Нууц мэдээллийн уурхай

Ангарын барилгын Д.Туул захирал “Моннис”-ын Б.Чулуунбаатараас уучлал гуйх нөхцөлтөйгээр эвлэрчээ

Нийтэлсэн: 2015-08-07 01:53:13

 Монголын томоохон бизнесмэнүүдийн дунд олон жил үргэлжилсэн цусгүй тулаан энэ зун дуусжээ. “Моннис”-ын Б.Чулуунбаатар, “Эйр сервис нью” компаний захирал Д.Туул болон “А-Жэт лимитэд” компанийхан ширээ тойрон сууж байгаад эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсанаар шил даран үргэлжилсэн эрүү, иргэн холилдсон, залилсан мэхэлсэн гэх том шуугианыг цэглэсэн. Болсон явдлыг тоймлон дурдахад Д.Туул хатагтай 2007-2011 онд “Чингис хаан” нисэх буудлын талбайд нисэх онгоцны Ангарын барилга байгууламжийг барьж өөрийн нэр дээр өмчлөх гэрчилгээгээ авчээ. Улмаар “Аэро Монголиа” компанитай хийсэн аман гэх тохиролцоогоор 2012 оны хавраас түрээслүүлэхээр болжээ. Гэтэл Б.Чулуунбаатарын компани түрээсээ төлөхгүй “гүрийгээд” эхэлж. Захирал хатагтай обьектоо чөлөөлүүлж авахаар хууль хүчнийхэнд хандан шүүхдэх, битүүмжлүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Харин “Моннис интернэйшнл” нь бид энэ барилгын хууль ёсны зэмшигч, “А-Жэт лимитэд” компанитай байгуулсан гэрээгээгр 2012 онд худалдаад авчихсан гэсэн зүйл ярьдаг байсан. Б.Чулуунбаатар нь Ангарын барилгыг худалдаж аваад өөрийн нисэхийн охин компанидаа өгчээ. Гэтэл хажуунаас Д.Туул гэдэг эмэгтэй гарч обьект булаацалдаад эхэлсэн гэнэ. Баримт болгон Ангарын барилгыг улсын комиссын хүлээн авсан акт гэх 121\2007 гэсэн дугаартай хоёр бичиг гаргаж иржээ. Хариуд нь “Моннис”-ынхан 2007 онд улсын комисс хүлээн авсан барилгын жагсаалтад Ангарын барилга гэж ороогүй болно гэсэн НМХГ-ын лавлагааг үзүүлж. Ингээд Д.Туул захирал улсын комисс хүлээж аваагүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, улсын бүртгэлд бүртгүүлчихсэн сүйхээтэй бизнес хатагтай болж таарчээ. Ердөө барилгын гүйцэтгэгч байсан атлаа барилга архитектурын зураг дээрх “А-Жэт лимитэд” гэсэн нэрийг дарж өөрийн компаний нэрийг биччихсэн, хуурамч баримт үйлдэн бусдын өмчийг авах гэсэн хэмээн “Моннис”-ынхан цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлж. Энэ бүх тэмцлийн үед “А-Жэт лимитэд”-ийн нэр сонсогдодгүй байсан. Сүүлдээ арга буюу ил болж гэхдээ Б.Чулуунбаатарын талд орсон гэнэ. Эхэндээ Д.Туул хатагтай нь Ангарын барилгын гүйцэтгэгч харин Х.Наранхүү нь хөрөнгө оруулагч байжээ. Тухайн үед буюу 2007 онд барилгын гүйцэтгэл дутуу байсан тул хоёр тал тохиролцон өмчлөх эрхийн асуудлыг түр хойшлуулаад байж. Уг барилгыг гүйцээн барихын тулд 20 гаруй тусгай зөвшөөрөл нэмж авах хэрэгтэй байсан мөн дутуу баригдсан барилгыг өөртөө авах нь хөрөнгө оруулагч талд ашиггүй тусаж. Энэ үед нь нисэх компанитай болсон Б.Чулуунбаатар орж ирж. Гайхалтай нь маш том бизнесийн гэрээг аман гэрээгээр тохиролцож хийсэн байж. Ингээд дутуу баригдсан Ангарын барилгыг 1.5 сая гэж үнэлээд хөрөнгө оруулагч Х.Наранхүүд 1.4, гүйцэтгэгч Д.Туулд 100 мянган доллар төлөхөөр болжээ. “Эйр сервис нью”-д нийт 97 сая төгрөгөөс гадна үл хөдлөх хөрөнгийн татварын 25 сая төгрөгийг нь хүртэл өгсөн гэнэ. Гэсэн ч захирал хатагтай нь хусам өглөө хэмээн барьцаа чангалж тоглоомоо үргэлжлүүлсээр байж. Учир нь түүний нэр дээр Ангарын үл хөдлөхийн гэрчилгээгээс гадна газрын зөвшөөрөл нь давхар гарсан байжээ. Эцэст нь тэрээр зорилгодоо хүрч нөгөө хоёр талаа буулгаж авч. Гэхдээ нэлээд буулт хийсэн нь нэмж авахаар болсон 200 мянган долларын дэргэд юу ч биш биз. Гурван талын эвлэрлийн гэрээгээр Д.Туул хатагтай Ангарын барилгын өмчлөх эрхээсээ татгалзаж газрын зөвшөөрлийг нь хүртэл буцааж өгчээ. Энэ талаар өмнө нь гаргасан бүх нэхэмжлэл шаардлагаасаа татгалзаж ахин хэл ам гаргахгүй гэсэн үүрэг давхар хүлээсэн гэнэ. “А-Жэт лимитэд” нь 200 мянган доллар нэмж төлөөд обьект газраа авч. Харин “Моннис интэрнэйшнл” нь цаашид Ангарын барилгыг газар доорхи обьекттой нь хамт үргэлжлүүлэн ашиглахаар болжээ. Түүнээс гадна бас нэгэн том ялалт байгуулсан нь “Эйр сервис нью” компаний захирал Д.Туул нь Ангарын барилгын маргааны талаар өдөр тутмын нэгэн сонины эрхлэгчтэй хамтран буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсний төлөө Б.Чулуунбаатараас албан ёсоор уучлал гуйж залруулга гаргах үүрэг хүлээсэн гэнэ. Манай сайт өнгөрсөн хавар “Аэро Монголиа” нь хэрхэн “Моннис”-ынх болсон талаар цуврал нийтлэл гаргасан. Үүний төлөө цагдаад шалгагдсаны дээр өдөр тутмын нэгэн сонины эрхлэгч миний сэдвийг бичлээ, шүүхэд өгнө хэмээн шахалт үзүүлж байсан.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших