Нууц мэдээллийн уурхай

Авто тээврийн үндэсний төв “GP”-нийхээ зардлыг тээврийн компаниудаас татжээ

Нийтэлсэн: 2015-04-07 03:35:38

Хот хоорондын болон орон нутгийн тээвэрт ноцтой осол байнга гарах болсон. Хот хоорондын хүн тээврийн автобусны жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобус бүрт байршил, хурдыг хянадаг “GP8” хэмээх сансрын төхөөрөмж суулгасан. Энэ нь цаг агаарын саатал, техникийн гэмтэл, осол аваарь болон хурдыг 24 цагийн турш хянаж мэдээлэл дамжуулдаг байнгийн ажиллагаат үнэ өртөг ихтэй хяналтын систем гэнэ. Хяналтын төвийн үйл ажилагааны сарын зардал нь 60 сая төгрөг бол Авто тээврийн үндэсний төвийн хэмжээнд жилдээ 900 сая төгрөг зарцуулдаг аж. Үнэ өртөг ихтэй энэ системийн зардлыг Авто тээврийн үндэсний төв нь хот хоорондын хүн тээврийн компаниудаас хураамж татах маягаар гаргуулдаг байсан нь саяхан илэрчээ. Учир нь энэ төв нь өмнө нь төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлбэртэй байж. Харин жилийн өмнө Засгийн газрын тогтоол гарч төрийн өмчит үйлдвэрийн газраас аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилж шинэчилжээ. Энэ нь улсын төсвөөс мөнгө авахгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлж явна гэсэн үг юм. Аж ахуйн тооцоонд орж бие дааж байгаа газар, компани хамгийн түрүүнд орон тоогоо цомхотгон оновчтой болгож захиргааны зардлаа багасгаж хэмнэлттэй ажиллах  учиртай ч Авто тээврийн үндэсний төв нь 625 ажилтан ажиллагсадтай нүсэр бүтэцтэй болжээ. Энэ олон даргыг тэжээхэд нэлээд их хөрөнгө мөнгө хэрэгтэй нь мэдээж. Өнгөрсөн 2-р сараас Авто тээврийн үндэсний төвийн даргын тушаалаар хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээвэр эрхэлдэг компаниудын бичүүлсэн тасалбар бүрийн үнийн дүнгээс найман хувийн шимтгэл авах болжээ. Авто тээврийн үндэсний төвийнхэн өөрсдөө Сонгинохайрханы “Драгон, Баянзүрхийн автовокзалд сууж зорчигчдйийг бүртгэх, тасалбар олгох ажлыг хийдэг тул ядах юмгүй суутган авдаг гэнэ. Найман хувь нь бага мэт сонсогдож байгаа ч бичүүлсэн тасалбар бүрээс суутгах тул хүн тээврийн компаниудаас хэдхэн сарын дотор нэг тэрбум гаруй төгрөг татчихсан гэсэн тооцоо гарчээ. Энэ нь өнөөх үнэтэй “GP8” хяналтын системийн ашиглалтын зардалд зарцуулагдсан бололтой. Гэхдээ борлуулсан нийт тасалбарын үнийн дүнгээс шууд татдаг тул тэрбумаас ч илүү гарсан хэмээн хүн тээврийн компаниуд хардаж эхэлжээ. Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд орлогийн албан татвараас гадна жолоочийн албан журмын даатгал, ачаа тээврийн даатгал, зам ашигласны төлбөр, автовокзалын түрээс, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татвар гээд маш олон татвар хураамж төлсөөр ирсэн. Гэтэл дээр нь Авто тээврийн үндэсний төвийн найман хувийн хураамж нэмэгдсэнд тун ч бухимдалтай байгаа гэнэ. Уг нь хууль журмаараа хураамжийг Засгийн газар эсвэл аймаг нйслэлийн ИТХ тогтоох ёстой байтал нэгэн ТӨҮГ-ын газрын дарга тушаал гарган хурааж байгаа нь хууль зөрчсөн хэрэг болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших