Нууц мэдээллийн уурхай

Удган эмэгтэйгээс “Ачлалтрейд”, “Авзагатрейд” зэрэг 500 гаруй компани 214 тэрбумын хуурамч НӨАТ-ын падаан худалдан авчээ-1

Нийтэлсэн: 2015-03-11 07:23:33

Монголын татварын албыг сандаргаж донсолгосон хуурамч НӨАТ-ын падааны хэрэг манджээ. 45 настай, багш мэргэжилтэй удган эмэгтэй 500 гаруй компанид бараа бүтээгдэхүүн борлуулсан мэтээр  компаний нэрийг бичиж НӨАТ-ын падаан дээр тамга тэмдгийг даран хуурамчаар үйлдэж нийт 214 тэрбумын бараа бүтээгдэхүүн борлуулалт хийсэн мэтээр зарсаныг худалдан авсан аж ахуйн нэгжүүд татварт тайлагнажээ. Үүний улмаас дээрхи компаниуд 12.3 тэрбумынн татвар төлөлгүй зайлхийсэн байсан нь илэрч. Хуурамч НӨАТ-ын падааны наймааны “загалмайлсан эх” нь 1996 онд Эрүүгийн хуулийн 175 –р зүйлийн 1-ийн 2, 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн ондоо Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, 1997 оны 10-р сард Чингэлтэй дүүргийн шүүхийн 629 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ч Өршөөлийн хуулиар суллагдсан,  2011 оны 6-р сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 6 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Д.Х гэдэг эмэгтэй байжээ. Тэрээр :
- 2012 онд “Алтайнжаргалант өргөө” компаний 137 ширхэг падаан дээр 98 аж ахуйн нэгжид 13.0 тэрбумын, “Энх-Амьдаа” компаний 130 ширхэг падаан дээр 82 аж ахуйн нэгжид 22.9 тэрбумын, “Болорбюти” компаний 31 ширхэг падаан дээр 26 аж ахуйн нэгжид 7.7 тэрбумын,
- 2012-2013 онд “Аврасиа” компаний 632 ширхэг падаан дээр 295 аж ахуйн нэгжид 94.7 тэрбумын,
- 2013 онд “Ньюхэритаж” компаний  261 ширхэг падаан дээр 142 аж ахуйн нэгжид 31.9 тэрбумын, “Эйнако”-ийн 32 ширхэг падаан дээр 1 аж ахуйн нэгжид 47.9 тэрбумын гэх мэтээр 500 гаруй компанид 214 тэрбумын хуурамч НӨАТ-ийн падаан
зарсан нь тогтоогджээ. Энэ хэрэгт олон компаний захирал, ерөнхий нягтлан нар сэжигтнээр татагдан байцаагдаж.  “Жинхэнэ Уянга” компаний захирал Ц.Жигжиддорж, “Анандын зам” компаний гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ, “Ануд Номин” компаний захирал Г.Дашдулам, “Дархан-Алдар” компаний Ч.Гэрлээ,”Немон” компаний Г.Эрдэнэцогт, “Авзагатрейд” компаний ерөнхий нягтлан бодогч С.Баяржаргал, “Хангай Сервис” компаний захирал Т.Энхжаргал, Оюутолгойд түүхий эд нийлүүлдэг “Ай Ми Эм Ви” компаний захирал Ё.Мөнх-Амгалан зэрэг олон захирал нягтлан бодогч сэжигтнээр дуудагдан байцаагджээ. Тэд бичигдсэн үнийн дүнгийн 2 хувиар тооцон хуурамч НӨАТ-ийн падаан худалдан авсанаа хүлээж.  Бусад захирлууд бүгд сэжигтнээр дуудагдан байцаагдаж байхад ганцхан “Ачлал трейд” компаний хангамжын менежер Ц.Мэндбаяр гэрчээр дуудагдан байцаалт өгчээ. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...Миний бие 2000 оноос хойш “Ачлал трейд” ХХК-д хангамж хариуцсан менежерээр одоог хүртэл ажиллаж байна... 2013 оны эхээр Толгойт өртөөний наахан талд байдаг арматурын төмөр зардаг газраас очиж арматурын төмөр тал бүрээс хүнээс бага багаар худалдан авсан бөгөөд тэр үед нэг хүнээс бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодон Ньюхэрита ХХК-ийн падааныг худалдан авсан юм. Тухайн үед бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодоод 8 сая төгрөг өгсөн. Одоо нэр утасыг нь мэдэхгүй байна. Аврасиа компаний нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хувьд Ньюхэритаж ХХК-ийн падаан авсан хүнээс худалдан авсан тухайн үед бичсэн үнийн дүнгийн 2 хувиар бодож авсан...” гэсэн мэдүүлэг өгчээ. Манай сайт хэрхэн НӨАТ төлөгч компани байгуулдаг, тэр компаниа хоорондоо хэрхэн худалддаг, хуурамч НӨАТ-ын падааныг ямар компани хэчнээн төгрөгөөр худалдан авсан зэргийг үргэжлүүлэн тодорхой мэдээлнэ./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших