Нууц мэдээллийн уурхай

Д.Сумьяабазарын ҮХОБанк Виржини арлын компаниас авсан зээлээ “Шарын гол”-ын 4.2 тэрбумын үнэтэй хувьцаагаар хаажээ-1

Нийтэлсэн: 2015-05-01 03:09:52

“Зууны манлай заан“ Долгорсүрэнгийн үр хүүхдүүдэд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” харьяалагддаг.  Энэ гэр бүлийн бизнесийн асуудлыг хариуцаж байсан Д.Сумьяабазар улс төрд хөл тавьсан тул ТУЗ-ын дарга гэдэг албан тушаалаасаа хуулийн дагуу татгалзсан. Гишүүн аваргын эхнэрийн  төрсөн эгч Ч.Маралмаа нь гэр бүлийн төлөөлөл болон  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн гишүүн болж улмаар Аудитын хороонд нь ажиллах болсон. Аварга гишүүний удирдаж байсан банк их хэмжээний орлого олоод татвар төлөөгүй ноцтой зөрчлийг саяхан илрүүлжээ. Банк зээлүүлдэг болохоос зээлдэггүй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ  ҮХОБанк зээл авч байжээ. Зээлэхдээ офшор бүс гэдгээрээ алдаршсан Виржини аралд бүртгэлтэй бүр “Могул Ресурс инк” гэдэг компаниас 2010 оны 11-р сарын 29-нд хоёр тэрбум төгрөгийг 21 хугацааатай зээлжээ. Барьцаанд нь “Шарын гол” ХК-ны нэг бүр нь 3500 төгрөгийн үнэтэй 1.2 сая ширхэг хувьцааг тавьсан гэнэ. Гэрээний хугацаа дуусахад ҮХОБанк зээлээ төлж чадаагүй тул “Могул ресурс” 1.2 сая ширхэг хувьцааг нь эзэмшилдээ авч. Улмаар түүнээсээ 200 мянган ширхэгийг нэг бүрийг нь 16 мянган төгрөгөөр зараад л 3.2 тэрбумын ашиг олсон гэнэ. Д.Сумьяабазарын ҮХОБанк тухайн онд “Шарын гол”-ын 1.6 сая ширхэг хувьцаагаар нийт долоон зээлдэгчээс авсан 5,6 тэрбумын зээлийн өрийг хаажээ. Мөн банк өөрөө 400 мянган ширхэг хувьцааг “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-аар дамжуулан борлуулж 2,6 тэрбумын орлого олсон гэнэ. Энэ хэргийн халуун мөрөөр татварынхан өнгөрсөн жилд орсон. ҮХОБанк, Виржини арлын “Могул ресурс инк”-ын хувьцаа барьцаалсан, өрөндөө өгсөн дараа нь борлуулсан хэргийг тухай мэдээлэл “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, “Шарын гол” ХК-иас болон  “хөндлөнгийн этгээдээс” ирсэн гэжээ.  Үүнээс “хөндлөнгийн этгээд” нь хэн байсан гэдэг нь сонирхол татаж байгаа аж. Татварынхан том наймааны араас орсон тул хувьцаа барьцаалсан асуудлаас нь илүүтэйгээр хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг нь шалгаж. Гэсэн ч ҮХОБанк, Виржини арлын “Могул ресурс инк”-ийн аль нь ч татвар төлөөгүй байжээ. Аварга гишүүний удирдаж байсан банк нь ашиг олчихоодтатвар төлөөгүй явсаныг  өдгөө хэрхэн тайлбарлах бол… ҮХОБанк нь “Шарын гол”-ын 400 мянган ширхэг хувьцааг “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-аар дамжуулан борлуулж 2,6 тэрбумын орлогод нь  364,4 сая төгрөгийн нөхөн татвар, 109,3 саяын торгууль, 182,2 саяын алданги оногдуулж нийт 655,9 сая төгрөг төлөхийг шаардаж. Банк мэдээж үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй.  Сүүлийн үед манай банкныхан татварын байцаагчдын оногдуулсан акт төлбөрийг төлөхгүй заргалддаг улмаар хүчингүй болгуулдаг нэгэн жишиг тогтоод байна. “Могул Ресурс Инк”-д ч хувьцаа худалдан борлуулсны 3.2 тэрбумын орлогод нь 243.4 саяын нөхөн татвар, 73 саяын торгууль, 121 саяын алданги тооцон нийт 438.2 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ. Өдгөө Д.Сумъяабазарын удирдаж байсан банк татварын байцаагчдын актыг хүчингүй болгуулсан бол Виржини арлын компани төлөхдөө тулаад байна./үргэлжлэл бий/



NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших