Нууц мэдээллийн уурхай

“Эрдэнэс Таван Толгой” компаний зөвлөх үйлчилгээ авсан “түүхийг” сөхөхөд…

Нийтэлсэн: 2015-02-27 12:30:52

Энэ компанийг тойрсон хэл ам нь голдуу гадныхантай холбоотой байдаг.  Манай “ухаалаг”  Засгийн газрын төлөвлөгөө ёсоор 2016 онд буюу хоёрхон жилийн дараа олборлолтын хүчин чадалдаа хүрч жилдээ 20 сая хүртэл тонн нүүрс экспортлох байж. Тэгээд сайн чанарын нүүрсийг 50 жилийн турш нийлүүлэн Монгол улс болон монголчуудаа доллароор дарах нэг ёсны ирээдүйн “саалийн үнээ” болох байлаа. Гэсэн ч одоогийн байдлаар урд хөршийн “Чалко”-д тавьсан өр, компаний удирдлагын урагшгүй менежмент, Засгийн газрын арчаагүй байдлаас болоод саалийн үнээ болох нь бүү хэл компани өөрөө “тэжээлгэгч” болсон. Засгийн газрын тогтоолоор олборлолтыг тодорхой хугацаанд гэрээт компаниар гүйцэтгүүлэхээр заасан нь гадныхан  даврах эх үндсийг тавьж өгчээ. Ингээд “Макмахон Монгол”, Германы “Оперта” гэдэг хоёр компаний хамтарсан концерсиум шалгарсан ч герамнчууд яагаад ч юм гэрээнээсээ татгалзсан . Харин үлдсэн ганц нь болох “Макмахон Монгол” нь “Эрдэнэс Таван Толгой”-д “эрхлэх шиг” болж. Тэд өөрийн төлөлөгч гэгдэх “Ти Ти Жи Си Өү” гэдэг хэл хугарам урт нэртэй ахин нэг компани байгуулж олборлолтоо хийлгэсэн нь хариуцлага эзэнгүйдэх тал руугаа хэлбийжээ. Урт нэрт олборлогч нь “Эрдэнэс Таван Толгой” нь эд хөрөнгөд хүртэл эзэн суусан болох нь саяхан илэрсэн гэнэ. Анх “Эрдэнэс Таван Толгой” байгуулахад үндсэн хөрөнгөнд нь бүртгэлтэй байсан 31.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж гадны олборлогчийн мэдэлд орсон төдийгүй үүнийгээ ТӨХ-ноос тас нуусан байжээ. Ном журмын дагууд зөвшөөрөл авах ёстой байсан ч таг дараад өнгөрч. Мөн урт нэр олборлогчдоо зуучлал хүртэл хийж өгчээ. “Моннис интернэйшнл” компаниас 46.4 тэрбумын уул уурхайн машин механизм худалдан авснаа шууд олборлогчидоо шилжүүлсэн гэнэ. Энэ мэтээр “Эрдэнэс Таван Толгой” нь гадныханд дөрлүүлж гадаад зөвлөхгүйгээр ганц ч үйлдэл хийж чадахгүй болтлоо “доройтсон” болохыг нотолсон явдал ар араасаа гарч. Байгуулагдсанаасаа хойш нийтдээ гадаадын 10 компаниас “зөвлөх үйлчилгээ” авсан бөгөөд тэдгээрээс хоёр нь ямар ч гэрээгүй байсан гэнэ. Ямар үйлчилгээ үзүүлсэн нь үл мэдэгдэх “ETT lawyers” компанид зүгээр л 3.6 тэрбум төгрөг өгчихөж. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад төлбөрийг нь бүрэн төдийгүй бүр илүү олгодог гэнэ. “IARUDU” гэдэг зөвлөх компани гэрээний үүүргээ биелүүлээгүй байхад хөлс нь болох 405 сая төгрөгийг бүрэн олгосон бол “Norwest corporation”-д гэрээнд зааснаас 277 мянган доллар, мөн “PriseWaterhous Coopers Audit LLC” гэдэг аудитын компанид 76 мянган илүү төлж баярхсан байжээ.
 

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших