Нууц мэдээллийн уурхай

Монголын Зэвсэгт хүчний яруу алдарт баярын мэндийг хүргэе

Нийтэлсэн: 2015-03-18 01:56:34

Монголын төрт ёсны 2000 гаруй жилийн түүх нь бүхэлдээ цэргийн түүх юм. Монгол цэрэг төр, цэргийн алба нэгдмэл үйл ажиллагаатай бөгөөд хамгийн хүчирхэг, хамгийн их дэг журамтай, хууль дүрмийг чандлан биелүүлдэг байсныг түүх гэрчилнэ. Энэ ч чанараараа цэргийн алба хаасан хүнийг төрийн албанд авч түшмэл болгодог, цэргийн алба хаасан хүнийг улс төрийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрдөг гээд нилээд улс орны ашиг сонирхол төрийн өндөр ёс суртахууныг агуулсан уламжлалыг үргэлжлүүлж байна. Төрөөс төрийн албыг чадваржуулах, зөвхөн хуулийн хүрээнд ажилладаг байх хатуу шаардлагыг тавьж нилээдгүй олон журам, заавар, зөвлөмж гаргаж төрийн албан хаагчид, төрийн байгууллагуудын ажлыг дүгнэж хэвшээд байна. Ард түмэн маань цэргийн хуаранд явж, цэгц журмын нөхөр болсон юм, цэргийн алба эрдмийн алба, цэрэг хүний үг цэцэн бөгөөд шулуун, цэргийн алба тэсвэр хатуужлын сургууль гэж хэзээнээсээ ярьж хэвшин төрийн албаны мөн чанаруудыг илэрхийлсэн байдаг. Өдгөө  дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх батлан хамгаалах зардал нь ДНБ-ний 0.,98 хувьтай байна. Үүнийг  2 хувьд хүргэх зорилт тавиад байгаа аж. Зэвсэг техникийн шинэчлэлийн хувьд бид зэвсэглэлдээ хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ-ын зэвсэг техникүүдийг ашиглаж байна. Эдгээр зэвсэг техникүүдийн зарим нь ОХУ-ын зэвсэглэлээс хасагдсан. Сүүлийн үеийн дайн, байлдааны явцаас сургалт, дүгнэлт хийхэд зэвсэг техник хуучирсан гэдэгтээ гол нь биш, яаж чадварлаг ашиглаж хэрэглэж байна гэдэгтээ гол мөн чанар нь байна гэж Монголын цэргийн шинжээчид дүгнэж байгаа. Хэдийгээр хоёр хөрш манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хүндэтгэхээ амлаж байгаа ч олон улсын харицлааны түүхэнд “үүрд орших эрх ашиг” гэж байдаггүй. Цэргийн гаднах заналхийллээс илүүтэйгээр дотоодод улс орныг хамарсан үймээн самуун дэгдээх, нийгмийг тогтвортгүй болгох, цагаач болон өөрийн талыг баримтлагсадыг дэмжих нэрээр манай улсын дотоод хэрэгт оролцох замаар тусгаар тогтнолд аюул учруулах ажиллагааг Орос, Хятадын зүгээс явуулах аюултай юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших