”Шинэ эрин хууль зүйн товчоо” VS СЯ буюу Сангийн сайд төсвийн авлагыг төлүүлэх сонирхолгүй болох нь тогтоогджээ-1
Монгол улсын төсвийн авлага хэмээх аймшигтай эд байдаг. Ямар ч тооцоо бүртгэлгүй, хэн авсан мэдэгдэдгүй, хэдийг авсан тогтоогдодгүй бөөн хар “лай” бий. Төвийн авлагыг судалж тогтооно гэдэг нь улстөрчид томчууд дарга нарын далай шиг бузар булай хуйвалдааныг ухаж төнхөнө гэсэн үг. Тийм ч учраас үе үеийн Сангийн сайд нар төсвийн авлагыг барагдуулах тараасан зээлийг төлүүлэх сонирхолгүй байдгыг баталсан явдал болжээ. СЯ нь төсвийн авлагыг “нэг тийш болгох” УИХ-ын үүргийг дуртай дургүй биелүүлж Шинэ эрин хууль зүйн товчоо”-той 2011 онд “Улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцлөөр олгосон болон гадаад зээлийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлага барагдуулах ажлыг зөвлөх үйлчилгээгээр хангах” тухай гэрээ байгуулсан. Нийтдээ хоёр гэрээ байгуулсан агаад СЯ эхний гэрээгээр улсын төсвийн авлага барагдуулах, хоёрдахь гэрээгээр бичиг баримт цэгцлэх нууцын зэрэглэлтэй гэрээ хийжээ. Уг гэрээнд Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд үүссэн дамжуулан зээлдүүлэх зээлийн авлага, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд үүссэн дамжуулан зээлдүүлэх зээлийн, Энэтхэг, Солонгос улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд үүссэн дамжуулан зээлдүүлэх зээлийн болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр олгосон зээлийн авлагыг барагдуулах ажил оржээ. Дээрх зээлийг 1991-1998 онуудад тараасан нь МАНАН-гийн томчуудтай холбогдож таарчээ. СЯ авлага барагдуулах зээлийн гэрээний баримт бичиг хэмээн инээдтэй бас эмгэнэлтэй гэмээр хэдхэн цаасыг хууль зүйн товчоонд өгчээ. Гэрээ байгуулах хүртэл зээлийн авлагын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ба нотлох баримт хомс, хэцүү ажил гэдгийг яамныхан арга буюу хэлж байжээ. Сая сая доллароор тараасан мөртлөө өгсөн авсаныг нотлох баримт бараг байхгүй гээд сууж байдаг нь Монголын СЯ юм. Энэ нийтлэлд дурдагдах “Ховдын цемент” ТӨҮГ л гэхэд Энэтхэгийн Засгийн газрын олгосон хөнгөлөлттэй зээлээс нэг сая долларыг авсан байдаг. Товчооныхны баталснаар барагдуулах авлага нь төсвийн дансанд авлага гэж бүртгэгдсэн боловч урьд өмнө нь төлөгдсөн, авлага эсэх нь тодорхойгүй зээл маш олон байжээ. Ийм хүнд нөхцөлд ажиллаж чадахгүй хэмээн яамтай ахин “Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ” хийж. Ингээд ажилдаа орж судалгаа хийх, авлагын хэмжээг тогтоох, авлага төлснийг нотлох санхүүгийн болон бусад баримтыг бүрдүүлэх, нотлох баримтыг цуглуулэ эхэлжээ. Яамны гаргаж өгсөн дутуу дулимаг баримтыг үндэслэн давхардсан тоогоор 89 хариуцагчтай, 150 тэрбум төгрөгний авлага барагдуулах, баланс цэвэрлэх ажил хийсэн гэнэ. Ажиллах явцад СЯ гаднаас ирсэн хөнгөлөлттэй зээлийг нотлох баримтгүй тараасан байсан илэрч. Ингээд барагдуулах авлагаа гэрээтэй, гэрээгүй гэснээр ялгаж ангилахад хүрсэн гэнэ. Явцын дунд гэрээгүй авлага нь гэрээтэй болж, төлөгдөөгүй авлага нь гэнэт төлөгдсөн болох мэт тохиолдол их гарч. Хачирхалтай нэгэн явдал гарсан нь нэр бүхий 13 зээлдэгчийн материалыг СЯ гэнэт буцаан авчээ. Бодвол “оролдож болохгүй” хүмүүс холбогдох гээд байсан бололтой. Хууль зүйн товчоо үндсэндээ хоёр жил хагасын хугацаанд авлага цэгцлэх барагдуулах ажил хийжээ. яам буцаан авсан. Зээл аваад татан буугдсан 57 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, 115 тэрбум төгрөгийн авлагыг балансаас хасах ажил хийсэн гэнэ. Ажлын явцад 3,4 тэрбум төгрөгний авлагыг барагдуулж Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой 4,9 тэрбум төгрөгний төлөлт дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгджээ. Энэ үйлдвэрийн төсвөөс авсан зээлийн баримт гэхэд ердөө л 4-хөн хуудас цаас байжээ. Сая доллар авсан “Ховдын цемент”-ийн баримт нь бас гурав дөрөвхөн хуудас гэнэ. Хэдхэн хуудас цаасан дээр үндэслэн нотлох баримт бүрдүүлэн уг үйлдвэрээс 2,9 тэрбумыг нэхэмжилэн шүүхээр шат дараалан ялж Дээд шүүхэд очоод байтал гэнэт санаанд оромгүй явдал болжээ. Монгол Улсын Сангийн сайдтан УДШ-д албан бичиг хүргүүлээд хууль зүйн товчооны гаргасан гомдлоос татгалзсан гэнэ. Энэ нь тэдний ажил хэтэрхий “өндөр авсаныг” харуулж. /үргэлжлэл бий/
NUUTS.mn