Нууц мэдээллийн уурхай

Зөвлөлт-Германы фронтод 8 сая орос, 800 мянган герман цэрэг алагджээ

Нийтэлсэн: 2015-05-07 05:22:54

1941-1945 онд хооронд дорнод фронтод Улаан арми 8-10 сая цэрэг офицероо алдсан бол Вермахтын бодит хохирол 800 мянга л хүрчээ. Энэ нь нэг Гансын төлөө арван Иван алагдаж байжээ гэсэн үг. Энэ нь Орос дэлхийн 2-р дайнд өөрсдийн магтаад байдаг шиг “ялан дийлэхийн ухаанаар” бус хүний олон зэвсгийн ихээр ялжээ гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Бодит байдал дээр Германы Вермахт нь зохион байгуулалт, сахилга бат, байлдах чадвар, стратеги тактикийн далайцаараа Улаар армиас хамаагүй илүү байсан. Израйлийн судлаачдын цэргийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар хамгийн шилдэг армийн жагсаалтыг  Германы Вермахт тэргүүлж байжээ. Оросын байгуулсан ялалт нь асар их үнээр буюу зүйрлэшгүй их хохирлоор олдсон. Дайны туршид Улаан арми 10 илүү сая /зарим түүхчид 15 сая гэдэг/хүнээ алдсанаас хоёр сая нь офицер байсан. Дөрвөн жилийн турш Улаан армиийн бүрэлдэхүүн гурван  удаа бүрэн шинэчлэгдэж байсан. Сталинградын тулаанд орос цэргийн амьд явах хугацаа ердөө долоо хоног л байсан гэдэг. Энд 100 мянган хүнтэй Германы бүлэглэлийг бут цохихын тулд Оросын 600 мянган цэрэг офицер алуулж байжээ. Үүнээс аймшигтай богино хугацааг “Ялалтын маршал” Жуков Германд Зееловын өндөрлөгийн эзлэхдээ бий болгосон гэдэг. Энэ тулаанд амьд явах хугацаа 1-2 өдрөөр хэмжигдэж энэ хугацааны дараа  дайралтанд орсон дивиз хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ алагдаж шархдаж дуусахад дараагийн ээлж нь ордог байжээ. Жуков  маш сайн хамгаалалттай Зееловын өндөрлөгийг халз  дайрч махан уул босгох үедээ өдрийн 16 мянган хүний хохирлоо огт тоогоогүй гэдэг. Цэргийн мэргэжилтнүүдийн тооцоогоор Германы танк 10-13 удаагийн тулаан, дайралтын дараа сөнөөгддөг бол Оросын танк 3-5 дайралтын дараа л жагсаалаас гардаг нь танкчдын ур чадвар нь ямар байсныг харуулдаг. Улаан арми хамгийн аймшигт хохирлыг 1941 хүлээсэн.. Даны эхлэхийн өмнөхөн зэвсэглэлд нь байсан 25 мянган танкынхаа 18 мянгыг алдаж Германы асууд 10 мянган онгоцных нь найман мянгыг нь устгажээ. Харин өөрсдөө 3700 танк, 4600 гаруй онгоцоо алдсан. Үүний дараа дайснаа ур чадвар тактикаар дийлэхгүйгээ мэдээд Москва хуучны Оросын хүний олноор ааглах аргад шууд шилжжээ. 1941 оны 8-р сард Киевийн дэргэдэх тулааны тухай Германы офицер “оросууд гурван эгнээгээр шигүү дайрлаа, 300 метр ойртуулаад бид галлаж эхний эгнээг хяргалаа, дараагийн эгнээг бас хядлаа, гуравдахь эгнээ нь аладагсадын хүүрэнд бүдчин дайрсаар хяргуулсан, ухарсан зугатсан цэргүүдийг дарга комиссар нар нь шууд буудаж байгаа нь дуранд тодхон харагдаж байсан, гэтэл араас нь ахин дөрөвдөх  тавдахь эгнээ нь гарч ирэхэд бид бүрэн цочирдсон, Оросын дарга нар ямар ч  энэрэх сэтгэл, бодлогогүйгээр цэргүүдээ үхэл руу тууж байгаа нь буудаж байгаа бидэнд ч аймшигтай санагдаж билээ” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Орос цэрэг эртнээс үхлээс айлтгүй тулалддаг харин төр засаг дарга нар нь түүнийг бүхий л талаар хөхүүлэн дэмждэг.  1942 онд Герман тагнуулын албанаас гаргасан “Дорнод фронтын туршалага” гарын авлагад “ оросын дайралт нь маш их хүн хүч ашигласан нэг загвараар олонтоо давтагддаг, дайралт нь маш хөшүүн болхи зохион байгуулагддаг, хохирлыг юман чинээ тоодоггүй зорилгодоо хүрэхийг л чухалчилдаг, цэргүүд нь сүргийн сэтгэхүйтэй, бүхий л офицер дарга нар нь санаачлага гаргахаас айдаг, бие даан ажиллах чадваргүй, хариуцлага хүлээхээс зайлсхийдэг” гэж дүгнэсэн байжээ. Гэтэл Вермахтын офицерууд бие даасан байдалтай, тавигдсан зорилгын хүрээнд нөхцөл байдалдаа тохируулан оперативийн  эрх чөлөөтай ажилладаг байж. 1945 оны намар ялалтын дараа маршал Жуков Америкийн цэргийн командлагч генерал Эйзенхаурыг миний талбай чөлөөлдөг аргаараа шоконд оруулж байсан. Ялалтын маршал “миний талбайд тулмагц би явган цэргээ эхлээд оруулдаг, тэд дэлбэрч үхэн гарсан гарцаар нь танк их буугаа гаргадаг, техник үнэтэй шүү дээ” гэсэн нь цэргийн амийг нэгдүгээрт тавьдаг америк генералыг хэлэх үггүй болгосон гэдэг. Зөвлөлт-Германы фронтод Улаан армийн хүлээсэн хохирол нь 15 сая гаруй цэрэг офицер, 42000 танк, 28000 нисэх онгоц хүрсэн.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших