Социализмын үеийн монгол хүний 6 айдас
Нийтэлсэн: 2015-11-03 05:17:44
Бал даргын үеийн хуучны сайхан цагт ч монгол хүн айдастай амьдарч байсан. Гэхдээ одоогийн зэрлэг үетэй харьцуулахад айдас нь бараг жаргал гэмээр...
-Цөмийн дайн : БНМАУ-ын иргэд үүнээс үнэхээр айж бэргэдэг байжээ. Тэртээх 1949 онд америкчууд ЗХУ-д санццлгы өгөхийн тулд үнэнч дагуул Монголын нийслэл Улаанбаатард атомын бөмбөг хаях төлөвлөөгөө боловсруулж байснаас үзэхэд айх шалтгаан бодитой оршиж байжээ.
-Хятадын тагнуул : Үнсэн саарал хувцастай үй түмэн маоист хятадууд дайраад орож ирэхээс бүгд эмээдэг байлаа. Ур д хөршийнхэнтэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс нууц нь илэрчихнэ гэдгээс үхтлээ айдаг бол жирийн иргэд “хятадын тагнуул” болчих вий гэдгээс иэхд болгоомжилно. Өмнө түшиг болсон ЗХУ-аадаа найдан хятадуудыг “саваагүй нохой саранд хуцна” хэмээн шоолдог байв.
-Сэргийлэх : 30-аад оны ногоон малгайтнуудын үлдээсэн айдас арилаагүй байсан тул сэргийлэгч нараас ихэд айна. Ямар ч гэмгүй атлаа сэргийлэхд дуудагдсан хүн тэр шөнөдөө нойр нь хүрэхгүй. Нас засгийн удирдлага ч ард иргэдийнхээ энэ айдсыг бодлогтойгоор улам гүнзгийрүүлдэг байжээ.
-Ардын хянан шалгах хороо : Социалист өмийн эс ширхэгээс хулгайлсан үрэгдүүлсэн шамшигдуулсан хэрэгт унагадаг энэ газраас УИД-ын даргаас эхлээд багийн агент хүртэл бүгд айна. Шалгалт гэнэт ирдэг агаад гэмтнүүдийг хатуугаар цээрлүүлдэг нь улам бүр айлгадаг байсан.
-Дарга : Бас л том айдсын нэг байжээ. Хуучин цагийн дарга нар өнөө цагийн төрийн албан хаагчид шиг адгийн шаарнууд байсангүй. Одоогийн дарга нар ажилтнаа түлхээд амиа аваад гарахыг боддог бол социализмын үеийн дарга нар өөрсдөө хариуцлагаа хүлээдэг даадаг, хүний төлө зүтгэдэг байсан нь айдсаас гадна хүндлэл дагуулдаг байжээ.
-Намын батлахаа гээх : Социализмын үед намын батлахаа гээх нь урвасантай адил тооцогдож маш том хариуцлага шийтгэлд унадаг байлаа. Гэтэл өдгөө батлахаа шидчихээд л өөр нам луу гүйгээд орчихдог болсон.
NUUTS.mn