Нууц мэдээллийн уурхай

Хятадууд Японы эсрэг партизаны дайнаас өөр зүйл хийж чадаагүй

Нийтэлсэн: 2015-09-03 08:58:20

 Дэлхийн 2-р дайныг нэг мөр дуусгахын тулд Америкийн генерал Дуглас Макартурд зургаан гарын үсэг, нэг заналхийлэл нэг залбирал хэрэгтэй байсан гэдэг. Тэрээр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахаар “Миссури” хөлөг онгоцонд ирсэнд Японы төлөөлөгчид хандан “Үзэл суртал ашиг сонирхолын маргаан дайны талбарт нэгэнт шийдэгдсэн. Үүнийг бид дахин авч хэлэлцэхгүй” хэмээн үгийнхээ эхэнд хэлжээ. Генералын хэлэх үгний агуулга нь нэлээд заналхийлсэн шинжтэй байсан ч тэрээр энгийн тайван өнгөөр ярьсан гэдэг. Харин үгийн төгсгөлд Японы эзэнт гүрний эзлэн түрэмгийлэл, дарангуйлал эгнэгт төгссөнийг мэдэгдээд “бууж өгсөн нөхцөл шаардлыг бүрэн, хурдан , үг дуугүй биелүүлэхийг” япончуудаас шаардаж эцэст нь урд удаан хугацааны энх тайваныг хайрлахыг бурхан тэнгэрээс гуйн залбирчээ. Генерал Макартур 1951 онд иргэний засаг захиргааг Японы засгийн газарт шилжүүлэх хүртэл арлын хэмжээгүй эрхт захирагч эзэн нь байсан юм. Ерөнхийлөгч Трумэн азийн зэрлэгүүдтэй зэрлэг л харьцахыг түүнээс шаардаж байсан аж. Тэрээр өдрийн тэмдэглэлдээ япончуудыг хэт туйлширсан, зарчимгүй өршөөл энэрэлгүй зэрлэгүүд хэмээн тодорхойлсон гэдэг. Дайны үеийн Америкд япончуудыг харх сармагчинаар дүрсэлсэн хошин зураг, зурагт хуудас ихээхэн тархаж байжээ. Японы үг дуугүй бууж өгсөн “Миссури” хөлгийн тавцан дээр холбоотон гүрнүүдээс зөвхөн Зөвлөлтийн төлөөлөл байгаагүй. Сталин Японы эсрэг дайнд хамтарсан нэгдсэн командлал байгуулахыг шаардсан ч Трумэн татгалзжээ. Хариуд нь Москва Манжуурт л цэргээ оруулснаар үйл ажиллагаагаа хязгаарлан арлын орныг бүхэлд нь Америкийн талд өгсөн. Гэхдээ цаагуураа Зүүн Европод чөлөөтэй ажиллах эрх олж авч. Америк Японыг илбэн тохинуулж байхад Зөвлөлт нь Унгар, Югослав, Болгарт коммунист дэглэм тогтоож Английн ерөнхий сайд Черчиллийн уурыг барж байжээ. Хятадын тухайд олон жилийн турш Японы эсрэг партизаны дайн хийхээс өөрийг чадсангүй. Үнэндээ эзлэн түрэмгийлэгч нартай Чан Кайшийн гоминьдан арми л байлдаж байжээ. Харин коммунистууд Маогийн зааврын дагуу “тэмцлийнхээ 10 хувийг Японтой байлдахад, 10 хувийг Чан Кайшитэй тэмцэхэд харин үлдэх 80 хувийг өөрсдийн хүч чадлаа өсгөхөд” зориулж байсан гэдэг. Генерал Макартур 1951 оны Сан-Францискогийн гэрээ хүртэл Японыг захирч байлаа. Иргэний засаг захиргааг япончуудад шилжүүлэн өгсөний дараа Солонгосд алба хаажээ. Тэрээр ерөнхийлөгч Трумэны Ази дахь бодлогийг ширүүн эсэргүүцэгч байсан тул удалгүй албан тушаалаасаа буусан. Японд ажилласан тайлангаа тавин Конгрессд үг хэлэхдээ япончуудын цэргийн занахийлэлийг 12 настай хүүхдийн түвшинд хүртэл буулгаж чадсан, өдгөө энэ улс Ази дахь манай хамгийн том живдэггүй нисэх онгоц тээгч хөлөг боллоо  хэмээн мэдэгдэж байжээ.  

 
“Die Welt”-ээс товчилон орчуулав.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших