Нууц мэдээллийн уурхай

МУГЖ У.Далантайг гадаад хэлний мэдлэггүй гээд ДБЭТ-ын захирлаар томилоогүй түүх…

Нийтэлсэн: 2015-08-11 05:03:33

  Гавъяат жүжигчин У.Далантай өөрийнх нь цахимд ертөнцөд гомдоллосноор “дуурь бүжгийн бөгс бөөрөөрөө нийлсэн мафиудад” насаар хэрчүүлж явах бололтой. Анх удаа гадаадын том уралдаанаас гран-при гэгчийг нь авчирахад тоогоогүй бол саяхан ДБЭТ-ийн захирлын албан тушаалд гадаад хэлний мэдлэггүй хэмээн хасагдсан. Гавъяат сонгон шалгаруулалтанд нэгд орсон мөртлөө ийнхүү хасагдсан бас л нөгөө “мафи” буруутай биз. Захирлын сонгон шалгаруулалтыг ССАЖЯ гэж байх үед зарласан. Нийт таван хүн өрсөлдсөнөөс гавъяат 80,1 хувийн оноогоор нэгд бичигджээ. Сонгон шалгаруулалтын дүнг Ц.Оюунгэрэл сайдад танилцуулсан тул хэзээ тушаал гарахыг нь хүлээж суусан. Гэтэл хариу байдаггүй. Яамны дарга нартай уулзахад сайдад аль хэдийн танилцуулсан, сайд тушаал гаргахгүй байна гэж байжээ. Харин нэг сайхан өдөр Ч.Мөнхзул гэдэг эмэгтэй захирлаар томилогдон ДБЭТ-д ирсэн.  Яамны Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтанд тэнцсэн нэр дэвшигчийн материалыг сайдад хүргүүлсэн ч Ц.Оюунгэрэл буцаагаад нэг бичиг шиджээ. Сайдаас ирсэн албан тоотоос гадна  салбар зөвлөлд нь захирлаар Ч.Мөнхзулыг үргэлжүүлэн ажиллуулах хүсэлтийг “хамт олноос” нь ирүүлсэн гэдэг. Ингээд Төрийн албаны салбар зөвлөл гадаад хэлний мэдлэггүй гавъяатыг томилохоос татгалзан оронд нь хэдий сонгон шалгаруулалтанд хоёрд орсон ч хэл устай хүний нэрийг дэвшүүлсэн гэнэ. Энэ зуур засаг солигдож ССАЖЯ нь БСШУЯ болон өөрчлөгдөж. Шинэ яамны Төрийн албан салбар зөвлөл нь хуучин яамны үед гаргасан шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөхгүй хэмээн бөөрийнхийлжээ. Харин энэ зуур экс сайд Ц.Оюунгэрэлийн нууцлаг албан тоотын утга илэрч. Түүнд “…ДБЭТ нь 2014 онд Австри, ОХУ, Япон, АНУ, БНСУ зэрэг орнуудтай удирдлагын түвшинд байгуулсан гадаад харилцаанд соёл, уламжлалыг хадгалах, улмаар одоогийн түвшнээс ч илүү олон талт соёлын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр гадаад хэлний мэдлэгтэй хүн ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул захирлаар Ч.Мөнхзулыг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байна” гэсэн байжээ. Тухайн үед захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Мөнхзул нь англи оросоор ус цас шиг ярьдаг гэнэ. Олон хэлтэй тул гадаадын 30 гаруй театр, продюсерын компаниуд, концертын танхим, судлаачидтай хамтран ажиллаж олон улсын туршлага судалсан байжээ. Үүний үр дүнд уран бүтээлийн гадаад хамтын ажиллагаа ихэд эрчимжээ. Мөн орлон гүйцэтгэгч хатагтай өөрийн нөөц бололцоогоо ашиглан теартдаа англи хэлний сургалт зохион байгуулсаныг нь  сайд болон яамныхан өндөр үнэлж. Харин гадаад хэлэндээ таг У.Далантай захирлаар очвол Ч.Мөнхзулын нөр их хөдөлмөр, хос хэлний мэдлэгээрээ хүргэсэн түвшингээс унагах аюултай байсан гэнэ. ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтыг хэлэлцсэн Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаан дээр  ССАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин нь “би Далантайтай уулзсан, театрт хэлний мэдлэг шаардаж байгааг хэлсэн, 5-6 улстай хамтын ажиллагаа эхлүүлсэнийг ойлгуулсан, Далантай үүнийг хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн дагуу өөр ажилд тавьж өгнө үү гэсэн” хэмээн хэлж. Энэ нь гавъяат хэлний мэдлэггүй тул өөрөө захирлын албан тушаалаас татгалзсан мэт ойлголт төрүүлсэн гэнэ. Харин тэрээр хэзээ ч ийм юм яриагүй гэдэг ч “галт тэрэг нэгэнт хөдөлж” сонгон шалгаруулалтын хоёрд орсон хүн нь ДБЭТ-ын захирал болсон билээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших