Нууц мэдээллийн уурхай

ҮХААЯ-ны хурал дээр “Их шаглаа”, “Энхзүр” “Батзүү” компанийхан “даналзсан” түүх

Нийтэлсэн: 2015-06-08 04:18:55

Монголчууд эвлэж нэгдэж юм хийж чаддаггүй гэдгийг сурагчын дүрэмт хувцасны хэл амнаас харж болно. “Чингис” бондын хөрөнгөнөөс 13.5 сая доллар авсан “үндэсний үйлдвэрлэгчдийг” дэмжих энэ ажлын үр дүнд эдэлгээ даахгүй дүрэмт хувцас, мөнгө аваад зугтаасан баахан компани, агуулахаар дүүрэн чанаргүй үлдэгдэл дээр нь бөөн хэрүүл тэмцэл л үлджээ. Ажил хариуцаж авсан ХХААЯ, БСШУЯ нь олигтойхон зохион байгуулж чадсангүй.  Харин ч оёдлын үйлдвэрүүдийн дотоод зөрчилд нь хутгалдан орж дэвэргэдэг гэнэ. Тэрхүү дарга нар нь ҮХААЯ-ны ТНБД асан Х.Золжаргал, БСШЖЯ-ны Бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг нар гэж тодруулсан агаад “...нэхэмжлэгч компаниуд болон тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалж буй Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо Төрийн бус байгууллагын зүгээс удаа дараа дээд шатны байгууллага, албан тушаалтнууд болон дээрх яамдын сайд нарт хандаж албан бичиг, гомдол, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөөгүй...” гэж дурджээ. ҮХААЯ-ны ТНБД-ын  01/2693 тоот, БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын  4/3931 -р албан бичиг нь  “…өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан, зах зээлд цөөн тооны компаниудад давуу байдал олгох замаар нэр бүхий компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” болж таарчээ. Гомдол гаргаад байгаа нь “Ихшаглаа” компаний захирал И.Төмөрбаатар, , “Батзүү” компаний Б.Оюунчимэг, “Энхзүр” компаний Ү.Энхжаргал нар гэнэ. Тухайн үед Шинэчлэлийн Засгийн газрын тогтоолоор оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая доллар хүртэл хэмжээний санхүүжилт, зээлийг олгохоор шийдвэрлэж зээлийг зарцуулах, эргэн төлүүлэх асуудлыг хариуцаж ажиллахыг ҮХАА-н сайд Х.Баттулгад үүрэг болгосон. Үүний дагуу яам нь “Оёдлын үйлдвэрийг аттестатчилах, техник технологийн үнэлгээ хийх” ажиллагааг зохион байгуулж үүнийхээ үр дүнд үйлдвэрлэл явуулах боломжтой бүх аж ахуйн нэгжүүдийг тодруулжээ. ТНБД Х.Золжаргал нь тэдгээр компаниудыг цуглуулж сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх талаар уулзалт хийсэн биш хэрэлдээд тарж байсан гэнэ. Уулзалтын өмнө л яам долоон компанид давуу эрх олгосон хэмээн “Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо” хэл ам хийж гарч. Түүнийгээ ч уулзалт дээр  шуудхан хэлжээ. “Ихшаглаа”, “Энхзүр”, “Батзүү” компаниудын удирдлага нь бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтрахгүй бид дангаар хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж хурлыг орхиж гарсан хэмээн төрийнхөн өдгөө өөрсдийгөө хамгаалдаг. Хурлын тэмдэглэлд “…Батзүү ХХК-ийн н.Оюунчимэг “...Бидний талд үйлдвэрлэгчдийн 70-80 хувь зогсож байна. Дэмжвэл сайн, дэмжихгүй бол 2 талдаа гаръя, манай холбоонд энэ асуудал таалагдахгүй байна /энэ асуудлаас болж нилээд маргаан гарав/', Их Шаглаа ХХК-ийн Төмөрбаатар “2-р сараас энэ тухай асуудал эхэлсэн, бид Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо байгуулж ажилласан. Та бидний ажлын аргачлал тохирохгүй байна, “Батзүү” ХХК-ийн н.Оюунчимэг “Сонгон шалгаруулалтыг дахин хийх хэрэгтэй, би алдах юмтай, та нар алдах юмгүй, би хэзээ ч энэ зургаан компанийг  дагахгүй, Засгийн газарт хэлнэ, Сурагчдыг босгоно, Оюунчимэг хашигчин уурлаж энэ үйлдвэрлэлд бид оролцохгүй гэж эсэргүүцсээр хурлыг хаяж гарч явлаа” гэж бичигдсэн байжээ. Ийнхүү дүрэмт хувцасны үйлдвэрлэл эхлэхээсээ л хэл амтай мордохын хазгай гэгч болж. Өдгөө байдал бүр будлиантай болсон. ҮХААЯ болон БСШУЯ нь бид энэ асуудлыг хариуцахгүй АҮЯ мэднэ хэмээн өөрсдөөсөө түлхэж байгаа аж. Гэтэл 13.5 сая доллар зарцуулаад хийгдсэн чанаргүй дүрэмт хувцас, агуулахаар дүүрэн үлдэгдэл, зээлийн эргэн төлөлтөнд хэн хариуцлага хүлээх нь одоо болтол тогтоогдохгүй л байна.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших