Нууц мэдээллийн уурхай

“МАК”, “Болд төмөр Ерөө гол”-оос болж Д.Батмөнх газрын даргаа халаад явуулжээ

Нийтэлсэн: 2015-01-07 02:44:16

Төрийн албан хаагчдын орох гэж дурладаг тэр хэмээгээрээ дарамттай, шахалттай, хардлага сэрдлэгэ ихтэй газар нь МХЕГ гэнэ. Гэхдээ тэрхүү “хардалга сэрдлэгэ “ нь улстөрийн гэхээсээ илүү “бизнесийн” учир шалтгаантай байдаг бололтой. МХЕГ-ын даргаар Д.Батмөнх томилогдсоноос хойш ихээхэн чухалд тооцогддог Байгаль орчин, геологи уул ууурхайн хяналтын газрыг авахаар даргыг нь улстөрийн зорилгоор шахаж шаардаж .дарамтлан ажлаа өгөхийг тулгаж эхэлсэн гэнэ. Тэр зорилтоо ч биелүүлж дарга Д.Батбаярыг нь төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэн ажлаас нь халж чаджээ.  2011 оны ашигт малтмал ашигласны нөөц төлбөрөө төлөөгүй алдарт “Болд төмөр Ерөө гол” компаний 2014 оны уулын ажлын төлөгвлөгөөг хянахдаа ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргийн дагуу геологи уул уурхайн техникийн хяналтын улсын улсын ахлах байцаагч Д.Чилхаажаваар хянуулах ёстой байсан атал өөр байцаагчаар гүйцэтгүүлэн баталж хариуцлага алдсан хэмээн Байгаль орчин, геологи уул ууурхайн хяналтын газрын экс даргыг буруутгажээ. Мөн МАК компаний “захиалгаар” ажиллан “Өсөх зоос” компаний уулын ажлыг зогсоохоор албан шаардлага хүргүүлсэн гэж  Д.Батмөнх дарга үзсэн гэнэ. Алтны магнат Т.Нямтайшир энэ компанитай лиценз булаалцалдаж байгаа аж.  Улсын ахлах байцаагч Д.Чилхаажаваар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэд томилолтоор ажиллахдаа “Болд төмөр Ерөө гол” компаний уулын ажлыг газар дээр нь хянаад “бага эрсдэлтэй” гэж дүгнэж . Гэтэл гарын үсгийг нь Д.Батбаяр даргын хүн өмнөөс нь зурчихсан байсан нь бас л “но”-той хэрэг болжээ. Ер нь дээрхи байдлаас харахад “МАК”, “Болд төмөр Ерөө гол” мэтийн том компаниудтай холбоотой хэргээс болж МХЕГ-д “асуудал” үүсдэг гэж дүгнэж болохоор байна. Дээрхи компаниудын эзэд нь хэн бэ гэдгийг олон нийт сайн мэднэ. Энэ мэт том компаниудын ашиг сонирхол нь төрийн албыг хэрхэн саармагжуулж бужигнуулж, халаа сэлгээнд хүртэл хүргэдэгийг энэ жишээнээс харж болно.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших