Нууц мэдээллийн уурхай

“Эрдэнэт” үйлдвэр Эрдэнэтийн эмч нарыг “авилгалаар” айлгадаг

Нийтэлсэн: 2015-01-26 02:05:48

Эрдэнэт үйлдвэрт оросууд дархан эрхтэй  дургиж байхад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн бүр амь насаа алдсан монгол ажилчид тэтгэмж нөхөн төлбөрөө ч авч чаддаггүй гэнэ. Учир нь захиргаа нь аль болохоор өгөхгүй гэж элдэв арга саам хайдаг. Тухайн ажилтан мэргэжлээс шалтгаалах өвчнөөр /МШӨ/-өөр нас барсан эсэхийг задлан шинжилгээ хийж байж тогтоодог. Тэгвэл Эрдэнэтийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь “МШӨ-өөр нас барсан гэсэн дүгнэлт гаргах юм бол хахууль авсан гээд шүүх цагдаад өгнө гэж танай дарга нар айлгадаг” гэж шалтаглаад задлан шинжилгээ хийж өгдөггүй хэвээрээ л байна. Хэрвээ үйлдвэрийн ажилтан МШӨ-өөр насбарсан нь тогтоогдвол ар гэрт нь 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг өгөх журамтай тул үйлдвэрийн дарга нар энэ мөнгөндөө гар татаад сүйд болдог гэнэ. Эрдэнэтийн Барилга засварын цехэд тасралтгүй 19 жил ажилласан Н.Э гэдэг будагчин эмэгтэй хүнд хортой нөхцлийн улмаас хөдөлмөрийн чадвараа  2002 онд 60 хувь, 2004 онд 65 хувь сүүлдээ 75 хүртэл алдаад удалгүй нас баржээ. Нас барах хүртлээ МШӨ-ний хяналтанд эмчлэгдэж байсан гэнэ. Эрдэнэт үйлдвэр бензолтой будаг их хэрэглэдэгээс будагчид маш гүн хорддог байж. Талийгаач ажиллаж байх үедээ нэг хүүхэд төрүүлсэн нь амьгүй, чих хамаргүй гарсан гэж нөхөр нь баталжээ. МШӨ-өөр нас барсныг нь тогтоолгохоор Бүсийн оношлогоо эмчилгээний төвд задлан хийж өгөхийг хүсэхэд цаадуул нь “танай дарга нараас айгаад байна” гээд халгаасангүй. “Хос чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч нь амралтын өдөр гээд талийгаачийг үзэхээс цааргалан ердийн өвчнөөр нас барсан гэсэн тодорхойлолт бичиж өгч. Үүнийг нь үндэслэн Хөдөлмөр эрүүл мэндийн төв нь МШӨ-өөс шалтгаалгүй гэж батласнаас талийгаачийн гэр бүл нөхөн төлбөрөө авч чадахгүй одоо хүртэл хөөцөлдөж явна. Харин Эрдэнэт үйлдвэрийн хүн муутай дарга нар талийгаач МШӨ-өөр нас барсан эсэх нь задлан шинжилгээгээр батлагдаагүй тул үйлдвэрийн зүгээс нөхөн төлбөр өгөхгүй гээд буруу хараад суучихдаг гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших