Нууц мэдээллийн уурхай

Оюутолгойг гадны банкны барьцаанд тавьсаныг Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрлөө

Нийтэлсэн: 2015-12-03 02:42:15

Монголчуудыг олон жил тэжээх орд хэмээн хүлээн найдаж байсан Оюутолгойг гадны нэг компанид алдсан. Тэгвэл Монголын Засгийн газар тэр компанитай нийлээд Оюутолгойг гадаадын 14 банкны барьцаанд тавьж 4.2 тэрбум доллар зээлсэн байна. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд Дубайн гэрээнд гарын үсэг зураад ирсэн даруйдаа "Би эх орондоо хэрэгтэй гэрээ хийлээ. Аяны богц дүүрэн ирлээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж ярьсан. Гэтэл үүнийг бие даагч гишүүд болон Г.Уянга гишүүд эсэргүүцэж "Эх орны худалдаад ирлээ. Оюутолгойг ломбарданд тавьчихлаа" хэмээн байр сууриа илэрхийлж, түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Хариуд нь Ерөнхий сайд "Популизмаа зогсооё, Оюутолгойгоор улс төр хийхээ боль. Одоо бид Оюутолгойг компанийн төвшинд ярих нь зүйтэй" гэсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлийнхээ дараагаар өнгөрсөн даваа гарагт телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Оюутолгойг олон улсын 14 банкинд барьцаанд тавьж 4.2 тэрбум ам.долларыг авах гэж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр "Оюутолгойн гүний уурхайн 80 хувийг ашиглахын тулд хөрөнгө оруулалт босгох шаардлагатай. Ингэхийн тулд “Туркойз Хилл” манай Оюутолгойг олон улсын 14 банкины барьцаалж зээл авч байгаа нь үнэн. Энэ бол зээл" гэв. Гэтэл нөгөө "Туркойз Хилл" компани нь өөрийн компанийн вэбсайт дээр нөгөө 4.2 тэрбум доллар Оюутолгойгоор дамжаад эргээд "Рио Тинто"-д очно гэсэн утгатай мэдээлэл гарсан. Энэ тэр их мөнгийг бид шилний цаанаас долоогоод л өнгөрөх юм банйа гэдгийг тов тодорхой харууллаа.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших