Нууц мэдээллийн уурхай

“А-Жет” компани “номхорч” МИАТ-д 610 сая төгрөг төлөх болжээ

Нийтэлсэн: 2015-01-19 01:45:39

Үндсэний агаарын тээвэрлэгч гэдэг цолыг сайд асан А.Гансүхээс хүндэтгэлтэй авч байсан МИАТ дэлхийд байхгүй өндөр үнээр шатахуун худалдан авдаг. Энэ нь компаний асар их алдагдлын үндсэн шалтгаан болдог аж. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Бат хуучин албандаа буюу МИАТ компаний Бодлого төлөвлөлтийн  газрын даргаар ирсэний өнөдр үнэтэй шатахуун нийлүүлдэг компаниудын эсрэг “дайн зарлагдсан”. Шатахуун нийлүүлэгч компаниуд аманд орсон үнээ хэлдэг, элдэв нөхцөл тулгадаг, боодог хаадаг, дуртай үедээ гэрээгээ зөрчдөг нь өнгөрсөн оноор дуусгавар болж байгаа гэнэ. “Шинэ эргэлт”-ийн бодлого хамгийн түрүүнд “А-Жет лимитед” компаниий нүүр царайг илчилж. МИАТ нь “агаарын хүлгийн Жет А-1” шатахуун худалдан авах гэрээг “Магнай трейд” компанитай байгуулж. Харин “А-Жет лимитед” нь шатахууныг нийлүүлэгч компаний агуулахаас тээвэрлэж хадгалах, нисэх буудалд сумлагчид хүргэх үүрэг хүлээн гэрээ байгуулж ажиллажээ. Гэтэл нийлүүлэгч компаниас 4026.4 тонн шатахуун хүлээн авсан “А-Жет лимитед” нь МИАТ-д түүнээсээ 3768.1 тонныг нь өгчээ. Үлдэгдэл шатахуунаа нэхэхээр “Магнай трейд” компаний савнаас гарахгүй байна гэсэн хачин хариу өгдөг болж. Нэгэнт шатахуунгүй суух аюул нүүрлэсэн тул арга буюу “Мэргэ ван” компаниас нэг тонныг нь 1, 7 саяар, тээвэрлэлт хадгалалтыг нь “Сод Монгол” компаниар нэг тонныг нь 31.9 мянган төгрөг төлөн байж хийлгэн хохирчээ. Уг нь “А-Жет лимитед” компани нэг тонныг нь 16.6 мянган төгрөгөөр тээвэрлэхээр тохирсон ч гэрээгээ биелүүлээгүйгээс МИАТ нь өндөр үнээр шатахуун нэмж худалдан авсан тээвэрлэсэн гээд ганцхан гэрээнээс болж 529 сая төгрөгөөр хохирчээ. Мөн “Мэргэ ван” компаниас авсан шатахууны гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн тул давхар 80 сая төгрөгөөр хохирсон гэнэ.  “А-Жет лимитед” компани гэрээний үүргээ санаатай болон санаагүй аль нэг байдлаар зөрчиж МИАТ-ыг зориуд хүнд байдалд оруулсаныг янз бүрээр таамаглаж байна. Зарим нь “А-Жет лимитед” компаний гүйцэтгэх захирал Л.Нямбаярын ээлжит шахалт гэсэн бол нөгөө хэсэг нь МИАТ-ыг дээрэлхээд шатахуун өндөр үнээр шахаад сурчихсан хэдэн компаниудын далд тохироо гэнэ. Нэг нь шатахуунаа өгөхгүй байхад МИАТ арга буюу нөгөө компаний аманд багтаж хэлсэн үнээр нь авахаас өөр аргагүй байдалд ордог. Ийнхүү шатахуун импортлогч хэдэн компаниуд МИАТ-ыг дээрэлхээд сурчихсан гэдгийг энэ явдал харуулжээ.  Харин өдгөө МИАТ алдагдлаа нөхөн төлүүлэхээр болсон аж.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших