Нууц мэдээллийн уурхай

“БАМ”-ын барилгад аймшигт гал гарч хүний амь эрсдэхэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум эзэнгүй байжээ

Нийтэлсэн: 2015-06-02 05:56:25

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг Засаг дарга М.Үүрийнтуяа нь хот болгоно гэж ярьдаг. Хот болоход дагаад дарга нарых нь үүрэг хариуцлага өсөх учиртай. Гэтэл сумын удирдлага хот удирдах хэмжээнд хүрээгүй гэдгийг өнгөрсөн жилийн нэгэн үйл явдал харуулжээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нь  А/414 тоот захирамжаараа “Сүхбаатар сумын Ганзамын 7-р багийн нутаг дэвсгэрт орших БАМ-ын 1-р байранд гал түймэр гарч, хүний амь нас эрсдсэн нөхцөл байдлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэхэд Сүхбаатар сумын нутгийн байгууллагыг удирдлагагүй орхигдуулж, Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажлаагүй” гэх  үндэслэлээр Засаг дарга М.Үүрийнтуяад 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин засаг дарга хатагтай үүнийг улстөрийн шалтгаантай үндэслэлгүй шийтгэл хэмээн заргалдаж яваа гэнэ.  Гал гарах үед сум нь эзэнгүй байсан агаад дараа нь галын шалтгааныг авч хэлэлцсэн аймгийн Онцгой комиссын хуралд ч дарга нар нь ирж суугаагүй гэнэ. Засаг дарга хатагтай гал гарах үед хотод тоилолтоор ажиллаж байсан гэж өөрийгөө өмгөөлсөн ч аймшигт хэрэг гарах үед Сүхбаатар сумын нутгийн захиргааны байгууллагыг удирдлагагүй орхигдуулсан нь баримтаар нотлогдсон хэмээн аймгийн удирдлага нь үзжээ. Сумын Засаг дарга томилолтоор ажиллах болон чөлөө авсан үед сумын удирдлагыг Засаг даргын орлогч хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл сумын Засаг дарга М.Үүрийнтуяа нь томилолтоор явахаасаа өмнө Засаг даргын орлогч Д.Золбаяртаа ажлаа хүлээлгэж, үүрэг даалгавар өгч ажиллаагүйн улмаас сумыг удирдлагагүй орхигдуулсан гэжээ. Харин сумын дарга хатагтай “Аймгийн Онцгой комиссын хуралд сумын Засаг даргын орлогч Д.Золбаярыг суу гэж хэлэхээр удаа дараа залгасан боловч утас нь холбогдоогүй,  Д.Золбаяр нь Удирдлагын Академид суралцдаг бөгөөд 2014 оны 10-р сарын 30,31-ний өдрүүдэд ажлын байрандаа байх үүрэгтэй байсан ” гэсэн гэнэ. Д.Үүрийнтуяа дарга аймшигт гал гарсаныг өглөөний 9 цаг 20 минутын үед гэр бүлийн хүнээсээ мэджээ. Гэсэн ч “…яагаад аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын даргатай холбогдоогүй нь ойлгомжгүй бөгөөд аймгийн удирдлагуудтайгаа утсаар харилцаж, удирдах удирдуулах, хууль дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зэрэг зарчмыг хэрэгжүүлээгүй, холбогдох арга хэмжээ аваагүй, үүргээ биелүүлээгүй” хэмээн С.Бүрэнбат буруутгажээ.  Том бага гэлтгүй дарга нар хариуцсан нутаг дэвсгэрт нь ноцтой осол гал түймэр гарч хүний амь үрэгдэхэд ямар ч чухал ажилтай байсан хаяад ирэх үүрэгтэй.   Гэтэл “…өөрөө 9.20 цагт мэдсэн боловч ирээгүй нь ирэх хүсэл эрмэлзэл байгаагүйг харуулж байна. Мөн Онцгой байдлын газрыг буруутгасан нь сумын Засаг дарга дээд шатны удирдлага, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсэн” гэж аймгийн удирдлага нь үзжээ. Гал гарах үед засаг дарга хатагтай хотод УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулсан “Хотын захирагч -2014“ хэлэлцүүлэгт сууж байжээ. Аймгийн ЗДТГ-ыхны баталж байгаагаар аймшигт гал гарч хүний амь эрсдэхэд Сүхбаатар сумын Засаг дарга, орлогч нарын хэн нь ч ажил дээрээ байгаагүй гэнэ. Орлогч нь Удирдлагын академид  суралцдаг тул сумын Засаг даргатайгаа тохироод долоо хоногийн 4,5 дахь өдөр л ажилладаг аж. ЗДТГ-ын дарга нь л маргааш нь иржээ.
   
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших