Нууц мэдээллийн уурхай

С.Баярцогт сайд асан “Фортуна” Н.Батбаярыг “Өршөөлийн хууль”-д багтаах гэнэ

Нийтэлсэн: 2015-01-15 01:56:37

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бас дахиад нэг бидэнд балагтай өөрт нь “гайхамшигтай” нэгэн хуулийн төсөл бариад гүйж яваа нь “Эдийн засгийн өршөөлийн тухай” гэнэ. Бүр УИХ-ын даргад өргөн барьж. Энэ мэт хуулиар эрх баригчдын хүрээллийн баахан компани “өршөөгдөөд” дуусдаг. Харин энэ удаагийн хуулийн төсөлд “үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчсөн компани албан тушаалтанг” өршөөхөөр заасан заалт орсон аж. Энэ нь “Чингис” бондын эргэн торйны явдлыг хэлж байгаа бөгөөд хэн хэн бас хэний компани өршөөгдөх нь тодорхой болжээ. УИХ-ын тогтоолын дагуу Шинэчлэлийн Засгийн газар “Чингис” бондыг олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая долларын, 10 жилийн хугацаатай жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбумы долларын бондыг тус тус арилжсан. Бонд арилжих зардалд “Фортуна” сайд 5.4 сая долларын зардал төлөхөөр гэрээ байгуулж түүнийгээ бондын мөнгөнөөс суутгуулсан аж. Ингээд Шинэчлэлийн Засгийн газарт  нэг тэрбум 494 сая доллар ороод иржэ. Нэгэнт мөнгөтэй болоод авсан хойно зарцуулалтыг нарийн бодлоготой явуулж зөв салбарт оруулах ёстой байсан. Үүний тулд хэрэгжүүлэх төслийн чанар чансаа, зайлшгүй хэрэгцээ, эргээд зардлаа нөхөх эдийн засгийн эргэлтийн чадварыг маш хариуцлагатай тооцох учиртай байтал санаатай санаандгүй алдсан нь дэндүү их аж. “Фортуна” сайд би асуудлыг гартаа авна хэмээн туслах нь байсан залуугаа Хөгжлийн банкны гүйцэтгэх даргаар томилсон нь дарга цэрэг хоёр нийлээд ТЭЗҮ, зураг төсөв, үр ашгийн тооцоо нь бэлэн болоогүй баахан төсөл арга хэмжээнд бондын мөнгийг баруун солгойгүй цацсан. Үүнээс томхоныг нь дурдвал нийслэл хотын автозамын уулзварыг шинэчлэх, Туул Сэлбэ голын далан сайжруулах хурдны зам барихад 200 сая, “Шинэ төмөр зам” төсөлд мөн 200 сая доллар хаяж. Автозамын төслийн арга хэмжээнд 404 сая долларын санхүүжилт хийсэн ч Дорнод мэтийн аймгийг дараа жил яг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсээр хоёр жил өнгөрсөн. Бондын мөнгөөр тавьсан зам нь түрүүчээсээ хагараад эврээд эхэлж. Үүнээс гадна барилгын үйлдвэрлэлийг дэмжихээр өгсөн 14 сая долларын “ачаар” орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнд өгсөн 27.7 сая доллар нь үндэсний үйлдвэрлэгчдийг гаднаас хуурай сүү импорлодог явлыг зогсоож чадсангүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр өгсөн олон арван сая доллар нь эцсийн эцэст үнийг өсгөж ханш унагасан гэнэ. 50 сая доллар залгичихсан Тавантолгойн ЦС-ын зураг нь бэлэн  болоогүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах болон  “Гудамж” төсөл нь мөн ТЭЗҮ зураггүй мөртлөө мөнгөө аваад эхэлсэн байжээ.  “Фортуна” сайд, туслахтайгаа хамтран тендер шалгаруулалт гэгчийг бараг орхиж. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд автозам, барилгын ажлын 30 гаруй, зураг төслийн 40 илүү том ажлыг шууд гэрээ хийгээд өгчихөж. Улаанбаатар-Мандалговийн 104 км замын 49 тэрбумын өртөгтэй ажилд тендер зарлах Засгийн газрын тогтоол байсаар байтал шууд гэрээгээр өгсөн. Одоо энэ зам жил бололгүй хагарч гэмтэн осол аваар гарч байна. Түүнээс гадна шууд гэрээлэн өгөхдөө ЭЗХЯ, Хөгжлийн банк дур мэдэн төсөвт өртгийг нь нэмдэг дархан эрхтэй байсан. Засгийн газрын тогтоолгүй нийт 14 тэрбумын өртөг нэмсэн нь хардлага төрүүлж байна.  Өдгөө энэ мэт үйлдлүүд бүгд “Эдийн засгийн өршөөлийн” хуулиар өршөөгдөх болжээ. Өгсөн нь ч өршөөгдөнө, авсан нь ч өршөөгдөнө.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших