Нууц мэдээллийн уурхай

С.Паушок , “Иточу” корпорацийн 1.2 тэрбум иений санхүүгийн луйвард “Голомт” банк ашиглагдсан уу ?-1

Нийтэлсэн: 2015-03-23 02:04:22

“Алтан Дорнод Монгол” компаний захирал С.Пуашок гэж орос-жүүд сайн эр байсан. Монголын алтаар баахан тоглоод хилээр зугтан гарсан энэ нөхөр Японы алдарт “Иоточу” корпароцитай холбоотой байсан төдийгүй сэжиг бүхий зорилгоор олон тэрумын иены эргэлдүүлж  үүнд “Голомт” банк холбогдсон ноцтой хэрэг байдаг. Энэ явдал 2007 онд болсон агаад үр дагавар нь одоо болтол үргэлжилж байна. Голомт банк нь тухайн оны 7-р  сарын 5-ны өдөр “Алтандорнод Монгол”-ын хүсэлтээр  дараах 5 аккредитивийн гэрээ байгуулжээ. Үүнд:
-6050/ ZLT/07, гэрээний №АГ0100080001, дүн 295.168.499.000 иен,
-6052/ ZLT/07, гэрээний №АГ0100080002, дүн 426.683.592.000 иен.
-6054/ ZLT/07, гэрээний №АГ0100080003, дүн 335.393.651.000 иен.
-6056/ ZLT/07, гэрээний №АГ0100080004, дүн 403.804.565.000 иен,
-6059/ ZLT/07, гэрээний №АГ0100080005, дүн 321.309.956.000 иен буюу .нийт 1.7 тэрбум иений дүнтэй дээрхи аккредитивийг Япон улсын Токио Мицубиши банкаар дамжуулан Иточу корпорацид нээх гэрээ байгуулжээ. Уг  аккредитивын дагуу “Алтан Дорнод Монгол” нь Японы алдарт корпорациас уул уурхайн машин механизм худалдан авах байж.  Хэлцлийн дагуу аккредитив нээгч банкаар Голомт банк, аккредитив нээлгэгчээр “Алтандорнод Монгол”, төлбөр хүлээн авагчаар буюу бенефицараар Япон улсын “Иточу” корпораци оролцсон ба энэ нь Олон улсын худалдааны танхимын Банкны техникийн хорооноос боловсруулан гаргасан 1993 оны Аккредитивийн нэгдсэн журамд нийцсэн байж. Төлбөр хариуцагч буюу нь “Алтандорнод Монгол” нь аккредитивийн дүнгийн 1.5 % иений шимтгэлийг нэг удаа төлж, аккредитивийн нөхцөлд заагдсан барааны төлбөр гүйцэтгэх өдрөөс 3 хоногийн өмнө төлбөрийн эх үүсвэрийг банкин дахь аккредитивийн эх үүсвэрийн дансанд төвлөрүүлэх, гэрээний 2.5-д заасан хугацаанд төвлөрүүлээгүй тохиолдолд хоногийн 0.06 хувийн алданги тооцож төлөх, хугацаа хэтрүүлсэн алдангийг ам доллараар тооцож төлөх  үүрэг хүлээж. Хүлээсэн үүргийн баталгаа болгож нийт 15 ширхэг  ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл,  уул уурхайн зориулалттай 39 ширхэг машин механизм,  Сонгинохайрхан дүүргийн нутаг Рашаантанд байрлах нефть боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай 13 дуусаагүй барилга байгууламж,  нефть боловсруулах үйлдвэрийн зориулалттай 690000 мкв газар ашиглах эрх гэрчилгээ, ажилчдын тосгоны 42 ширхэг дуусаагүй барилга байгууламж гээд С.Паушок нь бараг өөрт байгаа бүхнээ барьцаалжээ. “Голомт” банкаар нээлгэсэн  аккредитивууд нь баталгаагүй, буцаан үл дуудах, эх үүсвэргүй байсан гэнэ. Аккредитивийн гэрээнд зааснаар Голомт банк дээрх аккредитивуудыг нээсэн тухай мэдэгдлийг “Токио Мицубиши” банк руу свит сүлжээгээр явуулж. Ингээд “Голомт” банк нь аккредитивийн нэгдсэн журамд заасан үүргээ биелүүлсэн боловч арлын Японд гэнэтхэн шал өөр нөхцөл байдал үүсэх нь тэр. “Иточу” корпораци нь “Алтандорнод Монгол” болон  “Востокнефтгаз” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг Япон улсын худалдааны Арбитрын холбоонд гаргажээ. Япон улсын худалдааны Арбитрын холбоо нь Иточу корпорацийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэх явцад ханган нийлүүлэгчдийн нэг болох ОХУ-д байршилтай “МОПС-Бизнес ЛТД” гэх компани  нь офшор бүс болох Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй байсныг тогтоож. Мөн уг компаниас ямар ч барааг худалдан авагчид хүргүүлээгүй байжээ. “Бодит байдал дээр Голомт банкаар дамжин төлбөр тооцоо нь хийгдсэн гэрээний дагуу нийлүүлэгдэх ёстой байсан тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын хилээр ч орж ирээгүй, “Алтандорнод Монгол” буюу худалдан авагч тал энэ төлбөрүүдэд ямар ч эд хөрөнгө хүлээж аваагүй” хэмээн тус компаний одоогийн захирал Т.Ганболд баталж байна.  “Иточу” корпораци нь дээрхи төлбөрийн дагуу нийлүүлэгдэх машин техник, тоног төхөөрөмжийн төлбөр захиалгыг ОХУ болон Украйны машин техник үйлдвэрлэгч компаниудад өгсөн гэдэг тайлбар хийдэг боловч тэдгээр нь бодит машин техник худалдах, худалдан авах зорилгыг угаасаа анхнаасаа агуулаагүй, зөвхөн худалдааны болон аккредитивийн гэрээгээр халхавчлан ОХУ-ын компани хувь хүмүүст мөнгөн хөрөнгийн санхүүжилт өгөх санхүүгийн үйл ажиллагаа байсныг Япон улсын худалдааны арбитрын шүүх тогтоожээ. Ийнхүү С.Паушокын Орос дахь эзэддээ “татвар төлсөн” эсвэл улс дамнасан санхүүгийн луйвардаа “Голомт” банкыг ашигласан байж магадгүй том хэрэг дэгджээ. /үргэлжлэл бий/



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших