Нууц мэдээллийн уурхай

Улаан талбай дахь Монгол офицерууд

Нийтэлсэн: 2015-03-18 13:08:42

Монголын морьт цэрэг 1237 онд Москваг шатаасан. Өдгөө Монголын зэвсэгт хүчний төлөөлөл дэлхийн 2-р дайны ялалтын 70 жилийн ойн баярт параданд оролцохоор албан ёсоор уригдаад байна. Энэ нь Оросын дээрэнгүй зан нэлээд буурсаны шинж юм. Баруун талаас наашаа гэх хүнгүй болохоороо зүүн тийшээ эргэж хуучин андаа эцсийн мөчид гэнэт санажээ. Ялалтын баярт хамаг байдгаараа тусалж байсан биднийг “мартах” шахсан нь нэг биш удаагийнх юм. 50 жилийн ойн баярт биднийг тас  мартаад хөөрхий Очко Ерөнхийлөгч маань бараг л хэл ам хийж байж очиж байсан. Орос нь техникжсэн, зохион байгуулалт сайтай Германы аугаа армийн өмнө өвдөг сөхрөх шахаж байхад зээлээр биш сэтгэлээрээ тусалж байсан ганцхан улс нь БНМАУ байсан. Тухайн үед Монголоос цэргийн агт морьд, хонь үхэр, ноос ноолуур, мах сүү, никель хөнгөн цагаан  тасралтгүй урсаж байлаа. Танк нисэх онгоцны эскадрилын түүхийг бүгд мэднэ. Улаан армийн дээд зэрэглэлийн генерал офицеруудад найрамдалт Монголоос ирж байгаа дулаан хувцас, мах зэрэг нь тансаг хэрэглээнд тооцогдож жирийн цэрэгт бараг хүрдэггүй дээгүүрээ идэгдээд дуусдаг байжээ. Энэ талаар Улаан армийн цэргийн прокурорын газарт “ах дүү БНМАУ-аас ирсэн тусламжийн барааг идэн шамшигдуулсан хэрэг” гээд бөөн материал байдагийг Оросын цэргийн түүхчид сөхөж байна. Сталинградын хатуу тулааны үед буу, сумнаас илүүтэйгээр Монголоос ирсэн адуу хонины мах, нэхий дээл, эсгий гутал, бээлий аминд орж байсныг олон ахмад дайчдын дуртгалаас уншиж болно. Улаан армийн дайны турш хэрэглэсэн таван морины нэг нь монгол адуу, таван шинелийн нэг нь монгол ноосоор хийгдэж байсан. Өдгөө энэ тусламжийг их зант Орос мартсан. Ялалтын 70 жилийн ойн баярт монгол цэрэг жагсах болсон тухай Оросын хэвлэлүүдэд монголчууд 1237 оноос хойш анх удаа Москвад хөл тавих нь хэмээн шуугиж байна. Хэрвээ түүх яривал өвөг дээдэс маань морин туурайгаараа 1381, 1480 онд Москваг ахин дэвсэлж байсан юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших