Нууц мэдээллийн уурхай

“Эрэл” VS СХД-ийн ИТХ буюу Тэргүүлэгчдийн шийдвэрээс “бизнесийн нөлөөлөл” үнэртсэн нь …

Нийтэлсэн: 2015-06-05 03:23:24

Тус дүүргийн 7, 8, 11-р хорооны нутаг дэвсгэрт “Эрэл тоосго”, “Монгол Керамик” нь хайрга олборлож байгаа нь  орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүнд даацын авто машинууд шар шавар тээвэрлэж, тоос шороо босгож, гудамжны хөрсийг суллаж, айл өрхүүдийн хашаа байшин мөргөх, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулах нөхцөл үүссээр удсан. Энэ талаар иргэдээс олон ч удаа санад гомдол иржээ. Уг нь энэ асуудалд маш хянуур хандаж зөв шийдвэрлэсэн бол иргэдээ ч хамгаалж бизнесийн байгууллагыг ч хохироохгүй байсан гэнэ. Даанч дүүргийн ИТХ нь гоомой түүхий шийдвэр гаргаснаар өөрсдөө эргээд хүнд байдалд орж. Гол нь бараг гамшгийн нөхцөлд байгаа хорооны иргэдийн байдал хэвээрээ үлдэж. Хурлын тэргүүлэгчид нь үүсээд байгаа байдлыг шалгаж тогтоохоор ажлын хэсэг оруулжээ. Шалгалын дүнг тэргүүлэгчдээрээ хэлэлцээд тус дүүргийн нутаг, дэвсгэрт ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, тухайн газар нутгийг нь дүүргийн тусгай хэрэгцээнд авахаар тогтоол гаргаж. Гэхдээ хоёрын хоёр компани байсаар атал нэгийг нь буюу “Эрэл”-ийн ашиглалтын талбайд хамаарах газраас 3.5 га газрыг нь авчихжээ. Ялгаварлан гадуурхагдсан компани “гомдоод” сүйд болж. Ингээд шүүхийн бөөн ажиллагаа явагджээ. Лицензээр авсан газрыг нь буцаан татсан бол нөхөн олговор өг эсвэл шийдвэрээ буцаа гэж. Нөгөө тусгай хамгаалалтад авсан газар дээр байгаа замаар нь өрсөлдөгч “Монгол керамик”-ийн хүнд даацын автомашин явдаг, уг зам нь явсаар байгаад тус компаний хашаа руу ордог хэмээн “Эрэл” барьцжээ. Нэг газраас олборлолт хийдэг хоёр анхнаасаа л тарамж муутай байнга муудалцдаг байж.  Гадуурхагдсан компани энэ шийдвэр нь иргэдээ бодсон биш харин ч нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон, мөн хууль буруу хэрэглэсэн хэмээн заргалджээ. Эцэст нь шүүх  СХД-ийн ИТХ-ыг өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар буюу нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь хууль бус болсон төдийгүй хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн хэмээн буруутгажээ. Мөн “Монгол керамик” , “Эрэл тоосго” гээд хоёр компани байсаар атал зөвхөн “Эрэл тоосго”-ийн ашиглалтын талбайд хамаарах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан “... шударга ёс, ... тэгш байдал, .. хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн болоод явчихжээ. Бас нэг сонирхолтой зүйл гарсан нь ИТХ-ыг төлөөлж шүүх хуралд оролцсон  өмгөөлөгч нь өмнө нь “Монгол Керамик”-д зөвлөгөө өгөөд явж байсан хүн мөн болохыг “Эрэл”-ийнхэн шууд таньсан гэнэ. Ингээд хэн хэнтэйгээ “нэг тал” болсон нь ойлгомжтой болсон бололтой. Ийнхүү ИТХ-ын хөнгөн хуумгай ажлаас болж хүнд нөхцөлд амьдардаг иргэдийн зовлон шийдвэрлэгдээгүй үлдэж.  Уг нь зөв байж болох шийдвэр гаргасан ч даанч “бизнесийн нөлөөлөл” үнэртүүлснээс болж баларчээ. Хэрвээ суурьшдийн бүсэд хүнд даацын машин явдаг байдлыг таслан зогсоож чадсан бол ИТХ-ын тэргүүлэгчид иргэдийнхээ өмнө баатар болох байлаа. Нэгийг нь хөөх гээд чадаагүй тул одоо хоюуланг нь зогсоохоос өөр аргагүй болов бололтой.



NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших