Нууц мэдээллийн уурхай

Путины мөрөөдлийн төгсгөл…

Нийтэлсэн: 2015-01-13 06:58:19

Өдгөө Баруунтай хийж байгаа өргөн хүрээний сөргөлдөөнд Орос ялж чадах уу гэсэн асуулт улам бүр хурцаар тавигдаж байна.  Гэхдээ л Орос нь энэ удаад нийгэм-эдийн засгийнх нь бүхий л салбарыг хамарсан эдийн засгийн маш том хямралд өртсөн гэдгийг цохон тэмдэглэх учиртай. Үүнтэй тэнцэх хэмжээний хямрал нь Борис Ельцин явж Владимир Путин засгийн эрхэнд ирсэн 1998 онд болж байсан. Тухайн үед дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом унаснаар Москвагийн орлого бараг “0” заах дөхсөн. Дараа нь 2008-2009 онд бас нэг том хямралтай нүүр тулсан. Энэ хямралын шалтгаан нь үндэсний маш их хэмжээний баялаг хуримтлал гадагшаа гарч ДНБ 8 хувь хүртэл буурсан явдал байлаа. Хэдий Путин 17 жилийн өмнөх хямралын үеэр засгийн эрхэнд гарч долоон жилийн өмнөх хямралыг даван туулж чадсан ч энэ удаагийн уналт хямрал нь түүний засаглалыг нуран унагах хэмжээнд хүртлээ хурцаджээ. Хямралын өмнөх 2013 онд Оросын ДНБ-ний хэмжээ нь дэлхийн эдийн засгийн ердөө 3.37 хувийг бүрдүүлж байсан. ДНБ-нийхээ бодит хэмжээгээр Орос нь ХБНГУ-ын дараа дэлхийд зургаад ордог нь хүчирхэг гүрний үзүүлэлт боловч хэт гүрний тоонд оруулахад чамлалттай юм. Тэгвэл Барууны эдийн засгийн бүсэд Европын холбооны бүх орноос хуучин тивтэй эдиийн засгийн нягт холбоотой Швейцарь, Австрали, Номхон далайн орнуудаас гадна Тайвань, Сингапур хүртэл ордог.  Энэ бүгдийг нийлүүлээд Барууны ДНБ-ний хэмжээ нь дэлхийн эдийн засгийн 46.21 хувийг эзэлдэг. Дээрх тоон үзүүлэлтийг харьцуулахад Оросын эдийн засаг нь Баруунаас 14 дахин бага гэдэг нь харагдана.  Харин АНУ-ын эдийн засгаас 6-7 дахин байга юм. Оросын Төвбанк 2015 онд ДНБ нь 5 хувь хүртэл буурч магадгүй тухай сэрэмжлүүлсэн мэдэгдэл хийсэн. Тэгвэл Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн таамаглалаар энэ онд Оросын эдийн засгийн өсөлт ердөө 3 хувьтай байх гэнэ. Хэрвээ үүн дээр 2014 оноос эхэлсэн рублийн ханшын уналтыг нэмэх юм бол эдийн засгийн хэмжээ нь улам багасаж дэлхийн эдийн засгийн ердөө 2-хон хувь болтлоо буурах аж.  Тэгвэл дэлхийн эдийн засгийн 40 хувийг эзэлдэг Баруун, арваад хувийг эзэлдэг Америктэй их гүрний хэмжээнд өрсөлдөж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Түүнээс гадна Орос нь шинэ техник технологи эзэмших нэвтрүүлэх тал дээр ихээхэн хоцорч явна. 2012 онд ДНБ-нийхээ 1.12 хувийг л судалгаа шинжилгээний ажилд зарцуулсан гэсэн тооцоо гаргаж байсан . Тэгвэл энэ үзүүлэлт Өмнөд Солонгосд 1.36, Израйльд 3.93, Японд 3.35, Германид 2.98 хувь гэсэн хамаагүй өндөр хэмжээтэй байдаг.  Оросын анхны шинжлэх ухаан-технологийн парк дөнгөж 2010 онд л баригдаж эхэлсэн. Гэтэл эдгээр парк байгуулах ажил нь дэндүү удаан бас маш их өндөр өртөгтэй явагдаж байгаа аж. Өдгөө Москвагийн хамгийн амжилттай яваа экспортын салбар нь зэвсгийн худалдаа болжээ. Гэсэн ч судалгаа-шинжилгээний ажлын хоцрогдлын улмаас удахгүй энэ давуу талаа алдах аюул нүүрлэсэн. 2011 оноос хойш дэлхийн зэвсгийн үйлдвэрлэл-худалдаанд АНУ баттай тэргүүлэх болсон нь нийт зэвсийн наймааны захиалгийн 77 хувийг энэ улс дангаараа авч байгаа нь баталдаг. Тэгвэл Орос нь 5.16 хувийг эзэлдэг Францыг арайхийн ардаа орхиж 5.63 гэсэн үзүүлэлтэнд хүрээд байгаа.  Зэвсгийн наймаа зэвсэглэлийн худалдаа нь дэлхийн  улстөр дэх Оросын урагшлах хөдөлгөөнд түлхэц өгдөг нь үнэн. Гэхдээ нөгөө талаараа сүүлийн жилүүдэд ард иргэдийнх нь амьдралын чанарт ахиц гарсангүй. Хүний хөгжлийн индексээрээ 2013-2014 онд хоёр байраар ухарч 57-д жагсах болсон. Оросыг Румын, Саудын Арви, Ливи, Оман зэрэг улс гүйцэж түрүүлсэн бол Москва нь Барбадос, Сейшелийн арал гэсэн хоёр орныг нь л ардаа орхиж чадсан. Путин Медведевийн үед хүний хөгжлийн индекс нь жилд 0.64 пунктээр л өсөж байжээ. Путины үед Оросын эдийн засаг, иргэдийнх нь амьдралын түвшинд түр зуурын ахиц гарсан ч тэр нь цаашдын урт удаан хугацааны дэвшил хөгжлийн бааз суурь болж чадсангүй.  Оросын эдийн засгийн төлөв байдал нь цаашид Баруун болон АНУ-тай их гүрний хэмжээнд өрсөлдөх чадварыг нь улам бүр бууруулсаар байна. Өдгөө ижил түвшинд яваа ганцхан салбар байгаа нь цөмийн зэвсэглэлийн тоо чанар хэмжээ гэнэ. Харин бусад бүх талаараа аажмаар ухарч бүр хоцрох нь тодорхой болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших