Нууц мэдээллийн уурхай

Д.Баясгалан, М.Зоригт vs Л.Болд-1

Нийтэлсэн: 2015-01-15 04:20:17

 “Бодь групп” болон “Голомт” банкны үүсгэн байгуулагчдын хооронд дэгдсэн өмчийн маргаан одоо болтол дуусаагүй аж. Өнгөрсөн оны өдийд үүсгэн байгуулагчид болох Лу.Болд, Д.Баясгалан нар  удаан үргэлжилсэн маргаан тэмцэлдээ цэг тавин тохиролцоонд хүрч хөрөнгөө хуваах гэрээ байгуулж байсан. Лу.Болд “Бодь” цамхагаас авсан бол  Д.Баясгалан болон УИХ-ын гишүүн нарт “Голомт” банк нь бүтнээрээ үлдсэн. Харин “Бодь”-оор овоглодог олон компани хэний мэдэлд очсон талаар хөрөнгө хуваах үед тодорхой яригдаагүй. Тэдний хөрөнгөө хувааж авах үйл явц одоо л нэг юм дуусаж байх шиг. “Бодь” цамхагт байсан “Голомт”-ын АТМ-ыг саяхан арай гэж хөөж гаргасан гэсэн. Ингээд нэг юм дууслаа гэсэн үгүй бололтой. Цаанаа нь бас нэг том хөрөнгө үлдсэн нь “Бодь” гэдэг нэр аж. Түүх сөхвөл “Бодь интернейшнл” компанийг 1996 онд байгуулжээ. Удалгүй томорч охин болон хараат компаниудаа оруулан “Бодь групп” нэрээр үйл ажиллагаа явуулж олонд хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа танигдсан. “Бодь интернейшнл” ХХК-ний дүрэмд компаниудынхаа нэгдлийг “Бодь групп” гэж тусгаснаас гадна “Оюуны өмчийн газраас олгосон “Бодь групп” барааны тэмдгийн улсын гэрчилгээг бас эзэмшдэг.  “Бодь групп”-ийн хувьцаа эзэмшигчид бүх хөрөнгөө хуваан “эвээр салсаны” дараа Д.Баясгалан нь Лу.Болдынхоо уурыг хүргэсэн нэгэн үйлдэл хийжээ. Тэрээр энэ онын эхээр тусдаа “Бодь групп” гэдэг компанийг үүсгэн байгуулчихсан гэнэ. Бүр хоёр жилийн өмнө нууцхан нэрийн баталгуужуулалт хүртэл хийлгээд авсан байж. Үүнийг мэдэнгүүтээ  УБЕГ дээр л зогсоосон агаад Д.Баясгалан өөрийн шинээр үүсгэн байгуулсан “Бодь групп” компаний бүртгүүлэхээр УБЕГ-д удаа дараа хандсан ч дарга Ц.Пүрэвдорж нь “хуульд заасан үндэслэлээр” удаа дараа татгалзсан гэнэ. Энэ хооронд нь Л.Болдын  тал самбаачлан хөдлөөд “Бодь групп” гэдэг компани байгуулан Л.Болдхуяг гэдэг хүний нэрээр  улсын бүртгэлд бүртгүүлчихжээ. Эсрэг тал нь өөрөөс нь өрчихсөн тул Д.Баясгаланг тэдэнтэй болон хажуугаар нь УБЕГ-тай зад заргалдаж байна. Энэ хэрэгт ШӨХТГ хүртэл оролцож ахлах байцаагч Ж.Очирхуяг  “Бодь групп” гэдэг нэрийг хамгийн анх бүртгүүлсэн “Бодь” компанид олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж. Үүнийг УБЕГ шүүрч аваад Д.Баясгалангийн “Бодь групп”-ийг бус харин Лу.Болдын ах Л.Болдхуягийн үүсгэн байгуулсан “Бодь групп” компанийг улсын бүртгэлд бүртгэжээ. Гурван хувьцаа эзэмшигчид хувьцааны асуудлаа буюу маргаанаа өнгөрсөн онд бүрэн шийдвэрлэсэн аж. Энэ тохироогоор  Л.Болд, М.Зоригт нар нь бүх хувьцаагаа Д.Баясгаланд шилжүүлсэн тул тэрээр одоо 1996 онд байгуулагдсан “Бодь-Интэрнэйшнл” компаний 100 хувийн хувьцааг ганцаараа эзэмшдэг. “Бодь-Интэрнэйшнл”  компани нь өөрийн нэр дээрээ “Бодь групп”, “Бодь интэрнэйшнл” болон “Бодь” гэсэн нэр орсон барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч гэнэ. Олонд танигдсан “Бодь групп” нэрээ баталгаажуулан уг нэрээр нэрлэгдсэн компаниа Д.Баясгалан 2014 оны 1-р сарын 21-ний өдөр УБЕГ-д бүртгүүлэх гэтэл ШӨХТГ-ын дүгнэлтээр шалтаглан бүртгэхээс татгалзжээ. Өнөөх ШӨХТГ-ын байцаагч нь Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” нэрийг өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад улсын бүртгэлийн ерөнхий байцаагч Ц.Пүрэвдоржид хүргүүлсэн байж. Гэтэл Д.Баясгалан нь хувьцаа эзэмшигчдийн хооронд анхны маргаан дэгдсэн 2012 онд нэрийн баталгаажуулалт хийлгэсэн бол Л.Болдхуяг нь хоёр жилийн дараа буюу 2014 оны 5-р сарын 6-нд “Бодь групп” компаниа үүсгэн байгуулсан. Компани үүсгэн байгуулах шийдвэрээ 4-р сарын 25-нд гаргасан тогтоолтой байгаа нь ШӨХТГ-ын дүгнэлттэй сар өдрөөрөө давхацдаг гэнэ. Өөрөөр хэлбэл Л.Болдхуяг нь “Бодь групп” компаниа байгуулах шийдвэр гаргасан өдөр ШӨХТГ нь  “Бодь групп” гэдэг нэрийг Д.Баясгаланд өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Л.Болдхуяг “Бодь групп” компаниа улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөө 2014 оны 5-р сарын 6-нд гаргаад мөн өдрөө бүртгүүлж бүртгэлийн гэрчилгээгээ авсан бол Д.Баясгалан аль оны эхнээс хөөцөлдсөн ч дандаа “ боломжгүй” гэсэн хариу авсаар ирсэн гэдэг.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших