Нууц мэдээллийн уурхай

Путин аугаа удирдагч хэмээх хоосон домгийн тухайд…

Нийтэлсэн: 2015-11-02 02:01:30

Оросын ерөнхийлөгч Путин дэлхий дахиныг гайхшруулсаар байна. Украйнаас Крымийг булаан авсан, Исламын улсыг бөмбөгдсөнөөс үүдэн түүнийг аугаа удирдагч, мэргэн стратегич болох тухай магтаал шуугиан газар сайгүй тарлаа. Үнэхээр Оросын ерөнхийлөгч шийдмэг, санаачлагатай, асуудлыг газар дээр нь түргэн шуурхай шийддэг арга барилаараа Сирид амжилтгүй бөмбөгдөж байсан Америк болон барууны холбоотнуудаас илүү гэдгээ харуулсан. Гэхдээ л тэрээр аугаа удирдагч ч  биш мөн алсын хараатай стратегич ч хэзээ ч байгаагүй. Таван жилийн өмнө нь Орос нь одоогийнхоосоо илүү дотоод эв нэгдэлтэй, олон улсын тавцанд ч хүчирхэг байсан. Тэгвэл Путин өнөөдөр ердөө л хамгаалсан тоглолт хийж байна.  2010 онд Кремль Украйнд өөрийн талыг баримтлагч Виктор Януковичийг сонгуульд ялахад нь ил цагаан тусалсан. Энэ амжилтын дараа хуучин ЗХУ-ын бүсэд Евро-Азийн эдийн засгийн холбоо байгуулах ажилдаа шамдан орсон. Үүний хамтаар Америк болон Баруунтай харилцаагаа сайжруулж тухайн үеийн ерөнхийлөгч Медведев Лиссабонд болсон НАТО-гийн уулзалтанд хүртэл оролцож байлаа. Оросын талын идэвхийг америкчууд төдийгүй улсынх нь ард иргэд ч мэдэсэн. Тэр үед ОХУ-ын хүн амын гурван хүн тутмын хоёр нь Америкийн эерэгээр үнэлдэг, америкчууд ч Москваг түншээ гэж үзэж байв. 2010 гэхэд Оросын эдийн засаг хоёр жилийн өмнөх хямралаасаа бараг гарч Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд тун дөхөөд байсан. Мөн онд Иранд шинээр хориг тавих асуудлаар Вашигтоны саналыг Москва дэмжсэн нь тун содон үйл явдал болсон. Ерөнхийлөгч Медведов Ливид хүч хэрэглэх тухай НҮБ-ын тогтоолд хориг тавилгүй өнжиж дотооддоо сөрөг хүчинтэйгээ хамтран ач холбогдол багатай ч хэд хэдэн улстөрийн өөрчлөлт хийсэн. Гэхдээ сонгуульт хугацаа нь 2012 онд дууссан тул  үүнээс ихийг  амжуулж чадаагүй. Харин Путин болсон бүх явдлыг өөрөөр харж байжээ. Тэрээр бүхий л асуудлыг Америкын хүсэл сонирхлын дагуу шийдэгдсэн гэж үзэж байсан тул цаашдын бүхий асуудалд хүч хэрэглэх гэсэн ганцхан хариу барихаар төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн тангараг өргөсний маргаашнаас нь эхлээд сөрөг хүчнээ дарах ажлыг өрнүүлсэн. Сөрөг хүчний удирдагчдийг урвагч хэмээн зарлаж олон нийтээр үзэн ядуулах компанит ажлыг өргөн хүрээтэй явуулж эсэргүүцлийг нь нугалж чадсан. Гэсэн ч энэхүү түр зуурын амжилт нь эргээд урт хугацааны “түжрэлийг” бий болгожээ. Сөрөг удирдагчид болох бие даасан улстөрчдийг хатуугаар цээрлүүлсэн нь Путины олигархиудын фракцид багтаагүй бизнесийн хүрээлэл болон хөрөнгө оруулагчдын дунд айдас болгоомжлол дэгдээсэн. Үр дүнд нь эдийн засгийн шинэчлэл удааширч хөрөнгө оруулалт багасаж үүний хамтаар төрийн өмчийн хувь хэмжээ эрс өссөн.  Эцэст нь Путины нэр хүнд уналаа. 2014 онд түүний нэр хүнд 60 хувьд хүрэхтэй үгүйтэй болсон нь ерөнхийлөгчийн суудалд гурвантаа суусан бүх цаг хугацааных нь хамгийн доод үзүүлэлт байсан. Гагцхүү  Украйнд халдсан нь л нэр хүндийг буцаан өсгөсөн юм. Путины зөвлөгөөөгөөр сөрөг хүчнээ хүчээр дарах гэсэн Янукович шийдмэг ажиллаж чадаагүүй тул  өөрөө зугтаахад хүрсэн. Путин тэр дороо л Вашингтоны оролцоотойгоор холбоотон улсынх нь төрийг эргүүлсэн гэж дүгнээд Крым болон түүнтэй залгаа нэлээд их газар нутгийг байлдан эзэлж “Новороссия” гэж нэрлэв. Гэсэн ч энэ удаад бас л хожсоноосоо ихийг алдсан. Барууны эдийн засгийн хоригоос болж нефтийн үнэ навс унаж Оросын эдийн засаг хоёр их наяд  доллароор ашглаа. Өмнө нь түншлэгч болох дөхөөд байсан НАТО эргээд дайсагнагч болов.  Оросын тоглоомын хүүхэлдэй болсон Новороссия нь олон нийтээс дэмжлэг авч чадахгүй өнөөг хүрсэн тул өдгөө Путин тэднээс бараг л татгалзаад байна. Хамгийн ноцтой алдаа нь Крымд халдсанаараа Путин  нь Украйныг Оросын мөнхийн дайсан болгох зам руу эргэлт буцалтгүй түлхсэн.  Өдгөө Сирид ч гэсэн төлөвлөгөө нь мухардалд ороод байна. Дөрвөн жилийн турш  Москвагаас зэвсэг санхүүгийн тусламж авч ирсэн Башар Асад ээлж дараалан ялагдсаар газар нутгийнхаа ихэнхи хэсгийг хяналтаасаа алдсан. Холбоотноо харсаар байгаад бут ниргүүлэхийг хүсээгүй Путин арга буюу Исламын улсыг бөмбөгдөж эхэллээ. Богино хугацааны ирээдүйд энэхүү бөмбөгдөлт нь Башар Асадын байдлыг сайжруулж Путины нэр хүндийг өсгөж байгаа нь үнэн.  Гэсэн ердөө нэгхэн жилийн дараа ганц агаарын дайралтаар ИУ-ыг ялахгүй гэдэг нь дэлхий нийтэд тов тодорхой болно.  Путин ойрын ирээдүйн 1-2 жилийн доторхи л асуудлыг олж харах шийдэхдээ авъяаслаг болохоос урт хугацааг тооцоолдог стратегич, алсын хараатай улстөрийн бодлоготон биш.  Түүний Украйн, Сирид явуулж байгаа бодлого нь бидний эсэргүүцэл оролцоогүйгээр асуудал нь мухардсан, ирээдүйгүй болсон болон дотоод эдийн засгийн хямралаасаа үүдэн тэртэй тэргүй тун удахгүй зайлшгүй нурж унана. Харин АНУ-ын хувьд ИУ-ыг дарах нэрээр Башар Асадын бүх дайсныг устгах гэсэн Москвагийн ажиллагааг эрс  эсэргүүцэх ёстой. Бид ИУ-аас бусад бүх сөрөг хүчний бүлэглэлд үзүүлэх зэр зэвсгийн болон бусад туслалцаагаа нэмэгдүүлэх шаардлагатай боллоо. Мөн тэднийг оросууд бөмбөгдвөл хариуг нь хатуухан барих хэрэгтэй.
 


Оросд элчин сайдаар сууж байсан Майкл Макфолын “New York Time”-д хэвлүүлсэн нийтлэлээс товчилон орчуулав


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших