Нууц мэдээллийн уурхай

Эрчим хүчний салбар дахь хөдөлмөр хамгаалал буюу “Эрчим хүчний барилга угсралтын трест”-д гарсан осол…

Нийтэлсэн: 2015-04-02 06:12:31

Ямар нэгэн осол гарахад хариуцах эзэн олдодгүй болсон. Ялангуяа хувьцаат болон хувийн компанид бол бүр ч хэцүү. “Эрчим хүчний барилга угсралтын трест” компаний ментёр Б.А нь 2014 оны 6-р сарын 17-ны өдөр Сонгино 220/110/35 киловаттын дэд станцын 220 киловаттын хуурай салгуурын дээд колонкын тагийг угсарч байхдаа унаж хүнд гэмтэл авсан. Тэрээр болсон явдлыг “би яаж унаснаа санахгүй байна савах шиг л болсон юу болсныг мэдэхгүй гэмтлийн эмнэлэгт ирээд ухаан орсон, манай компаний хөдөлмөр хамгааллын инженер Ариунболд 2014 оны 1-р сард хөдөлмөр хамгааллын талаар сургалт явуулсан, түүнээс хойш хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөгүй, манай бригадын дарга Мэндбаяр хөдөлмөр хамгааллын чиглэлээр амаар болон бичгээр зааварчилгаа өгдөг байсан, заримдаа 2-3 хоногийн зааварчилгаа биччихээд түүндээ гарын үсэг зуруулдаг, тухайн өдрийн өглөө зааварчилгаа өгсөн эсэхийг би санахгүй байна, урьд нь бетон, төмөр, модон шонгуудад гардаг байсан бол  тэр өдөр шаазан колонкон дээр анх удаа гарсан, энд яаж гарах талаар зааварчилж өгөөгүй, би дээшээгээ хуурай салгуур луу гарахдаа хамгаалалтын бүсээ зүүж гарсан, өөр хамгаалалтын хэрэглэл байгаагүй. ер нь бол каскан малгай, хамгаалах бүс, нүдний шил, зориулалтын гутал, бээлий, нормын хувцастай байх ёстой ч компаниас нормын хамгаалах бүс өгсөнөөс өөр хэрэгсэл өгөөгүй, 2012 оны зуны нормоор зориулалтын арзгар ултай хоншоор дээрээ төмөртэй гутал олгосон бөгөөд тэр жилдээ хуучирч муудаад хаясан, 2013 оны 8-р сард бакалан гутал өгсөн тэр гутлын ул нь элэгдэж мөлийсөн байсан нь намайг шаазан колонкоос хальтирч унахад нөлөөлсөн” гэжээ. Ингээд энэ хэргээс болж компаний захирал хөдөлмөр хамгааллын инженер хоёр нь нэг тал болоод мастер, бригадын дарга хоёртойгоо “үзэж” гарчээ. Хоёр тал хоюулаа ослын бурууг нөгөө талдаа тохох гэж. Компаний захирал С.Сүхтөмөр  нь осол гардаг өдөр  ажилд гарахын өмнө хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулсан гэж баталж. Мөн  уг ажлыг газар дээр нь удирдаж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахих ажилтан гээд Раднаа, Мэндбаяр нарт тушаал гаргаад үүрэг өгсөн гэнэ. Хөдөлмөр хамгааллын инженер Б.Ариунболд нь захирлынхаа талд орж “аюулгүй ажиллагааны удирдагч Раднаа, ажилд оруулагч Мэндбаяр нарыг Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг мөрдөж ажиллах талаар захирлын 2013 оны 5-р сарын 8-ны өдрийн тушаал гарсан, гэвч мастер Раднаа, бригадын дарга Мэндбаяр нарт Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмд заасан ажилд оруулагч, ажлын удирдагч нарын эрх, үүргийг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан юм байхгүй” гэж тэднийг буруутгажээ. Нөгөө хоёр мэдээж ослын хариуцлагыг өөртөө хүлээх гэсэнгүй.  Мастер Раднаа нь  бригадын дарга Мэндбаярын хамт амаар болон бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөөр ирсэн гэжээ. Тэгээд ч угсралтын мастер нь тухайн үед хийж байгаа ажлаа богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй атал захирал С.Сүхтөмөр, хөдөлмөр хамгааллын инженер Ариунболд нар хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг давхар хариуц гэж тулгадаг гэж заргалджээ. Бүр захиралдаа би хөдөлмөр хамгааллын хууль дүрмийг мэдэхгүй миний зааварчилга өгч байгаа нь болж байгаа юм уу гэсэн асуудал тавьж байсан боловч шийдэж өгөөгүй гэнэ. Бригадын дарга Мэндбаяр ч мөн адил надад байгууллагаас ажилчидад албан ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх аюулгүй ажиллагааг яаж хангах талаар үүрэг болгосон юм байхгүй гэж үгүйсгэжээ. Төрийн албанд хариуцлага хүлээх хүн олдодгүй байхад хувьцаат компанид ч аргагүй биз дээ. Эцэст нь нэгэн монтёр эрүүл мэндээрээ хохироод үлджээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших