Нууц мэдээллийн уурхай

Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-ын дарга бичил уурхай эрхлэгчээс “Самсунг Галакси С” утас хахуульд авсан хэрэгт холбогджээ

Нийтэлсэн: 2015-04-13 05:26:51

Хөдөөд 350 мянган төгрөгний үнэтэй ухаалаг утас “Самсунг Галакси С”  нэлээд том хахуульд тооцогддог бололтой. Мөрөн сумын 5-р багийн иргэн  Д. П нь энэ утсыг сумынхаа ИТХ-ын дарга Я.Э-д хахууль болгон өгсөн харин эрхэм дарга  авсан хэрэгт хамтдаа унасан гэнэ. Хахууль өгөгч болсон явдлыг ийн ярьж. Тэрээр  2013 оноос эхлэнэ бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хууль тогтоомж журмыг судалж байгаад Хэнтий аймгийн Мөрөн суманд нөхөрлөл байгуулж ашигт малтмал олборлохоор  шийдсэн гэнэ. Мөн оныхоо намар Хэнтий аймгийн Мөрөн суманд очиж Засаг дарга Гэрэлчулуунтай уулзаж хэлтэл хурлын дарга Я.Э-тэй  уулз гэж хэлсний дагуу уулзаж хэлтэл дэмжиж байна болно бүтнэ, нөхөрлөлөө байгуулаад хүрээд ир, бичил уурхайн журмын дагуу Иргэдийн хурлаар оруулж тогтоол гаргаж өгнө гэж хэлэхээр нь  ихэд баярлан хот буцжээ. Улаанбаатар хот дахь ажлаа  амжуулчихаад буцаж очоод хурлын даргад “төслөө” танилцуулсан гэнэ.  Он гаргаад ахин уулзаж нөгөө асуудлаа асуухад “санаа зоволтгүй 2-р сард шийдвэр гарна” гэсэн хариу сонсоод хүлээж байж. Гэтэл  Цагаан сарын өмнөхөн хурлын дарга утсаар яриад “манай хүүхэд андройд утас нэхээд байна, утас аваад явуулчих” гэж ярихаар нь цагаан сарын өмнө амжихгүй цалин буухаар явуулъя гэж хэлсэн чинь ойр ойрхон утасдаад амраахгүй байсан гэж мэдүүлжээ. Ингээд тэгвэл  миний хүсэлт юу болж байна гэж асуутал утас аваад явуулчих юм бол зөвшөөрөл асуудалгүй бүтнэ гэж хэлэхээр нь утас авч өгөхгүй бол болохгүй юм байна гэж боджээ. Цагаан сарын битүүний өдөр цалин буухаар нь “Монтел”-ийн гадаа утас зарж байсан танихгүй хүнээс “Самсунг Галакси С” маркийн урд тал нь хар өнгөтэй,зайны таг нь ар хэсэгтээ гялгар хуучин хэрэглэж байсан утсыг 350 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Дараа нь хурлын даргатай  утсаар яриад хотоос гарч байна замаас тосоод аваарай гэж хэлээд Мөрөн сум ороод залгасан чинь сумын төвийн гүүрэн дээр “мазда” маркийн автомашинаа унаад хүүхэдтэйгээ хамт ирж утсаа аваад  явжээ. Мөрөнгийн хурлын дарга болсон явдлыг үгүйсгэлгүй үнэнээ хүлээж. Хуулийн хувьд хүсэлтийг нь шийдэхэд цаг хугацаа орохоос гадна сумандаа бас нэг бичил уурхайчин нэмлээ гэсэн хэл аманд орохоос болгоомжилсон гэнэ.  Д.П нь 2013 оны сүүлээр нөхөрлөл байгуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт гаргасан байж. Тэр үед хурлын даргад мөнгөний хэрэгцээ гарсанд  280 мянган төгрөгийг зээлж аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан байж. Дараа нь хүүхэд нь утас нэхээд байхаар нь Д.П-тэй  утсаар ярьж гар утас авахуулж өгсөн, 2014 оны хавар Улаанбаатар хотод ирээд бензины мөнгө гээд  70 мянган төгрөг бас авсан гэдгээ ч хүлээж.  Уг нь хууль ёсоороо бол бичил уурхай эрхлэх зөвшөөрөл авахад нэлээд шат дамжлага ордог аж. Эхлээд тухайн орон нутагт бүртгэлтэй таваас доошгүй иргэн нөхөрлөл байгуулаад орон нутгийн ИТХ-д  бичил уурхайгаар талбай эзэмшүүлэх талаар хүсэлт гаргана. ИТХ уг хүсэлтийг хүлээн аваад тухайн газрын солбицлыг тогтоож тухайн газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гаргадаг. Уг тогтоолыг үндэслэн Засаг дарга АМГ-д бичиг явуулж солбицол бүхий талбайн талаар дүгнэлт гаргуулах гэнэ. АМГ кадастрын зураг зүйн бүртгэлээс шүүлт хийгээд давхцалтай талбай мөн эсэхийг шалгаад давхцалтай байвал бичил уурхайгаар ашиглах боломжгүй, давхцалгүй байвал бичил уурхайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлт гарган орон нутаг руу явуулдаг аж. Ашиглаж болно гэсэн тохиолдолд орон нутгийн Засаг дарга тухайн нөхөрлөлтэй гэрээ байгуулах гээд нэлээд олон шат дамжлагыг хоёр сайн эр алгасах гээд бүтэлгүйджээ. Гол нь хурлын дарга амласанаа бүтээж  чадаагүй аж. Д.П-гийн авах гэсэн газар орон нутгийн тусгай хамгаалалтанд орсон байжээ. 2014 оны 5-р сарын сүүлээр  ИТХ хуралдаж тусгай хамгаалалтанд байгаа хугацаа нь дуусч байгаа газруудыг дахин хугацааг сунгаж хамгаалалтанд авах талаар хэлэлцэхэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах саналыг хэн ч гаргаагүй тул хугацааг нь дахин таван жилээр сунгах тогтоол гаргаж. Үүнийг огт мэдээгүй Д.П  зун нь давхиж ирээд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээгээ хийх хүсэлтийг сумын ЗДТГ-д гаргажээ. Гэтэл ажилтнууд нь  “ИТХ-аас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар тогтоол гаргаагүй, таны  авах гэж байгаа газрыг ахин таван жилээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авах л шийдвэр гарсан” гэж өөдөөс хэлжээ. Үүнд нь цочирдож уурлан тэр дороо хурлын даргатай уулзах гэтэл цаадах нь зөрж аймаг руу “бултжээ”.  Мөнгө зээлүүлээд  дээр нь хүүхдэд нь хүртэл үнэтэй утас авч өгсөн хүний уур хүрч “намайг юу гэж бодоод байгаа юм, хуулийн байгууллагад хандана” гэснээр энэ хэрэг илэрсэн гэнэ. Шүүх гар утас авсан өгсөн хоёрт хоюуланд нь 1.6 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.




NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших