Нууц мэдээллийн уурхай

“Гацуурт”ын Л.Чинбат лицензийг нь 73 саяар худалдан авсан алтны ордоо ажилтандаа бэлэглээд олон тэрбумын татварын асуудалд орооцолджээ

Нийтэлсэн: 2015-04-07 04:25:53

Монголын босс, захирлууд өөрт нь олон жил зүтгэсэн ажилчиддаа байр машин авч өгдөг. Гэхдээ тэр дор нь шилжүүлдэггүй агаад байранд оруулсан ч ордерийг нь өгдөггүй бас л зовоодог. Байранд орсон нэртэй ч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь боссынх нь нэр дээр байдаг нь ажлаа улам сайн хийхийн тулд ахиад хэдэн жил зүтгэхээс өөр аргагүйд хүргэдэг. Хэрвээ жаахан л алдаа гаргах юм бол эзэн ажлаас халаад маргааш нь байрнаасаа хөөгөөд гаргадаг. Байранд орсон нэртэй ч ахиад 3-5 жил ажиллаж байж сая нэг юм ордероо шижлүүлж авсан хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл “Гацуурт” компаний ерөнхий захирал Л.Чинбат олон жил зүтгэсэн нэгэн инженердээ бүхэл бүтэн алтны ордны ашиглалтын лицензийг  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь шуугиан тарьжээ.  Тэр азтан нь компаний ерөнхий геологичоор олон жил ажилласан итгэлт ажилтан нь гэнэ.  “Гацуурт” компаний Л.Чинбат уг 7438 тоот ашиглалтын лицензийг мөнгө хатуу байсан 2009 онд 73 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Ингээд энэхүү лицензээ бэлэглэлийн гэрээгээр “Гацуурт” компаниас ерөнхий геологичийнхоо “Налгар хөндий” компанид шилжүүлж Монголын хамгийн өгөөмөр босс гэдгээ харуулсан гэнэ. Бүхэл бүтэн алтны ордоос хэдэн зуун саяаар тооцогдох төгрөгийн алт гарч ирэх нь ойлгомжтой хэрэг. Түүнээс гадна уг орд нь 168 сая төгрөгөөр хайгууль хийгээд ашиглахад бэлэн болчихсон бараг л хутгаад халбагдаад идэх “бэлэн хоол” аятай эд байжээ. Харин татварынхан Л.Чинбат захирлын энэ өгөөмөр занг татвараас зугтах гэсэн нэгэн арга гэж үзжээ. Яаж ч бодсон бас хичнээн сайн ажилласан ч гэсэн бүхэл бүтэн алтны ордыг нэг хүнд бэлэглэх нь том компанийг удирдаж байгаа захирлаас тэр тусмаа эдийн засгийн хямралтай энэ үед гарах үйлдэл биш гэж гэнэ.  Тэд Л.Чинбат захирлыг алтны ордын лицензээ ерөнхий геологичоор ажиллаж байсан хүнд үнэ төлбөргүй шилжүүлээгүй харин борлуулсан гэсэн дүгнэлтэд хүрч. Тэгээд хайгуулийн зардлаар нь тооцоо хийгээд 85 сая төгрөгийн акт тавьсан тул өдгөө бэлэглэсэн болон авсан хоёрын хэн нь төлөх нь мэдэгдэхгүй маргаантай зүйл болон хувирчээ. Ингээд  татварын байцаагчид нэлээд цааш нь ухсан тул “Гацуурт” компанийхан шалгалтыг зогсоох гэж оролдоод авчээ.  Уг нь татварын байцаагч нар  өмнөх гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаа, татвар төлөлтөнд шалгалт хийх ёстой гэсэн удирдамж үзүүлсэн  ч томилолтонд заасан хугацаагаа хэтрүүлэн “сайн дураараа шахуу” ажиллааад эхэлж.  Журам ёсоор татварын байцаагч нарт дээд тал нь 28-30 хоног ажиллахаар удирдамжинд нь заасан байдаг гэнэ. Гэтэл байцаагч нар заавал нэг “но” олох гэсэн аятай томилолтын хугацаагаа сунгуулахгүйгээр ахиад бүтэн нэг сар шалгаж хамаг санхүүгийн баримт бичгийг нь  ухаж үзжээ. Үүнээс болоод шалгана, шалгуулахгүй гэсэн хэл ам, маргаан компаний ажилтнууд болон татварын байцаагч нарын хооронд гарсан сурагтай. Эцэст нь төрийн нэрийн өнөөс яваа гэдгээрээ татварын байцаагчид дийлж  “Гацуурт” компанийг зад шалгаад их ч зөрчил илрүүлж бас их  хэмжээний мөнгөн торгууль тавьж акт тогтоожээ.  “Гацуурт” компани болон татварын байцаагчдийн маргаж байгаагаар 40247144.7 мянган төгрөгний зөрчилд ноогдуулсан 2134198.6 мянган төгрөгний нөхөн татвар, 987045.6 мянган төгрөгний нөхөн торгууль,983 532.8 мянган төгрөгний алданги,6328.0 мянган төгрөгний хүү, нийт 4111 105.040 төгрөгийн зөрчилд акт тавьсан гэнэ./үргэлжлэл бий/

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших