгэж байгаагүй. Энэ зан араншин нь байнга шахам амь насанд нь халддагаас болсон байх талтай. Гэхдээ Зөвлөлтөд их удирдагчдаа халдах ёсгүй гэж үздэг учраас тэр бүхнийг маш нууцалдаг байжээ:
-1931 онд Москвагийн Ильины гудамжаар зугаалж явсан Сталинд нэгэн хүн ойртон ирсэнээ гар буу гарган иржээ. Амь нас нь секундээр хэмжигдсэн энэ үед хамгаалагчид хурдан харин халдагч удаан хөдөлжээ. Хамгаалагч нарт буудуулсан хүн нь Англид байрладаг Оросын Бүх цэргийн зөвлөл гэдэг нийгэмлэгийн гишүүн Огарёв гэг байжээ. Цагаан армийн офицер байсан тэрээр Английн тагнуулын албанд элсэн улмаар Сталиныг алах даалгавартай ирсэн байжээ. Энэ явдлаас хойш сахалт удирдагч гудамжаар зугаалахаа бүрмөсөн больжээ.
-1935 онд Сталиныг Кремлийн номын сан дотор гүнгийн удамт Орлова-Павлова гэдэг эмэгтэй буудсан ч оносонгүй. ЧЕКА хэргийг мөрдөөд удирдагчдын хамтран зүтгэгчид болох Енукудзе, Петерсон нар зохион байгуулсныг тогтоожээ. Хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой бүх хүмүүсийг буудсан.
-1938 онд хуурамч бичиг баримтаар Кремльд нэвтэрсэн Улаан армийн хошууч Даниловыг баривчилсан. Мөрдөн байцаалт, эрүү шүүлтээр тэрээр маршал Тухайчёвскийг цаазалсны төлөө Сталиныг алах төлөвлөгөөтэйгээр нэвтэрснээ хүлээжээ.
-1938 онд Японы сөрөг тагнуулынхан Сталиныг устгах “Баавгай” гэдэг ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааг нарангуудын талд орсон НКВД-гийн Алс Дорнодын удирдах газрын дарга асан Генрих Люшков бэлтгэж Харбинд байрладаг “Оросын эрх орончидын холбоо”-ны цагаан офицеруудыг сонгосон. Төлөвлөгөө ёсоор сахалт гүрж эрийг Хар далайд амрах үеэр нь халдах ёстой байв. Бэлтгэгдсэн бүлэг Түрэг-ЗХУ-ын хилийг нэвтрэх гэж байгаад хилчидтэй тааран буудалцаж тал нь алагдаж үлдсэн нь буцжээ. Дараа нь баяр ёслолын үеэр Лениний мавзолейг дэлбэлэн ЗХУ-ын бүх удирдагчдийг нэг дор нь устгахаар ажиллагаа бэлджээ.  Гэвч үүнийг нь Манж-год ажиллаж байсан Зөвлөлтийн тагнуулчид төвдөө мэдээлсэн тул мөн бүтэлгүйджээ.
-Германчууд ч мөн Сталиныг устгахаар хэдэнтээ оролдсон. Үүнээс хамгийн бүтэх боломжтой нь 1943 онд холбоотон гурван гүрний удирдагчид Тегеранд уулзах үеэр явуулах ажиллагаа нь байсан. “Их үсрэлт” гэдэг нууц нэртэй энэ ажиллагааг алдарт хорлон сүйтгэгч Отто Скорцени удирджээ. Гэхдээ Теранд болох уулзалтын үеэр Германы нууц алба тусгай ажиллагаа явуулж магадгүйг Геспатод ажилладаг Зөвлөлтийн тагнуулч Николай Куцнецов урьдчилан мэдэгдэж чадсан нь тун өчүүхэн сэжгээс болжээ. Түүнд нэлээдгүй өртэй байсан Аабвэрийн ажилтан төлбөрдөө Иранаас авчирах хивс бөс бараа өгөх санал тавьжээ. Сонор сэрэмжтэй тагнуулч үүнээс үндэслэн Тегеранд тусгай ажиллагаа явагдах тухай мэдээллийг төвдөө илгээсэн гэдэг. Дараагийн 1944 оны ажиллагаа нь бас л жижигхэн гэмээр зүйлээс болж баларсан. Энэ ажиллагааг Абверийн “Цеппелин” гэдэг хариуцаж бэлджээ. Тэд сайн дураараа бууж өгсөн Улаан армийн офицер Петр Шилог “Смерш”ын офицер таврин болгож хувиргажээ. Тавринтай адилхан болгохын тулд Шилод хэд хэдэн гоо сайхны мэс ажилбар хийжээ. Бүр шархны сорвийг нь хүртэл яг дуурайлган хийсэн гэдэг. Алагдсан Таврин нь ЗХУ-ын баатар, Лениний одонгоор шагнуулсан байжээ. Германчууд хуурамч Тавриндаа олзлогдсон генерал Шепетовын одонг зүүлгэжээ. Чухам энд гарсан жижиг алдаа л ажиллагааг нь бүрэн нураажээ. Зөвлөлтийн ар талд амжилттай бууж чадсан хуурамч Таврин Москвагийн ойролцоо “Смерши”-ийн ажилтнуудтай нэгэн тосгонд хамт хоножээ. Энэ үед нэгэн ажилтан Тавриныг ЗХУ-ын баатар болон Лениний одонгоо буруу дарааллаар зүүсэн болохыг ажиглажээ. Германчууд Шилог Таврин болгон хувиргаж байх үед Зөвлөлтөд төрийн дээд одон медалийг зүүх тусгай журам гарсаныг олж мэдээгүй байжээ. Ингээд хуурамч Тавринг сэжиглэж хяналтанд оруулжээ. Мөн түүний герман хийцийн ганган савхин бээлий нь ч нэмэр болж. Хээнцэр хувцаслах дуртай Шило ажиллагаанд явахаасаа өмнөтусгайлан бээлий захиалж оёулсан байжээ.  Шуурхай ажиллагаар жинхэнэ Таврин алагдсаныг баттай баталсан тул тэр дор нь хуурамчийг барьжээ. Хэрвээ хуурамч Таврин Москвад хүрч чадсан бол тэнд байсан бүлэг ажиллагааны бүхий л бэлтгэлийг хангасан байжээ. 1944 оны Октьябрийн хувьсгалын баярын хурлын урилга, тусгай зөвшөөрөл, ердөө гар цүнхэндд багтах маш хүчтэй гранатмет зэргийг бэлдээд хүлээж байсан. Таврин бую Шило нь баярын арга хэмжээний үеэр Сталины сууж байсан индэрийг харвах үүрэгтэй байжээ. Энэ ажмллагааг илрүүлсэн Смершийн дарга Абакумовыг  Сталин өөрийн биеэр Кутузовын нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан. Энэ одонг томоохон хэмжээний байлдааны амжилттай ажиллагаа явуулсан фронт командлагч нарыг шагнадаг журамтай байжээ. Дайны дараа Абкумовыг ДХЯ-ны сайд болгон дэвшүүлсэн ч 1953 онд бүх албан тушаалаас нь авч хаян баривчилж буудсан.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших