Нууц мэдээллийн уурхай

Путин цэргийнхээ хоолны мөнгийг хасан Сирийн зардлаа санхүүжүүлж байна

Нийтэлсэн: 2015-10-27 02:06:28

Улс орон нь эдийн засгийн хүнд хямралтай байгаа нөхцөлд Оросын эрх баригчид өндөр өртөгтэй Сирийн бөмбөгдөлтийг хэрхэн санхүүжүүлж байгааг нь судалжээ. Юуны урьд энэ байлдааны ажиллагаа нь Кремлийн хувьд маш өндөр өртөгтэй тусаж байгаа нь тодорхой болсон.  Сирид Оросын нисэх хүчний агаарын баазаас гадна Газрын дундад тэнгист тэнгисийн томоохон хүчин байрлаж байна. Энэ хоёр бүлэглэлээ одоогоор дотоод цэргийн зардлаа танах маягаар санхүүжүүлж байгаа аж.  Юуны урьд цэргийн хээрийн сургууль, бүх төрлийн сургалтын зардлаасаа хасжээ. Энэ намраас эхлэн цэргийн сургалт, хээрийн томоохон ажиллагаа бараг явагдсангүй. Ирэх жил ч гэсэн сургалтын тоо ихээхэн хорогдож цөөрүүлэх гэнэ.  Оросын арми албан ёсоор нэг сая цэрэгтэй гэдэг ч үнэндээ бодит тоо нь 800 мянга орчим байдаг. Гэхдээ БХЯ нь нэг сая хүний тоогоор төсвөөс санхүүжилт авдаг гэнэ. Түүнээс гадна батлан хамгаалах зардал нь шилэн болж чадаагүй тул бүрхэг эргэлзээтэй санхүүжилт маш их байдаг. Одоогоор Сирийн ажиллагаа нь батлан хамгаалах зардлын 3 орчим хувийг залгиж байгаа ч энэ цаашдаа өсөх магадлалтай. Москва 9-р сарын 30-нд анхны цохилтоо өгсөнөөс хойш нийтдээ 120 сая орчим доллар  зарцуулсан гэнэ. Энэ нь бөмбөгдөлт, техник хангамж, тээвэрлэлт, албан хаагчдын цалин зэрэгт зарцуулагдаад дууссан.  Барууны мэргэжилтнүүдийн баталж байгаагаар Оросын сөнөөгч онгоцны нэг цагийн нислэгийн зардал нь 12 мянган доллар бол нисдэг тэрэгнийх нь гурван мянга орчим гэнэ. Одоогоор Москва нэг өдрийн бөмбөгдөлтөнд 710 мянга, галт хэрэгсэлд 750 мянган доллар зарцуулж байна. Мөн албан хаагчдын хангамж нь өдөрт 400 мянгад хүрдэг.  Үүн дээр Газрын дундад тэнгисд байгаа тэнгисийн хүчний өдрийн зардлын 500 мянган орчим долларыг нэмэх хэрэгтэй.  Үүнээс тооцоолоход Сирийн нэг өдрийн байлдааны ажиллагаа нь 2.4 сая долларт хүрч байгаа бөгөөд бодит байдал дээрээ үүнээс ч өндөр байх магадлалтай аж. 

Эх сурвалж :  The Financial Times
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших