Нууц мэдээллийн уурхай

“Сентерра гоулд” хэзээ ч олборлосон алтаа Монголбанкинд тушааж байгаагүй

Нийтэлсэн: 2015-03-02 01:39:03

Одоогоос долоон жилийн өмнө Бороогийн алтны ордыг цөлмөөд дуусгасан “Бороогоулд” гэж компани нь  бас л өнөөдрийх дураараа аашилж байсан. Толгой компани болох “Сентерра гоулд” нь Монголын Засгийн газартай 1998 онд “Тогтвортой байдлын гэрээ” байгуулсан нь 2013 онд арайхийн дууссан. 42 тоннын алтны нөөцтэй Бороогийн үндсэн ордыг тавхан жилийн дотор цөлмөхдөө нэг ч гр алт Монголбанкинд тушаалгүй бүгдийг нь экспортлосон байдаг. Энэ талаар тухайн үед Монголбанкныхан “Бороогоулд”-той байгуулсан Тогтвортой байдлын гэрээний монгол эхэд нь алт экспортлох талаар Монголбанктай зөвшилцөнө гэж заасан байдаг боловч энэ заалт нь англи эхэд нь ороогүй. Хэрвээ гэрээний англи монгол эх зөрвөлл англи хэл дээрхи эхийг баримтална гэж заасан байдаг тул “Бороогоулд” нь олборлосон алтаа Монголбанкинд тушаадаггүй” хэмээсэн арчаагүй тайлбар өгч байсан. “Сентерра гоулд”-ын охин компани болох “Бороогоулд” нь олборлосон бүх алтаа гадагшаа гаргасан. Үүнээс болж тухайн үед Монгол Улсын Эрдэнэсийн сан багаар тооцоход 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжоо алдаж байжээ. Энэ талаар өдгөө ч гэсэн гадныханд зүтгэдэг “Бороогуолд” компаний Засийн газартай харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Сандаг нь тухайн үед ийн тайлбарлаж байсан :
-Яагаад Монголд ашиггүй гэрээний заалтыг үндэслэж байна вэ ?
-Засгийн газартай байгуулсан Тогтвортой байдлын тухай гэрээний зарим заалт англи монгол эхэд ялгаатай байдлаар туссан. Олборлосон алтаа Монголбанкинд тушаах заалт монгол эхэд байдаг ч англи эхэд нь байдаггүй. Манайх бүх алтаа гаргаад дэлхийд нэр хүндтэй “Жонсон Мэтью” компанид өгдөг. Тэднийх цэвэршүүлээд дэлхийн зах зээлд гаргадаг. 2000 онд Тогтвортой байдлын тухай гэрээний 2.3 дахь заалтад “төслийг хэрэгжүүлэгч компани нь олборлосон алтаа чөлөөтэй экспортлож болохыг Сангийн сайд үүгээр нотолж байна” гэсэн өгүүлбэр нэмэгдсэн. Энэ нэмэлт англи монгол хоёр эхэд хоюуланд нь бий. Харин “компани алт экспортлох асуудлаар Монголбанктай тусгайлан гэрээ байгуулж ажиллана” гэсэн заалт англи эхэд байхгүй. Мөн хэрвээ гэрээний талаар маргаан гарвал англи эхийг баримтална гэсэн заалт англи монгол хоёр эхэд бий. Иймд бид гэрээний дагуу л алтаа экспортлож байгаа хэмээн даажигнасан хариулж өгч байжээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших