Нууц мэдээллийн уурхай

“Зэлэм” компаний Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нар гэмт хэргийн замаар олж авсан орддоо “Берун майнинг”-аар 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэжээ-2

Нийтэлсэн: 2015-03-11 02:46:41

Өдгөө “Берун майнинг” нь уг нүүрсний ордыг ихээхэн хэмжээний хөрөнгө гаргаж байж нээн илрүүлсний хувьд цаашдаа өөрсдөө дахин хөрөнгө гарган 5261X талбайд олборлолт  явуулж өөрт учирсан хохирлоо уурхайг ашигласнаас бий болох орлогоороо хохирлоо барагдуулах боломжтой гэж үзээд  “Зэлэм”-ийн нэр дээр байсан 5261X тусгай зөвшөөрлийг сэргээн өөрсдийн нэр дээрээ авахаар АМГ-д ханджээ. Энэ тусгай зөвшөөрлийн түүхийг сөхөхөд Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг анх Оюутолгой ХХК-нд олгогдсон аж. Дараа нь мөн хэлтсийн даргын 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Зэлэм ХХК-нд шилжүүлсэн байжээ. Харин АМГ нь  хөрнгө гаргаж хайгууль хийсэн нь тэр хоёр компаний хоорондын асуудал тул АМГ-д хамаагүй гээд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзаж. “Берун майнинг”  нь нэг бол өөрөө санаатай эсвэл илтэд болгоомжгүй байдлаасаа байдлаасаа хохирсон гэж үзээд тэр нь “бидэнд хамаагүй” гэжээ. Ийнхүү нөөц нь тогтоогдсон бэлэн орд эзэнгүй үлдэж байгаа нь улстөр бизнесийн хүрээнийхний шүлсийг гоожуулаад эхэлжээ. Энэ хэргийн ерөнхий дүр зураг нь ийсэрхүү аж.

1. Саусгоби сэндс ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр Зэлэм ХХК-нд шилжүүлэн олгосон;
2. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын
хэлтсийн дарга асан[Л.Даваацогт нар хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэнээр тусгай зөвшөөрлийн дээрх шилжүүлэг хийгдсэн;
3. Зэлэм ХХК-ийн захирал асан Ш.Бат-Ирээдүй, хувьцаа /47%/ эзэмшигч асан С.Жаргалсайхан нар хээл хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон;
4.Тусгай зөвшөөрлийн шилжүүлэг хийгдсэн үйлдэлд Д.Батхуяг, Л.Даваацогт, Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нарын гэм буруутай нь шүүхээр тогтоож, зохих ял шийтгэгдсэн;
5. Зэлэм ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эзэмших эрх шүүхийн хүчин төгөлдөр 70 дугаар шийтгэх тогтоолын үндсэн дээр 2013 оны 10 дугаар сарын 30-нд хүчингүй болсон; Мөн Зэлэм ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий газарт 42,867,979 тонн чулуун нүүрсний нөөц тогтоогдсон; Берун майнинг ХХК нь Зэлэм ХХК-ийн хувьцааны 53 хувийг эзэмшиж байгаад хожим 100 хувь эзэмших болсон; 6.Гэмт хэргийн замаар олсон тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах зардал гаргуулах, компанийн хувьцаагаа худалдаж залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар Берун майнинг ХХК гомдол гаргасны үндсэн дээр Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн,
7. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдсэн хайгуулын ажилд Берун майнинг ХХК-иас гарсан зардал болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч ашигт малтмал /нүүрс/ олборлох үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл эзэмшигч Зэлэм ХХК-ийн толгой компани болох Берун майнинг ХХК-ийн олох байсан орлогын талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ. Шинжээчийн дүгнэлтэд, Зэлэм ХХК-иас өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийгээгүй харин Берун майнинг ХХК-иас шууд болон шууд бусаар 39,780,070,183 төгрөгийн санхүүжилт авч
хайгуулын ажилд зарцуулсныг тогтоожээ.
8. Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1099 дүгээр тогтоолоор Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо, Ш.Бат-Ирээдүй, С.Жаргалсайхан нар урьд буюу Д.Батхуяг, Л.Даваацогт нартай хамт эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн учир Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг үндэслэсэн байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших