Хятад профессор эхнэрээ хуваалцахыг эрчүүддээ уриалжээ
Урд хөршид хүйсний тэнцвэрт байдал нийгмийг том хямрал болтлоо алдагджээ. Олон жил баримталсан нэг хүүхдийн бодлого нь эргээд эрчүүдийн тоог асар их нэмсэн. Хятадад эрэгтэй эмэгтэй хүүхдийн төрөлт нь 130/100 гэсэн харьцаатай явж ирсэн агаад одоо гэрлэх насны гоонь эрийн тоо 70 саяд хүрэд байна. Энэ улсад төрөөс тэтгэвэр авдаг гуравхан давхарга байдаг нь төрийн албан хаагчид, цэрэг цагдаа болон намын ажилтнууд юм. Гэтэл тэд тэтгэвэрийн насныхны ердөө 10-хан хувийг эзэлдэг. Үлдэх 90 хувьд нь үр хүүхдүүддээ найдахаас өөр зам үлдэдгүй тул хятад хүмүүс хөгширсөн хойноо тэтгүүлнэ хэмээн хүүтэй болдог. Одоо болтол ургийн хүйсийг тодорхойлохыг хуулиар хориглож ийм үзлэг үйлчилгээ хийсэн эмчийг хоёр жилээр хорьдол хэвээрээ байна. Гэсэн ч энэ төрлийн хууль бус далд бизнес цэцэглэсэн тул хэрвээ охин байвал шууд авахуулдаг. Нэг хүүхдийн бодлогийн үр дүнд бий болсон эрэгтэйчүүдийн давамгайлал нь нийгэм эдийн засаг, хүн амын бодлогийн олон сөрөг үр дагаврыг үүсгэжээ. Эмэгтэйчүүдийн дутагдлын улмаас эрчүүдийнх нь дунд гомосексуализм өргөн тархсан. 30 гаруй сая ижил хүйстэн эрчүүдтэй гэдгээрээ Хятад дэлхийд нэгдүгээрт ордог. Эрчүүдийн олшрол эмэгтэйчүүдийн илт дутагдал нь хар аяндаа бүсгүй хүнийг зах зээлийн чухал бараа болгон хувиргажээ. Эмэгтэй хүн дутагдахын хэрээр үнэ нь тэнгэрт хадаж сүй нь олон эрчүүдийн хувьд төлж дийлэхгүй өндөрт гарсан. Хятадад гэрлэлт нь баруунаас илүү нарийн хийгддэг гэрлэлтийн гэрээгээр зохицуулагддаг. Сүйт хархүү 10-100 мянган долларын сүй төлж дээр нь эдийн засгийн хувьд баталгаатай боломжтой гэдгээ хадмын талдаа харуулах ёстой. Үүнд нь байр, машин тогтмол орлоготой ажил эсвэл бизнестэй байхыг шаарддаг. Хэрвээ байр машингүй бол гэрлэснээсээ хойш хэдэн жилийн дараа байранд орох унаатай болохоо хатуу зааж тэр бүхнийг биелүүлэх үүргийг хүргэн хүлээнэ. Хэрвээ биелүүлж эс чадвал шууд салах агаад сүйндээ өгсөнөөс ч их мөнгийг эхнэртээ нөхөн төлбөр болгон төлөх маш хүнд байдалд ордог. Бээжингийн нэгэн дундаж компаний офисын ажилтай Ван хэмээх залуу 68888 юань буюу 11 мянган доллар төлж эхнэр авчээ. Түүнээс гадна байр машинтай болох хугацаатай хатуу үүрэг хүлээсэн гэнэ. Тэрээр энэ тухайгаа” манай аав ээжтэй 1970 онд гэрлэж байхдаа хадмын талдаа ердөө нэг дугуй өгөөд л авч байсан гэдэг. Тэгвэл саяхан манай нэг найз 100 мянган доллароор эхнэр авлаа. Миний хувьд одоо салья гэвэл бараг энэ хэмжээний мөнгө хадмын талдаа төлөх байх” гэж ярьжээ. Хятад эмэгтэйчүүдийн 80 хувь нь гэрлэх гэж байгаа залуугаа сүй төлөх мөнгөтэй, байртай, бизнестэй орлоготой байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ер нь эмэгтэйчүүд дутагдалтай тул хүүхний талынхан гэрлэлтийн гэрээнд давамгайлж нөхцөл болзлоо тулгадаг гэнэ. Хятадын судлаач Чжэцзян Се Цзошигийн үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн дутагдал нь улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэх нийгмийн том хүчин зүйл болсон аж. Түүний баталснаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 2 хувийг энэ хүчин зүйл бүрдүүлжээ. Хүүтэй гэр бүл маш ажилладаг гэнэ. Эхнэр авах мөнгө цуглуулах гэсэн эрчүүд бүх төрлийн бизнесд идэвхитэй шургуу ажилладаг нь жижиг дунд бизнесийг хурдацтай хөгжүүлсэн. Гэрлэхийн тулд байртай байх шаардлагатай тул байрны мөнгө цуглуулах, зээлэнд хамрагдах нь өргөн хүрээг хамарчээ. Үүнээс үүдэн орон даяар барилгын бизнес маш их хөгжин цэцэглэсэн гэнэ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хөгжлийн 30-40 хувийг эрчүүдийн давамгайлал гэсэн хүчин зүйл бүрдүүлж ирсэн аж. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дутагдал улам бүр хурцаар мэдрэгдсээр байна. Энэ нөхцөл байдлаас гарах арга зам хайсан судлаач Чжэцзян Се Цзоши нь эрчүүдэд хандан эхнэрээ хуваалцах санал дэвшүүлсэн нь Хятадын нийгэмд ихээхэн маргаан дэгдээгээд байна.
NUUTS.mn