Нууц мэдээллийн уурхай

Экс сайд А.Гансүх VS СӨХ-ны заргад хэн нь ялсан бол…

Нийтэлсэн: 2015-08-21 00:25:31

 Нийтлэлч Баабар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн тухай “Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо хэмээн цагдаагаар бариулдаг чинь наад шаар чинь, хөрөнгийг нь булааж авах гээд байрыг зарахад туслах компани байгуулчихаад эзнийг нь шоронд хийж хөөж гаргах гэж санаархжээ, одоо жапантуанаас луйвардаж авсан хэд хэдэн байртай, гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ” гэснийг нь олон нийт экс сайдын бас нэгэн ноцтой хэргийг дэлгэлээ хэмээн хүлээн авсан. Жапантаун гэдэг нь өдгөөгийн ”Four Seasons Garden” буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол юм. УИХ-ын даргын зөвлөх энэ хорооллын С-3 байрны 71…, 71…, 71… гэсэн гурван тоотыг эзэмшдэг агаад ёстой “сэргэлэн нь дэндсэн” оршин суугч хэмээн байрны СӨХ-ийнхөн ам амандаа шагширч сууна. Зөвлөх А.Гансүхийн 71… тоот орон сууц нь 184.02 м2, 714 тоот орон сууц нь 89.22 м2, 71… тоот орон сууц нь 185.95 м2 талбайтай, анхны зураг төслөөр 12 өрөөтэй байхаар батлагдсан ч захиалагчын хүсэлтээр зургаан өрөө болгон өөрчилжээ. С-3 байрны СӨХ нь 2011 онд нийт оршин суугчдын “хурлаас батлагдсан хэмжээгээр мөнгөө татдаг аж. Тэрхүү тарифаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн 71… тоот нь 174500, 71… тоот нь 134500, 71… тоот нь 129500 гээд сардаа нийт 453500 төгрөг СӨХ-дөө төлөх ёстой байж. Естой байж гэдгийн учир нь өнгөрсөн жилүүдэд хамаагүй багийг төлж ирсэн гэнэ. “Сэргэлэн нь дэндсэн” зөвлөх гурвын гурван орон сууц авсан мөртлөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд нэг орон сууц гэж бүртгүүлээд гэрчилгээ авчихжээ. Ингээд ганцхан 71… тоотынхоо 174 мянган төгрөгийг л төлөөд үлдэх 264 мянгыг нь ерөөсөө тэр чигээр нь өгдөггүй  байжээ.  Орон сууцны тухай хуульд зааснаар оршин суугч эзэмшиж байгаа талбайгаараа СӨХ-ийн төлбөрийг төлөх учиртай. Өдгөө СӨХ нь 71… тоотын 2014 оны 3-4 дүгээр сарын төлбөр болох 349 мянга, 71… тоотын 2012 оны 1-р сараас 2014 оны 5-р сар дуусталх төлбөр болох 3.8 сая, 71… тоотын 2012 оны 1-р сараас 2014 оны 5-х сарыг дуусталх мөнгө болох 3.8 саяыг тус тус нэхэж шүүхдэж байсан. Зөвлөх  А.Гансүх  би гурван орон сууцанд бус харин 382.35 м2 талбай бүхий зургаан өрөөтэй ганцхан орон сууцанд амьдардаг гэж зүтгэсээр байсан. Учир нь зөвлөх нэгхэн орон сууцтай гэсэн гэрчилгээтэй агаад харин СӨХ нь гурван орон сууцаар тооцож “хууль бусаар” их хэмээний мөнгө нэхээд зовоогоод байгаа бололтой. Арга ядсан экс сайдтан 2014 оны хавар ШӨХТЭГ-д гомдол гаргасан гэдэг. О.Магнай даргын байцаагч нь ирээд зөвлөхийн талд акт тогтоож үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхсэн СӨХ-д нь хууль бус үйлдлээ зогсоо гэсэн шаардлага өгч байсан. Анх  2006 оноос “Жапан таун” орон сууцны хорооллын барилгын ажлаа эхэлж ойролцоогоор 12 мянган хүн амьдрах 3000 айлын орон сууцын бүтээн байгуулалт өрнөжээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд шинээр баригдах хорооллын нэр нь “Жапан таун”-аасаа “Four Gardens Seasons” буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” болон өөрчлөгдснөөс өөр гавьтай ажил явагдсангүй, гүйцэд баригдаагүй олон барилга үлдэж.  Захиалагчдын нүдэн дээр ийм зүйл харагдаж байгаа бол хөшигний цаагуур “МАНАН”-гийн томчууд оролцсон маш том хэмжээний бизнесийн наймаа явагдаж иржээ.  Анхны сэжиг бүхий наймаа 2005 онд хийгдсэн хэмээн хууртагдсан захиалагчидад хардаж сууна. Тухайн үед “Суруга Монгол” нь 100 хувь Японы хөрөнгө оруулалттай гэж байсан бол барилгын гүйцэтгэгч “Монгол Корпорейшн”-ы 45 хувийг Ерөнхий сайд асан С.Батболдын компани эзэмшдэг байсан гэнэ. Үүнийг байрныхаа захиалга,урьдчилгаа мөнгөө “Суруга Монголд” биш харин өнөөх эрхмийн компанид тушаасан захиалагчид баталдаг. Гэтэл тун удалгүй гүйцэтгэгч компаний хувь эзэмшигчидэд өөрчлөлт орсноос барилгын ажил доголдоод эхэлжээ. “Суруга Монгол” нь гүйцэтгэгч рүүгээ бухдаг агаад “энэ хорооллоос манайх гэх зүйл бол зөвхөн газар л байгаа юм гэх” бүдэг бадаг хариулт өгдөг. Харин гүйцэтгэгч  “Монгол Корпорейшн”-ы удирдлага газар нь япон компанийх гэдгийг  баталдаг ч хаанахын хэн гэгч хүн компанид нь эзэн сууж байгааг хэлдэггүй агаад бид зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс хэмээн бултдаг болжээ. 2013 оноос ахин “төр эргэж”  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани “Four Seasons Gardens” хорооллын  барилгын гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн.  Хэдийгээр 100 хувийн гадны хөрөнгө оруулалттай ч гэсэн “Суруга Монгол” манай улстөр-бизнесийн бүлэглэлийн даралт шахалтаас зайлж чадаагүй. Япон захирал өвгөн нь хар тамхины хэрэгт орооцолдоод арай гэж салсан. Хэргээс мултрахын тулд барилгаа өгсөн гэдэг яриа ч тарж байсан. Тэр бүх явдлыг нийтлэлч Баабар “үүнийг Японы Засгийн газрын оролцоотойгоор арай гэж зогсоосон, Монголын нэрийг нэг сайхан гутаасан даа” гэж жиргэсэн удаатай. Манай сайт дараа нь  “Суруга Монгол” компаний захирлын буудлын өрөөнд хар тамхи тавьсан хэрэгт компанийх нь ажилтнууд оролцсон тухай уншигчиддаа хүргэнэ. 

 
 
 
НУУЦ.мн
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших